x

Уилл Смитийн Оскарын тайзан дээр гаргасан үйлдэл ба Сэтгэлийн гэмтэл

Өнгөрсөн долоо хоногт олон хүний анхаарлыг татсан халуун сэдэв бол Оскарын тайзан дээр гарсан хүчирхийлэлт үйлдэв байв. Бидэнд инээдмийн болон олон Холливуудын кинонуудаараа танил болсон, шинэхэн оскарын эзэн Уилл Смит 94 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын тайзан дээр станд-ап комедиан жүжигчин Крис Рок эхнэрээр нь дайжигнах даруйд огол үсрэн очиж алгадсан. Түүний тус үйлдэлд сэтгэцийн эмч Мелисса ДеБосе Хэнкинс дараах тайлбарыг өгснийг та бүхэнд орчуулан хүргэж байна.


"Шийдэгдээгүй сэтгэлийн гэмтэл огцом байдлаар илэрдэг"

Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Уилл Смитт болон Крис Рок хоёрын хооронд болсон зүйл бол шийдэгдээгүй сэтгэлийн гэмтлээс үүдэлтэй ХАРИУ ҮЙЛДЭЛ юм.

Хүч хэрэглэхийг хэзээ ч ямар ч тохиолдолд зөв гэж үзэхгүй. Гэхдээ энэ нөхцөл байдлаас сургамж авах зүйл байгаа бол тэр нь сэтгэлийн гэмтлээс үүдэлтэй хариу урвал.

Энэ хариу урвал нь олон төрөл хэлбэрээр илэрдэг ба ҮҮНД:

  • "Буруу" зүйл хэлснийх нь төлөө хэн нэгэн хүнийг алгадах;

  • Хүнийг аливаа нэг ажлыг "хурдан" хийсэнгүйд нь эсвэл "таны хувьд тавьсан стандартад хүрэхгүй байсанд нь" уурлаж орилох;

  • Удахгүй болох гэж буй ажлын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой чухал мэйлд хариу бичихээс зайлсхийх эсвэл огт бичихгүй байх;

  • Бүх зүйлийг "төгс" л хийхгүй бол "болохгүй" санагдаж ингэж л төгс хийхгүй бол түгшүүр эсвэл таагүй тухгүй мэдрэмж мэдрэх;

  • Ажлын орчинд хамт ажиллагсад руугаа орилох, юм авч шидэх; 

  • Уурласан үедээ болон бодож явсан ажил тань бүтэхгүй үед хүмүүс рүү хашхирах;

  • Бусад хүмүүсийг гомдоохоос айсандаа эсвэл бусдын өмнө өөрийнхөө эрх ашгийг хүндэтгэн сөрж зогсохоос айсандаа өөрийнхөө үнэтэй цаг, энергид хязгаар тавьж чадахгүйгээс болоод бусдын төлөө бүх зүйлийг "тусч" гэсэн нэрийн дор хийх;

  • Таны ажил таны хувьд өөрийгөө үнэлэх үнэлэмжийн гол тулгуур нь, үнэлэх хэмжүүр нь болж байгаа учраас маш их уртассан цагаар ажиллаж, өөрийнхөө дуртай зүйлийг хийж хайртай хүмүүстэйгээ цаг хугацааг өнгөрүүлэхгүй байх;

Хүн хүүхэд бага насандаа (эсвэл өсвөр насанд) авсан сэтгэлийн гэмтлээс (эцэг эхийн салалт, эцэг эхийн архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, эцэг эхийн сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал болох сэтгэл гутрал бусад сэтгэцийн өвчнүүд, гэр бүлийн гишүүдийн доторх үхэл, гэр бүлийн гишүүдийн амиа хорлолт, дайн дажин) болоод бидний бие махбод тухайн сэтгэлийн гэмтэлтэй холбоотой мэдээллийг, ой санамжийг бүртгэж аваад ийнхүү бүртгэгдсэн ой санамж өдөр тутмын "энгийн" амьдралд тань өөрийн мэдэлгүй (нөлөөлж байгаа гэдгийг нь та өөрөө ч ухамсраараа, танин мэдрэхүйгээрээ мэддэггүй) нөлөөлсөөр байдаг.

Ийнхүү эдгээр ой санамжууд эргэн сэдэрч идэвхжих үед маш хурдан буюу секундыг хэд хуваасантай тэнцүү хугацаанд (үл ухамсарлах болон ухамсарлахуйн өмнөх түвшинд) тухайн нөхцөл байдлыг өмнө туулсан сэтгэлийн гэмтлийн нүдээр буюу лензээр хардаг. 

Өөрөөр тайлбарлавал, тухайн хүн яг тэр мөчид эргээд өнгөрсөнд туулсан сэтгэлийн гэмтлийн үе дээрээ очоод, бодит ертөнцөөс хэсэг хугацаанд салчихдаг гэсэн үг. Ийн бодит ертөнцөөс салсны дүнд, бид сэтгэл зүй, бие, хэл амаараа дамжуулан маш хурдтай хариу урвал үзүүлдэг буюу үйлдэл гаргадаг.

