x

Энхийг сахиулагч эмэгтэйчүүдээ алдаршуулна

Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой энэ онд тохиож байгаа тул ёслон тэмдэглэхээр болжээ.

Энэхүү ойг угтаж олон бүтээлч үйл ажиллагааг өрнүүлж байгаагийн дотор эмэгтэй энхийг сахиулагч цэргийн алба хаагчдынхаа амжилт ололт, туршлага, сургамжийг түгээн дэлгэрүүлэх, нэгтгэн сурталчлах, тэднийг алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ удаа ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газар, Хэвлэл мэдээллийн албанаас БХЯ-ны Соёмбо редакц, түүний дотор "Дуулга" студийн уран бүтээлчидтэй хамтран Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн ажил, амьдрал, бүтээлч үйл ажиллагааг харуулсан баримтат нэвтрүүлгийг бэлтгэж байна.

Уг нэвтрүүлэгт ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга хурандаа Г.Болор, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Сургалтын ахлах офицер дэд хурандаа Ц.Ичинхорлоо, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн нууцын дарга, архивын эрхлэгч ахлах ахлагч Б.Уранбилэг нар оролцож байгаа юм.

Нэвтрүүлгийг бэлтгэх, зураг авах ажлыг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Зэвсэгт хүчний 150, 337 дугаар ангид зохион байгуулж байгаа бөгөөд "Дуулга" студийн уран бүтээлчдийн олон хоногийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд олон нийтийн хүртээл болгохоор зорьж байна.

Хурандаа Г.Болор нь Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд штабын офицероор үүрэг гүйцэтгэсэн анхны эмэгтэй офицер юм. Тэр бээр 1994-1999 онд Цэргийн их сургуулийн Холбооны инженерийн ангид, 2011-2012 онд Тайванийн ҮБХИС-ийн Дайны коллежид тус тус суралцаж төгссөн бөгөөд үндсэн үүрэгт ажлынхаа зэрэгцээ 2009-2010 онд Чад, ТАБНУ-д штабын офицероор, 2013-2014 онд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Хүчний штабын J-6 буюу Холбооны хэлтсийн даргаар, 2015-2017 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв штабт ЭДАГ-ын Ажиллагаа хариуцсан офицероор тус тус үүрэг гүйцэтгэсэн шилдэг энхийг сахиулагч юм.

Дэд хурандаа Ц.Ичинхорлоо нь Цэргийн их сургуулийн Агаарын цэргийн тэнхимийг 2003 онд төгсөж, Зэвсэгт хүчний 325 дугаар ангид салааны захирагч, төлөвлөлтийн офицер, сургалтын албаны даргаар, 065 дугаар ангид Штабын даргын орлогч-Удирдах байрын даргаар ажиллаж байгаад өдгөө Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтэст Сургалтын ахлах офицероор томилогдон ажиллаж байна.

Тэрээр 2020-2021 онд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Цэргийн ажиглагч офицероор үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн юм.

Ахлах ахлагч Б.Уранчимэг нь ард түмэндээ "Элитийн батальон" хэмээн нэрлэгдсэн Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн анхдагчдын нэг бөгөөд 1998 оноос хойш тус ангид тасралтгүй ажиллаж байгаа тэргүүний ахлагч нарын нэг билээ. Тэр бээр БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хоёрдугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд нярав-жолоочоор үүрэг гүйцэтгэсэн туршлагатай ахлагч юм.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд манай улсын Зэвсэгт хүчнээс 800 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн бөгөөд тэдний төлөөлөл болон нэвтрүүлэгт оролцож буй эдгээр офицер, ахлагч нартаа баяр хүргэж, улам их амжилтыг бэлгэдэн ерөөе.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Менингококкт халдварт өвчний сэргийлэлт, илрүүлэг дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллана 5 цаг 13 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо 5 цаг 17 мин Панам улс "Нэг бүс, нэг зам" санаачилгаас гарна гэв 5 цаг 21 мин Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөв 5 цаг 23 мин Япон улс "GPS" системийн тав дахь хиймэл дагуулаа хөөргөв 5 цаг 24 мин Бүсчилсэн хөгжлийн зөвлөлдөх уулзалт Баян-Өлгий аймгаас эхэлнэ 5 цаг 27 мин АНУ-ын Холбооны нөөцийн сангийн ахлах зөвлөх асныг Хятадад нууц мэдээлэл дамжуулсан хэргээр баривчилжээ 5 цаг 29 мин 2025 онд 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө 5 цаг 34 мин Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүрнүүд дураар авирлах, асуудлыг өөрийн үзэмжээр шийдвэрлэх хандлагатай болж байна 9 цаг 30 мин Грэммийн шагнал гардуулах ёслол эхэллээ 9 цаг 31 мин “Их хүрээ хот” монгол зургийг анх удаа олон нийтэд дэлгэнэ 9 цаг 34 мин Хоёрдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлалаа 9 цаг 36 мин Цэцэрлэгийн 1621 багш зайнаас ажиллах гэрээ байгуулжээ 9 цаг 37 мин Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 9 цаг 41 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 9 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн байна 10 цаг 2 мин Ф.Мерц: Канцлераар томилогдвол цагаачлалын бодлогыг өөрчилнө 10 цаг 7 мин "Анхны долоо" сан байгуулагдлаа 10 цаг 9 мин Утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн сонсгол Төрийн ордонд эхэллээ 10 цаг 10 мин 2024 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд 10 цаг 11 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2024 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав
Top