x

У.Хүрэлсүхийн Тавантолгойн хувьцаа

Өнгөрөгч наймдугаар сарын 30-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас томилогдсон ажлын хэсэг тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын бирж дээр арилжаалах ажлыг зохион байгуулж дууссан тухай анх мэдээлсэн байна. Үүнээс 12 хоногийн дараа буюу өнгөрөгч лхагва гаригт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “2018 оны эцэс гэхэд иргэдийн нэр дээрх 1072 ширхэг хувьцааг амь оруулж, иргэн бүрт хувьцаа тараана” хэмээн мэдэгдэв. 1072 ширхэг хувьцааг амь оруулах ч яахав ойлгомжтой. Олон жил ярьж байгаа асуудал.

Харин “иргэн бүрт хувьцаа тараана” гэсний учрыг ухвал 2012 онд Засгийн газраас иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцаа “бүл нэмэх” бололтой. Тухайн үед Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилснаар нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдох болсон юм. Хувьцаа эзэмшигчдийн тоог гаргахдаа “2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд хувьцаа өгнө” гэсэн билээ. Үүнээс хойш зургаан жил гаруй хугацаа өнгөрч.

2012 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хүн ам 2,867 сая байсан бол 1017 оны жилийн эцсийн тоогоор 3.177 сая бол 310 мянгаар нэмэгдсэн (аргагүй л цөөхүүлээ юм даа, чааваас) байна. Тэгэхээр шинээр нэмэгдсэн 300 мянга гаруй иргэнд мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшүүлэх бололтой. Харин хаанаас, яаж гэдгийг У.Хүрэлсүх Ерөнхий сайд удахгүй хариулах биз. Компанийн үлдсэн 80 хувийн хувьцаанаас нэмж гаргах нь уу, эсвэл?

Сануулахад өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуулиар тухайн үед засаг барьж байсан МАН ахмад настнуудыг хувьцааг нэг сая төгрөгөөр, оюутан сурагчдын хувьцааг “сургалтын төлбөр болгож байна” хэмээн 500 мянган төгрөгөөр үнэлэн бэлэн мөнгөөр худалдаж авсан удаатай. Сонгогчдын саналыг бэлэн мөнгөөр худалдаж авах нь хуулиар хориотой учраас ийм арга хэмжээ авсан хэрэг л дээ. Мөн энэ аргыг нь 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН давтан хэрэглэж, иргэдийн гар дээрх хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авсан. Сонгууль дуусч АН ялагдал хүлээхэд хувьцаагаа зарсан иргэдийн зарим нь мөнгөө олж авч чадалгүй үлдсэн билээ.

Тэгэхээр Иргэдэд хуваарилсан гурван тэрбум ширхэг хувьцааны нэлээд хэсэг нь төрд буцсан гэсэн үг. Магадгүй эндээс дахин хуваарилалт хийж болох юм. Харин хувьцаагаа Засгийн газарт зарж, бэлэн мөнгө авсан нөхдөд дахин хувьцаа өгөх болов уу? "Иргэн бүрт хувьцаа өгнө" гэсний тоонд энэ хүмүүс ч гэсэн орсон уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.26.193.113)
    Irgedeesee huvitsaani 30:zarchih gej guilagchin shig guij avchaad heden haltar tsaasiinch hel amgui guitseegeed ugch chadku archaagui chadamjgui tur gedgiig haruulaad baigaa yumldaa ternees ter guchtai guchgui ard bolood irsiin bolhol bailgui harin erh barigchdiin arcjaagui baidal sul doroi uruvdmuur haragdah yumaa novsh gej..
    2018 оны 09 сарын 30 | Хариулах
  • Tur (66.181.161.22)
    zarsan hed ni gohi ni okey. Ulsaa vr hvvhdee zar gevel zarj medeu ni ai
    2018 оны 09 сарын 18 | Хариулах
  • ба (64.119.23.222)
    энэ сэтгүүлч будилаан хутгах л юм бичих юм даа. юу гэж төрөөгүй байсан хүүхдэд олгох юм бэ. бас юу гэж эргүүлж өгөөд мөнгөб авчихсан хүмүүс юу гэж авхав.
    2018 оны 09 сарын 17 | Хариулах
  • СОНГУУЛИЙН ӨМНӨХ САНАЛ ХУДАЛДАН АВАЛТ ҮРГЭЛЖИЛЭХ ЮМ БАЙНА Л ДАА, (202.126.89.49)
    БАТБАЯР
    2018 оны 09 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 44 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 54 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2 цаг 46 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2 цаг 55 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 3 цаг 18 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 4 цаг 3 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 23 цаг 45 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top