x

"Оюун санааны гэрэл урсаж, ертөнцийг бий болгохын тулд байгалийн гэрэлтэй гэрлэх ёстой"

Дэлхийн гэрлийг барих нь: Алсын хараа ба ухамсрын давхцлын түүх

"Оюун санааны гэрэл урсаж, ертөнцийг бий болгохын тулд байгалийн гэрэлтэй гэрлэх ёстой ... Харах, сонсох, хүн байхын тулд ... бидний тасралтгүй оролцоо шаардлагатай!"

"Ингэхийх тулд бид харанхуй шөнөөр гарч одоод, хамгийн бүдэг оддыг хайж, үл үзэгдэх зүйлсийн агуулга болоод хэлбэрийг эрдэг" гэж ер бусын бодолтой одон орон судлаач, яруу найрагч Ребекка Элсон харанхуй, гэрлийн тухай гайхамшигт шүлэгтээ бичжээ. Гэхдээ энэ дэлхий дээр ч гэсэн бидний гэрлийн эрэл хайгуул харааны хязгаараас давсан гэрэлтсэн бодит байдлаас чанадад үл үзэгдэх зүйлсийн дунд өрнөдөг. Бидний нүд, хувьслын сониуч зан цацраг ба радар, радио, сансрын туяа зэрэг огторгуй руу алс ширтэхэд шар одны дор физикийн хувирал явагддаг бөгөөд ингэхэд бүх харагдах гэрэл нь хэт ягаан болон хэт улаан туяаны хооронд шахагдсан нарийхан туузууд болж рентген туяанд л үзэгдэх хязгааргүй хэсэг болох спектрийн шар хэсэгт хүрдэг байна. Тиймээс бидний алсын хараа бол ялалт, ухамсрын сорилт юм - Адриен Рич "Планетариум" шүлэгтээ сэтгэл хөдлөмөөр дүрсэлсэн: 

“Юу харж байгаа маань, яаж харж байгаатайгаа ямагт өөрчлөгдөж байдгийг бид харж байгаа. Гэрэл уулыг хорчийлгож, хүнийг амьд үлдээдэг” 

Физик ба яруу найргийн энэхүү уялдаа холбоо, сэтгэгдэл, тайллыг харах үйлд л шингээх нь физикч Артур Зайонкийн 1993 онд хэвлэгдсэн "Гэрлийг барьж авах нь: Гэрэл ба оюун санааны нийлсэн түүх" номын хуудсан дээр амилсан байдаг.  Найрагчийн сүнс, "бидний хэн бэ гэдгийг энэ ертөнцийн бүх зүйлд авчрах" зорилготой.

Тэрээр номоо нүд ба оюун санааны харилцан яриа буюу XX-р зуунд төрөлхийн сохор найман настай хүүгийн нүдийг мэс заслын аргаар оптикийн хэвийн байдалдаа оруулсан тухай доктор Морогийн алдартай жишээ судалгаагаар эхэлжээ. Хүү хараа орсон ч тархи нь гэрлийн хэлийг хэзээ ч сураагүй учраас үгийн утгийг амьдралдаа бодитоор харах боломж олдоогүй аж. Моро өөрөө бичсэнчлэн:

“Мэс засал хүүд орчлон ертөнцийг харуулж чадаагүй юм. Төрөлхийн хараагүй хүний мэлмий нээх ажил нь мэс засалчийн гэхээсээ илүү сурган хүмүүжүүлэгчийн ажил байв” 

Анагаах ухааны түүх үүнтэй төстэй туршлагаар дүүрэн бөгөөд ихэнх хүмүүс энэхүү шинэ хэлний сэтгэлзүйн хямралд автан хараа муутай амьдралаас шууд татгалзаж, харах гэж танин мэдэхийнхээ оронд танил бодит байдал руугаа буцах замаар төгсдөг нь хил хязгаар хэр бүдгэрч байгааг гайхшруулсан илчлэлт юм. Физиологи ба сэтгэл зүй хоёрын хоорондын ялгаагаар бие махбодь, оюун ухаан хоёрыг салангид гэж үздэг декарт өвөөр бид хичнээн тасралтгүй хязгаарлагдмал байдаг вэ?! Зайон үүнийг:

“Байгаль, оюун санааны гэрэл нь нүдний дотор эргэлдэж, алсын харааг өдөөдөг. Гэхдээ л тус тусдаа, яасан их нууцлаг, ямар гүн харанхуй вэ…

… Энэ хоёр гэрэл ертөнцийг гийгүүлдэг. Нэг нь нарны туяагаар тэжээгддэг бол нөгөө нь нүдний галаар хэмжигддэг. Гагцхүү юу нэвтэрч байгааг харах эсвэл аль нэгээр нь дутагдахад л бид сохордог”. 