Сэтгэлийн гэмтэл маш олон төрлийн байдаг:

  • Бага байхад эцэг эхийнх нь нэг нь нөгөөдөө хэл амаар буюу үгээр, биеийн байдлаар доромжлуулж, хүчирхийлүүлж байсан;

  • Та өөрөө багадаа (насанд хүрсэн хойноо ч гэсэн) биеийн, бэлгийн, хэл амаар дайруулж хүчирхийлүүлж байсан;

  • Багадаа сэтгэл зүйн хүчирхийлэл эсвэл үл хайхрах хүчирхийлэлд өртөж байсан;

  • Маш хатуу ширүүнээр шийтгүүлж байсан (таны ойр дотнын хэн нэгэн тань руу маш муухайгаар, ууртайгаар орилж хашхираж байсан) эсвэл багадаа аливаа ажлыг "зөв" эсвэл "байх ёстой байдлаар нь" эсвэл тухайн хүний стандартаар "хангалттай сайн хийгээгүйн" төлөө хүмүүсийн өмнө ичгүүрт байдалд оруулж байсан, шоолуулж байсан;

  • Бага байхдаа том хүн юм хий (хүсэхгүй байгаа хүнээрээ тэврүүлэх, явахыг хүсэхгүй байгаа зүйлд хүчээр дагуулж явуулах) гэхэд нь "үгүй" гэж хэлснийхээ төлөө загнуулж, шийтгүүлж (насанд хүрсэн асран хамгаалагчаараа) "ямар муухай хүн хүндэтгэдэггүй", "соёлгүй" хэмээн дуудуулж байсан;

  • Буруу хариулт хэлснийхээ төлөө багшаараа самбарын өмнө бүх хүүхдүүдийн өмнө шоолуулж загнуулж эргээд ичгүүр, гутамшиг мэдрэмжийг мэдрэх;

Хэдийгээр энд дурдсан зарим зүйл маш аймшигтай сонсогдож, эсвэл зарим нь "байдаг л зүйл" мэт байгаа ч тухайн зүйлийг тохиолдох үед тухайн хүний нас, тухайн үед хажууд нь сэтгэлийн дэм өгөх хүн байсан эсэх, өөрөө бие физиологийн хувьд чадвартай байсан эсэх, сэтгэл зүйн хувьд өөрт тулгарсан зүйлийг даваад гарах нөөц бололцоотой байсан эсэх зэргээс хамаараад, мөн өмнө нь аль хэдийнээ багадаа сэтгэлийн шарх гэмтэл авсан байсан эсэхээс шалтгаалаад сэтгэлийн гэмтэл хэр их хор уршигтай үлдэх нь шийдэгдэнэ. 

Хоёр настай хүүхэд сониуч зандаа хөтлөгдөн шкафанд орж түгжигдээд эргээд онгойлгож чадахгүй айж, ганцаараа харанхуйд 15 минут байх, насанд хүрсэн хүн яг ижилхэн орчинд байх хоёрын үлдэц тэс өөр.

Уилл Смиттийн хувьд, өөрийнхөө амьдралаар бичсэн "Уилл" хэмээх номондоо тэрээр бага насандаа гэр бүл дотор нь хүчирхийлэл болдог талаар бичсэн байсан. Тэрээр бичихдээ:

"Намайг 9 настай байхад аав маань ээжийн толгойн хажууд маш хүчтэй цохиход ээж маань газар ухаан алдаж унаж байсан" ба "ээжийн маань амнаас цус гарч байсныг санадаг. Яг тэр мөч миний амьдралын өөр аль ч үеэс илүүтэйгээр миний хэн бэ гэдгийг тодорхойлох мөч байсан" хэмээсэн байдаг.

Мөн "Тэр мөчөөс хойш миний хийсэн бүхий л зүйлүүдэд, тэр их шагнал урамшуулал, анхаарал, нэр хүнд, миний зан төлөв, хүмүүсийг инээлгэх гэсэн оролдлого бүрт, тухайн үед ээждээ босч очоод туслаагүй дээ ээжээсээ уучлалт гуйж байгаа бяцхан хүү явж байсан. Тэр үед ээжийгээ хамгаалж чадаагүйдээ. Тэр үед ааваасаа ээжийгээ өмөөрч урдуур нь ороогүйдээ. Хулчгар байсныхаа төлөө ээжээсээ одоог хүртэл уучлалт гуйсаар байдаг" хэмээжээ.

