x

Ямаа гэхээр тэмээ ярьдгаа боль, Цогзолмаа сайд аа!

Өнөөдрөөс эхлэн багш нар орон даяар хугацаагүй ажил хаяхаа мэдэгдлээ. Гэхдээ энэ нь бүх багш нар гэсэн үг биш юм. Харин нийслэлийн таван дүргийн багш нарын хичээлийн эхний өдөр эхлүүлсэн ажил хаялтад бусад багш нар нэгдэж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 45 сургууль ажил хаялтад нэгдсэн, 33 цэцэрлэгийн багш нар нэгдэхээ мэдэгдсэн гэж Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Б.Батзориг мэдээлжээ.

Дүүрэг байтугай, сургууль дотроо хоёр хуваагдчихаад байгаа ажил хаялтын үр дүн хэзээ гарч, сургуулиуд хэзээ хичээлээ эхлүүлэх нь тодорхойгүй. Ажил хаялтад оролцоогүй багш нарын хувьд авдаг цалин нь хатгасандаа бус, харин өнөөдрийг хүртэл авч байсан өчүүхэн бага цалингаа алдах вий, ажилгүй болох вий гэж айсандаа тэр. “Ажилгүй болгоно шүү, ажилд орж чадаагүй багш нар ард чинь зөндөө байна” гээд салбарын сайд нь заналхийлээд эхэлчихсэн шүү дээ.  Уг нь энэ бүх хямрал зөрчилдөөнийг зохицуулах, Үйлдвэрчний эвлэлийн шаардлага, Засгийн газрын шийдвэр хоёрын дунд гүйх ёстой Боловсролын сайдтан олон нийтийн сүлжээгээр багш нараа намнаад завгүй.

Өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тараасан мэдээллүүдээс үзвэл “Цогзолмаа сайд чанаргүй хувийн их, дээд сургуулиудтай сайн тэмцэж байгаа учраас түүнийг нь эсэргүүцсэн, их, дээд сургуулийг ивээлдээ авсан нөхдүүд багш нарыг хатгаж ажил хаяууллаа” гэх. Эсвэл “Багш нар цалингаа нэмүүлэхийн тулд биш, салбарынхаа сайдыг огцруулахын тулд ажил хаяжээ. Хүний нялх хүүхдээр улс төр хийхээ болиоч ээ” гэнэ. Ингэхэд багшийн цалин нэмэгдэхэд Боловсролын сайдын сандал суудал ямар хамаа байна аа. Хэмжээ хязгаараа алдсан хувийн сургуулиудтайгаа тэмцэх бол тэмцэнэ л бил. Төсвийн цалинтай хэдэн муу багш нартайгаа тэмцээд яахнав дээ.Тэмээ гэхээр ямаа ярьдгаа ядаж больчих хэрэгтэй юм даа, Цогзолмаа сайд аа!

Харин нөгөө тал арай үндэстэй, бодитой юм ярьж байна аа. Тухайлбал, өнгөрсөн хавар эмч, багш нар цалингаа нэмүүлэхээр жагсахад Засгийн газар “Монгол Улс 2017 оноос эхлэн ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар төрийн албан хаагчдын цалин, тэтгэмжийг Засгийн газар дур мэдэн нэмэх боломжгүй болсон” гэж мэдэгдсэн. Дараа нь ОУВС-гийнхантай ярилцаад 30 хувь хүртэл нэмэгдүүлэхээр боллоо гэсэн.

Гэтэл Засгийн газраас 2018 оны наймдугаар сарын 22-ны өдөр гурван талт хэлэлцээрийг зөрчиж, салбаруудын цалинг ялгавартайгаар нэмэх болсон байна. Төрийн албан хаагчид болон эрүүл мэндийн салбарынхны цалин хөлсийг 8-30 хүртэл хувиар, соёл урлагийн салбарынхны цалинг 8-27 хувиар нэмэгдүүлж, БСШУ-ны салбарын цалинг 8-12,3 хувиар нэмэх шийдвэр гарсан. Үүнийг нь Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эсэргүүцэж ажил хаялтыг зохион байгуулж байна гэв. 

