x

"ЭТТ"-н бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ

Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд зээл, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойлогдсон томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийг сэргээх хөшүүрэг болгох чиглэлээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь дотоодын үнэт цаасны зах зээлд өрийн хэрэгсэл гаргахаар тусгагдсан.

Энэ дагуу Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаараа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй төгрөгийн болон ам.долларын хосолсон нийт 2.0 их наяд төгрөг бүхий өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, анхдагч зах зээлд арилжаалах зөвшөөрлийг олгосон.

Харин өчигдөр төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс олон нийтэд анх удаагаа санал болгон гаргаж буй энэхүү Эрдэнэс Тавантолгой бондын арилжааны цан цохих ёслол боллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийн өсөлтийг эрчимжүүлэх урт болон дунд хугацааны томоохон бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр нэлээд ажлыг амжилттай хэрэгжүүлээд байна. Тухайлбал, анхны хамтын хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөрийн бус нээлттэй арилжих боломжтой мөн түрээслээд өмчлөх хэлбэрийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бий болгох, гадаадын болон дотоодын хөрөнгийн бирж хооронд үнэт цаасыг чөлөөтэй хөрвүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. 

Харин энэ удаагийн  “Эрдэнэс-Тавантолгой” ХК буюу төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс анх удаагаа дээр нь  олон нийтэд санал болгон гаргахдаа хамгийн өндөр мөнгөн дүнтэй төгрөгийн болон ам.долларын хосолсон өрийн хэрэгслийг дотоодын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэх гэж байна.

Ингэснээр хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргахаас гадна Монгол Улсын макро эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, ажлыг байрыг нэмэгдүүлэх цаашилбал олон жил яригдаж байгаа дэд бүтцийн томоохон төслүүд эхлэх боломж бүрдэж байна” гэдгийг онцолсон юм.

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь энэхүү бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 2 их наяд төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлнэ. Ингэснээр Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Тавантолгой дулааны цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэх юм.

Санхүүгийн зохицуулах хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 13 цаг 31 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top