x

Дундаж монгол Долгор: Наймаалж багшаас сурсан миний хичээл

Өнгөрсөн жил далайтай анх танилцаж билээ. Хөвөө нь үл мэдэгдэх хязгаар, аниргүйд өөрөө авиа болон салхилах далайн агаар. Хад чулууг өөрийнхөө дураар өөрчлөх шидтэй тэр ус нүдэн үзэмжээр нарны туяанд элбэгдсэн нэг өнгийн цэнхэр юм шиг харагддаг. Гэвч далайн ёроолд үүрээ зассан сувд, шүрэн арлуудын зургийг үзэх тусам гайхан бишрэм. Ер эндээс өөрийн хөлөө газрын гадарга дээр л ашиглаж мэддэг би сэлж, шумбаж чаддаг юм бүхэнд их атаархах болов.

Сүүлд нетфликсээс “Миний Наймаалж багш” гэдэг баримтат кино үзсэн юм. Хурц ягаан, улбар шар, гүн хөх зэрэг тод өнгөөр эрээлжлэх далайн ёроол, тэнд байгалийн жамаараа амьдрах амьтан ургамлууд. Төрнө бас үхнэ. Энэ баримтат кинонд гурван мянга гаруй тэмтрүүл бүхнээрээ мэдэрдэг наймаалж бас амьдралын утга хайж явсан африк залуу хоёрын 400 гаруй өдрийн нөхөрлөл бичигдсэн байдаг. Өмнөх өгүүлбэрт наймаалжийг яагаад мэдрүүлээр нь онцолсон гэхээр хүнийг бусад зүйлийн амьтнаас ялгадаг ганц зүйл нь мэдрэх гэдэг байхаа.

Таван мэдрэхүйгээрээ мэдэрдэг хүн зүйлийн амьтан надад байгалийг мэдрэх таашаалтай авч нийгмийг мэдрэх заримдаа гайтай, айдастай санагддаг. Ан амьтад, араатан байгаль. Яг үнэндээ араа шүд нь махыг яснаас нь салгачих хэмжээнд хүчгүй хүн гэгч амьтан л дэлхий дээр байгаа ганц зэрлэг араатан болчихсон мэт. Ялангуяа бидний эго-систем. Байгаль дээр байгаа амьтан бүр нэг талаар бүтээгч, нөгөө талаар цэвэрлэгч. Тэр наймаалж ч бас.

Өдөр тутамдаа амьсгалах, сэлэх, хөдлөхийн тулд бусад усны жижиг амьтдаа иднэ, өөрөө махчин загасны хоол болохгүйн тулд зугтна, дайралтанд өртсөн бол хэсэг амарч өөрийгөө эмчлэнэ, эцэст нь өөрийн генийн мэдээллээ үлдээгээд үхнэ. Ингэж экосистемийн тэнцвэрт байдал хадгалагдна. Гэтэл хүн сүрэг бид эсрэгээрээ бүтээнэ, бүтээнэ, сөнөөнө, сөнөөнө. Эго-систем зуны зургаан сард биднийг дааруулж байна.

Сав баглаа боодол, хаягдлаа цэвэрлэж сураагүй, хэрэгтэйгээсээ ихийг нөөцөлдөг, худалдан авдаг, нийгмийн нэг хэсэг болох гэж хичээсэн бидний шуналтай зан дэлхийн дулаарлыг бүр өдөөж одоо бид зуны зургаан сард ч даарч байна. Хорвоо дээр мөнхийн нэг зүйл байдаг тэр нь өөрчлөлт гэдэг. Нэгэнт дэлхийн дундаж температур нэг хэмээр нэмэгдчихсэн болохоор урьд урьдах зунтайгаа зургаан сараа харьцуулахгүйгээр одоо байгаагаа, ирээдүйд ирэхийгээ илүү дээр байлгахын төлөө хичээж болох юм.

Наймаалж багш бас тэрийг заадаг. Чи энэ ертөнц богинохон хугацаагаар ирсэн шүү, гол зорилго чинь генийн мэдээллээ үлдээх. Хэрвээ зорилго чинь л биелчихсэн бол хорогдоод байх шаардлага үгүй, яваад өгөөрэй. Энэ хэсэг миний наймаалжнаас авсан хамгийн том урам зориг. Бид аль ч амьдрал дээр хөшөө чулуу мэт мөнхрөх гэж ирдэггүй. Гэхдээ богинохон хугацаанд ямар нэгэн зорилготой ирдэг. Байгаа тэр багахан хугацаандаа жаргалтай, сонирхолтой байгаад, бодсон санасан чинь биелсэн бол шуналгүйгээр орхиж явж сураарай. Үлдэх гэж зүдэрснээс илүү утга учир, орхиод явах нь. 

Дундаж монгол Долгор


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь

Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...

Дундаж монгол Долгор: “love him free”

Дундаж монгол Долгор: Шийдвэр гаргалт

Дундаж монгол Долгор: Амьдралын гуравны нэг

Дундаж монгол Долгор: Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө

Дундаж монгол Долгор: Хэдэн төгрөгний цалинтай ажилд орох вэ?

Дундаж монгол Долгор ба Эрх ямбатны зовлон

Дундаж монгол Долгор: Завгүй амьдрал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 14 цаг 24 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top