Гэрэл бол бидний хамгийн баялаг бөгөөд уян хатан зүйрлэлүүдийн нэг юм - магадгүй физик ертөнцөд гэрэл нь дүрсний эх үүсвэр бөгөөд яруу найргийн дүрслэлгүйгээр оюун санааны ертөнцийг зүйрлэхгүй аргагүй байх. Тиймээс харааны энэхүү төв парадокс нь амьдралын төв парадокстой зэрэгцээ оршдог юм. Торо хоёр зуун жилийн өмнө энийг олж мэдээд харахын эсрэг, бодит байдлыг урьдчилан таамаглахгүйгээр ойлгохын тулд юу шаардлагатайг эргэцүүлэн бодож байхдаа "бид зөвхөн хагас мэддэг зүйлээ сонсож, ойлгодог" гэж дүгнэсэн. Зайон энэ тухай: 

“Шинэ сэтгэгдэл урьд хүрэх болон харах мэдрэмжээр бидний дотор үүссэн бат нотыг буталчихдаг. Бидний зарим нь харийн хачин сониныг харж үзэх гэхээсээ илүү өөрсдийнхөө бүтээсэн ертөнцдөө тэр чигээрээ сохор үлдэхийг илүүд үздэг. Айхтар үнэн гэвэл харж сурахад дан ганц физилогийн өгөгдөл ядмагдна. Дотоод гэрэлгүйгээр, хэлбэржүүлэх харааны төсөөлөлгүйгээр бид сохор” 

Гэхдээ энэ нь гаднах гэрлийн тухай зайлшгүй асуултыг бий болгож байна гэж Зайон тэмдэглэжээ. - Байгалийн гэрэл, өөрөө үл үзэгдэх боловч дэлхийг бүхэлд нь харуулдаг.  Энэ бол бидний төрөл зүйл бий болсон цагаас хойш алдааг засч залруулахын тулд асууж, буруу хариулсаар ирсэн асуулт юм. (Агуйн тухай Платоны зүйрлэл хүртэл - ухамсрыг бодит байдлын линз гэж ойлгох анхны агуу сэтгэлгээний туршилт - гэрлээр сүлжсэн байдаг.)

Соёл, соёл иргэншлийн олон янзын хариултыг эрэлхийлэх тэр дундаа бидний гэрлийг ойлгох хүсэл нь тухайн цаг үеүддээ мөн тэрнээс хойш ч хүний ​​​​оюун санааг хэрхэн гэрэлтүүлсэн тухай түүх өөрөө ярина. X зуунд Геометрийн хүсэл тэмүүллээсээ болж нүд нь гаднах ертөнц рүү гэрэлтдэг туяа цацруулж, агуулгыг нь илчилдэг гэж үздэг байсан Арабын математикч, одон орон судлаач Хасан Ибн аль-Хайтхам, хүн төрөлхтнийг харааны сүнслэг ойлголтоос математик эсвэл физикийн онол руу ойртуулсан XIIV зууны Кеплер, цааш үргэлжлээд Ньютоны оптик дээр суурилагдсан камер ба урвуу квадратын бүрэн геометрийн тайлбарыг зохион бүтээсэн эхийгээ илбийн сорилтонд буулгах үед гэрлийн эрчмийн тухай хууль хүртэл 20-р зууны квант оптик бүхий лазерын туршилтуудыг энд дурьдая. 

“Гэрэл бидний оршин буйн бүх хүрээ, хязгаарт тулсан, хүрсэн, хүрээллэсэн. Бид өөрсдийн ухамсрын гэрлээр гэрэл хэмээх энэ зүйлийг хэрхэн өөрчилсөн бэ?” 