Ажил хаяхын өмнө МҮЭХ-ны зүгээс “Инфляцын түвшин 40 гаруй хувиар нэмэгдээд байхад 8-12,3 хувиар цалин нэмэх шийдвэрийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Бидний зүгээс нэг минут ч алдалгүй зөвшилцөлд хүрэхэд бэлэн байна” гэдгээ Засгийн газарт мэдэгдсэн байна. Харин Засгийн газар нүдээ аниад өнгөрөөсөн, чигээрээ зүтгэсэн. Бодит байдал гэвэл энэ.

Гэтэл багш нарынхаа талд зогсох ёстой Боловсролын сайд нь багш нарынхаа дайсан болчихсон сөрөг пиар хийгээд, “тэмээ гэхээр ямаа” яриад сууж байдаг. Ингэхэд багшийн цалин Боловсролын сайдад хамаагүй юм бол Боловсролын сайдад өөр юу хамаатай байх вэ? Хүүхдэд боловсрол олгох нь багшийн үүрэг юм бол түүнд нь тохирсон цалин хөлсийг олгох нь төрийн үүрэг. Зөвхөн нэг тал нь үүрэг хүлээгээд нөгөө тал нь үүрэг хүлээдэггүй байж болох уу? Багшийн цалинг нэмэхээс мөнгөө харамлаж буй төр тэднээс өндөр боловсрол, ёс суртахуун нэхэх эрхтэй юу?

Эцэст нь сануулахад сургууль, боловсролоос мөнгөө харамлавал дараа нь шорон барихад мөнгөө үрэх хэрэг гарна гэж үг бий. Ардчиллын жилүүд дэх Монголын хамгийн шилдэг улстөрчөөр тодорсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж саяхан тавьсан илтгэлдээ “Монгол улс шорон барихаас мөнгөө харамлахгүй болсон” талаар бахархалтайгаар ярьсан байна лээ. Харин Боловсролын сайд ажлаа яаж хийгээд байна аа?

Б.СЭМҮҮН

Холбоотой мэдээ...

Багшгүй Боловсролын сайдаар юу хийнэ

Боловсрол ба үнэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • d (202.126.89.170)
    bagsh nariigaa demjij bna shvv zaawalchgui tsalingaa nemvvlj baijil bolino shvv amjilt
    2018 оны 09 сарын 08 | Хариулах
  • багш дүү нартай хүн (203.91.116.184)
    Багш-н хэлдэгтэй санал нэг. Багш нарын цалин нэмэх зөв. цозмаа сайдыг огцруулах бол зорилго биш. Гантөмөр ч муухай юм хийсэн их мөнгө гадна ОУын бгууллагас аваад сургуулийн хүүхдүүдэд туршилтаар вакцин тарьж л бсн сайд. ЦАЛИН бол улстөржөөд явчлаа л гэж харж бн Тэрнээс багш нарыг би үргэлж хайрлаж хүндэтгэдэг нөхцөл бдлыг нь амьдралыг нь мэднэ
    2018 оны 09 сарын 08 | Хариулах
  • Багш (202.9.43.235)
    Ганц боловсролын сайдаас болоод ажил хаяж байгаа юм бишээ, цаана нь цогзолмаагаас vл хамаарах олон шалтгаан байгаа. Хамгийн гол нь цалингаа нэмчих гэсэн багш эмч нарын нийтлэг гэнэхэн горьдлого дээр дереелсен хэдэн олигархуудын хоорондын тэмцэл юмаа. Эд нарын улс тер эдийн засгийн ашиг хонжоо хайж дараагийн нvvдлээ хийж байгаа ээлжит шоу болохоос биш бидний цалин орлогыг нэмье гэсэн ечvvхэн ч бодол байхгvй . Монголчуудаа сайн тунгаан боддоо!!
    2018 оны 09 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 28 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 39 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2 цаг 31 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2 цаг 39 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 3 цаг 3 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 3 цаг 48 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 23 цаг 30 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 23 цаг 52 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top