Тэгэхээр, хэдийгээр Крис Рокын "хошин шог" Уиллийн эхнэрт зориулсан байсан ч, түүний эхнэрийг царайг нь цонхытол нь ундуйцуулсан мэдээлэл түүний тархинд секундыг хэд хуваасантай тэнцэх хугацаанд булшлагдсан ой санамжийг сэдрээж түүнийг эргээд нөгөө 9 настай ээжийгээ хамгаалж чадаагүй бяцхан Уиллийн насанд аваачсан аж. Өөрийнх нь хайртай эмэгтэй (тэр үед ээж нь, энэ үед эхнэр нь) хүнийг хэн нэгэн хүн доромжилж байхад тухайн үед үйлдэл хийж чадаагүй Уилл энэ удаа үйлдэл гаргасан байна.

Уиллийн Оскарын шагнал гардуулах ёслолд гаргасан үйлдэл нь 9 насандаа сэтгэлийн гэмтэл аваад хийхийг хүссэн ч хийж чадаагүй үйлдлийнх нь биелэл байсан.

Өнгөрсөнд, багадаа ямар нэгэн байдлаар сэтгэлийн гэмтэл авлаа гээд одоо насанд хүрсэн насанд хариу урвал гаргаж өөр хэн нэгэн хүн рүү үг хэл амаар, биеэр, сэтгэл зүйгээр дайрахыг хүлээн зөвшөөрнө гэж үү? ҮГҮЙ, ХЭЗЭЭД Ч ҮГҮЙ.

Гэхдээ энэ үйл явдал, сэтгэлийн гэмтэл гэдэг зүйлийн маш нарийн процессыг, сэтгэлийн гэмтлийн илэрч гардаг хэлбэрийг (биеийн, үг хэл амны, сэтгэл хөдлөлийн) таньж мэдэх, илэрч гарч ирсэн үед нь "сэтгэлийн гэмтлийн талаар мэргэшсэн" арга хэмжээ авахад тусалж шүүмжлэхгүй, ойлгох байр сууринаас авч үзэхэд туслах байлаа.

Уиллийн энэхүү үйлдлийг хараад маш энгийн мэт болгож "зүгээр л уураа барьж чаддаггүй нэгэн" хэмээн цоллохын оронд түүнд энэ үйлдэл нь сэтгэлийн гэмтлийн дүнд үүссэн хариу урвал гэдгийг ойлгуулахад тусална гэж найдаж байна. Магадгүй, улмаар сэтгэлийн гэмтлээр мэргэшсэн мэргэжилтэн, сэтгэл зүйч, сэтгэцийн эмч авч холбогдох эмчилгээг авч хэрэгжүүлэх байх гэж найдаж байна. Бугшсан сэтгэл хөдлөлийг гадагшлуулах аргууд буюу EFT, EMDR болон бусад соматик аргууд эдгээр нуугдсан дарагдсан ой санамжуудыг гадагшлуулахад туслах байх.

Өнгөрсөн дахь сэтгэлийн гэмтэл, түүнтэй холбоотой сэтгэл хөдлөлд удирдуулаагүй үед тэрээр магадгүй илүү ухаалаг алхам хийх боломжтой болно.

Энийг уншиж байгаа, магадгүй өөрт тань бас ийнхүү нуугдсан ой санамж байгаа гэдгийг мэдэж, өөрийнхөө давтан давтан алдаад байгаа алдааг олж харсан бол сэтгэлийн гэмтлээр мэргэшиж, мэдлэгшсэн хүнтэй холбогдоорой гэж хүсэж байна.

Бид бүгд их бага хэмжээгээр сэтгэлийн гэмтлийг авч энэ нь эргээд бидний ажил, амьдралд маш их өргөн эсвэл бага далайцтайгаар нөлөөлсөөр байгаа.  

Эмч хүний хувьд, бид ажил мэргэжлийн онцлогоос болоод маш олон мэдрэмжүүдийг доош нь дарж булж байдаг. Гэхдээ сэтгэлийн гэмтэл гэдэг зүйл яаж ийж байгаад илт илэрхий байдлаар болон илэрхий бус далд хэлбэрээр наашаа гарч ирсээр байдаг.

Би та нарыг өөртөө тохиолдсон бүх сэтгэлийн гэмтлээ уудалж гаргаж ир гэж байгаа юм биш шүү, харин ч болохгүй, яагаад гэвэл тодорхой хүрээ хяналтгүй гаргах нь эргээд өөрт хортой. Хэрвээ гаргах бол мэргэжлийн хүний хяналтан дор гаргах хэрэгтэй.

Энэ бүхнийг уншсаных, сэтгэлийн гэмтэл гэдэг зүйл таны мэдэж байгаагаар бус, маш далд байдлаар таны өдөр тутмын амьдралд нөлөөлж байдаг юм шүү гэдгийг л мэдэж авах хэрэгтэй.

Тэгээд хэрвээ шаардлагатай гэж үзвэл, мэргэжлийн хүний тусламжийг авах хэрэгтэй гэсэн үг юм.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 6 цаг 14 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 6 цаг 56 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 7 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 7 цаг 9 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 12 цаг 48 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 14 цаг 44 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top