Зайон залуу байхдаа Гётегийн өнгөний ойлголтын тухай сайхан мөртлөө буруу онолын ид шидэнд автаж, шинжлэх ухаан, гүн ухаан, хараа ба оюун ухааны огтлолцолд ид шидэгдэж, орчин үеийн шинжлэх ухаан улам бүр гацаж, сохор нуугдаж буй уулзварт автжээ. Зөвхөн ховор яруу найргийн физикч л түүний эсрэг няцаалттай эсэргүүцлийн дуу хоолойг гаргаж зүрхлдэг түүний неокартезийн материализм. Платоны харааны физиологийн тухай онолууд тэр чигтээ шахуу буруу байсан ч "гадны нүд бүдэгрэх үед оюун санааны нүд тод харагдаж эхэлдэг" гэж ажигласнаар алсын харааны сэтгэл зүйн талыг зөв гаргаснаас хойш хоёр, хагас мянган жилийн дараа Зайон гэрлийн мөн чанарыг тооцоолж, ертөнц ба оюун ухааныг зайлшгүй уялдуулахыг шаарддаг бодит үнэнийг нэхэн гаргав. 

Энэ нь тодорхой хэлэхэд ид шидийн мэдэгдэл биш юм.  Хэдэн жилийн өмнө Эйнштейний харьцангуйн ерөнхий онолыг дайны дараах хайхрамжгүй байдлаас аварч, "хар нүх" гэсэн нэр томъёог түгээн дэлгэрүүлсэн нөлөө бүхий онолын физикч Жон Арчибалд Вилер Битийн онолоос өөрийн тэмдэглэгээг танилцуулсан. Тэрээр, физикийн бүх зүйлийн мэдээлэлд суурилсан мөн чанар, "энэ бол оролцооны орчлон [болон] ажиглагч-оролцоо нь мэдээллийг бий болгодог." гэдэг санаа. 

Аливаа зүйлийн түүх бол бүх зүйлийн түүх. Түүх бол хүн төрөлхтний мэдрэхүйн бүтээл буюу түүх, сонгомол санах ойгоор бүтээгдсэн ертөнцийн загвар, түүний хэсэг бүр нь загвар зохион бүтээгчийн оюун санааны жижиг хэсэг юм.  Гэрлийн түүхийн дотор аливаа түүхийн нэгэн адил сэтгэлгээний түүх, өөртөө тусгах оюун ухаан, ухамсрын уроборос байдаг.  Шинжлэх ухааны түүх, ялангуяа бидний хамгийн нарийн бөгөөд зоригтой загваруудаа тэдний төлөөлөхийг зорьж буй бодит байдлын эсрэг байнга туршиж байхаар бүтээдэг газар бол хүний ​​оюун санаа өөрийн загвар, төөрөгдөлдөө уруу татагдах олон жилийн хандлагатай байдаг тухай дэлгэрэнгүй анхааруулах сургаалт зүйрлэл юм.  Бидний мэдлэгийн цар хүрээг мэдэхийн хязгаар гэж андуурч, тэдгээрийг бодит байдал гэж үздэг.  Уитман "Би суралцсан одон орон судлаачийг сонсох үед" хэмээх яруу шүлэгтээ дурангийн одон орон судлалын алтан эрин үед итгэлтэй байдлын ихэмсэг болж хувирч буй нээлтийн сэтгэл хөдлөлийг харж байхдаа үүнийг дүрсэлсэн байдаг.

Гэрэл ба алсын харааны мөн чанарыг ойлгох тусгай контекстийн хувьд энд бодит байдлыг өөрийн нөхцөлөөр нь авч үзэх соёлтой харалган хүмүүсийг зайлуулах шаардлагатай бөгөөд энэ нь бидний тэдгээрийг бүрэн ойлгох чадвараас ямагт давж гарах болно. Учир нь бид өөрсдөө эдгээр нэр томъёогоороо л хүрээлүүлж оршдог болохоор.  Энэ зууны нөгөө төгсгөлд Макс Планк квант талбайн онолыг гаргаж, түүгээрээ Нобелийн шагнал хүртэж, хүн төрөлхтнийг долгион бөөмийн хоёрдмол байдлын төсөөллийн төөрөгдөл рүү шидсэн. "Шинжлэх ухаан байгалийн туйлын нууцыг тайлж чадахгүй" гэж анхааруулсан.  [Учир нь] бид өөрсдөө байгалийн нэг хэсэг, тиймээс бидний тайлах гэж оролдож буй нууц нууц хэвээрээ" ажээ. 

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 13 цаг 56 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top