"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар тус компани 2021 онд хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлээд байна.
Цахимаар болсон ээлжит хурлаар тус компани ирэх 5 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулжээ. Төлөвлөгөөгөөр бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж буйтай холбоотойгоор хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэж байна хэмээн тайлбарлаж байна.
Тодруулбал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан үндэсний томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх шаардлагын үүднээс ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэж байгаагаа мэдэгдлээ.