Коронавирусийн Омикрон хувилбар нийтийн дундаас илэрч, манай улсад дөрөв дэх давлагаа эхэлж байгаа тухай Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн билээ. Эрдэмтэд дөрөв дэх давлагааны оргил үе нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр байх урьдчилсан тооцооллыг гаргасан байна.
Омикрон хувилбарын үед илрэх шинж тэмдгүүд:
-
хоолой өвдөх
-
нус гоожих
-
толгой өвдөх
-
ханиалгах
-
халуурах
-
үнэрлэх мэдрэхүй алдагдах
-
найтаах.
Коронавирусийн Омикрон хувилбараас сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.
-
Амны хаалт зүүх
-
Хүн хоорондын зай барих
-
Гараа тогтмол угаах
-
Өрөө тасалгаанд агааржуулалт хийх
-
Хүний бөөгнөрлөөс зайлсхийх
-
Ханиаж, найтаахдаа ам хамраа таглах
-
Вакциндаа идэвхтэй хамрагдахыг иргэдэд зөвлөлөө.
ААН, албан байгууллагууд:
-
Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
-
Амны хаалттай хүнд үйлчлэх
-
Спиртэн суурьтай гар ариутгагч суурилуулах
-
1.5-2 метрийн зайн тэмдэглэгээ хийх
-
Өрөө тасалгаанд 2 цаг тутам агаар сэлгэлт хийх хэрэгтэй.