Таны хүүхэд биеийн тамирын хичээл дээрээ амны хаалттай гүйдэг үү?
Бага насны хүүхдүүд амны хаалттай гүйж байгаад амь насаа алдах тохиолдол улс орнуудад гарсаар байна.
Одоогоос нэг жилийн өмнө Японы Осака мужийн Такацука хотын бага сургуулийн тавдугаар ангийн сурагч биеийн тамирын хичээл дээр амны хаалттайгаа гүйж яваад ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ.
Харин хоёр жилийн өмнө Хятадад мөн адил биеийн тамирын хичээл дээр амны хаалттайгаа гүйж байсан гурван хүүхэд ухаан алдаж, улмаар амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан.
Амны хаалттай дасгал хөдөлгөөн хийх үед хүний амьсгалж буй хүчилтөрөгчийн хэмжээ багассанаар хүчилтөрөгчийн дутагдалд орж амь насаа алдах аюултай байдаг.
Иймээс дараах зөвлөмжийг хүргэж байна.
-
Дасгал хөдөлгөөнөөр хичээллэх явцад амны хаалт хэрэглэж болохгүй. Учир нь чөлөөтэй амьсгалахад хүндрэл учруулдаг
-
Хөлс, шүлс нь амны хаалтыг норгож, нянгийн өсөлтийг бий болгож, хүчилтөрөгчийн хэрэглээг бууруулдаг
-
Дасгал хөдөлгөөнөөр хичээллэхдээ бусдаас дор хаяж 1.5-2 метрийн зайг барьж халдвараас урьдчилан сэргийлэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.