x

Монголын төр хүн хулгайлсан уу?

Ардчилсан төр эн тэргүүнд гурван чухал үнэ цэнийг хамгаалах үүрэгтэй. Энэ бол хүний аюулгүй байдал, хүний эрх, хүний эд хөрөнгө юм. Хөрөнгийн хувьд монголын төр нийтийн хөрөнгийг хамгаалахын оронд хуйвалдан завшиж ирсэн. Байгаль орчны яамны үе үеийн удирдлагуудын үгсэн хулгайлсан Богд уулын ар бэл ба бүх ам үүнийг харуулж байна. Нийслэлийн удирдлагуудын завшсан нийтийн эзэмшлийн газруудыг бүр дурдаад ч яахав.

Хүний амьд явах эрхийг хамгаалах биш, шууд бусаар хулгайлж байгаагийн тод жишээ нь олон мянган хүний амийг авч буй хотын утаа, авто замын осол, стандартын биш барилгын ажлууд. Энэ мэтээр хүний амь нас, аюулгүй байдлыг манай төр засаг хамгаалж чаддаггүй юмаа гэхэд санаатайгаар хорлож, халдаж, хулгайлдаггүй гэж 2018 оны 7-р сарын 27-ны өдрийг хүртэл иргэд бид итгэж ирсэн.

Энэ өдөр монголын төр хүн хулгайлж гадаадын улсад явуулахыг оролдов. Харин иргэд цаг алдалгүй мэдэж, нийгмийн мэдээллийн хэрэгслийг ашиглан нэгдэж, энэхүү балмад үйл ажиллагааг таслан зогсоов.

Жинхэнэ ардчилсан улсад эрх мэдэл ард түмний гарт байдгийг монголын иргэд харуулав. Асуудлын гол нь хулгайлагдсан хүн нь гадаадын иргэн байгаад биш, харин Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа хүн бүрт монголын хууль журам яг ижил үйлчилдэг, бүх хүний дээрх гурван эрх яг адилхан хамгаалагдсан байх ёстойд оршиж байна. Манай улсад хүнийг хулгайлах, эрүүдэн шүүхийг хуулиар хорьсон байдаг.

Хүн хулгайлсан гэмт хэргийн цаг хугацааны дараалал

Турк улсын иргэн, монголд 25 жил ажиллаж буй, Турк сургуулийн багш Вейсэл Акчайг 2018 оны 7-р сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод хулгайлав.

  • 09:30 цагийн орчимд тэр гэрээсээ гарч явахад нь үл таних хүмүүс хүчээр барин Тоёото Алфард маркийн машинд түлхэн оруулж авч явжээ. Хулгайлсан хүмүүс нь монголчууд байжээ.

  • 09:51 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Турк улсын иргэнийг хүчээр машинд суулган авч явлаа гэсэн гомдол ирлээ.

  • 13:00 цагийн орчимд Турк сургуулийн монгол талын захирал Б.Ганбат нийгмийн мэдээллийн хэрэгслээр дүрстэй мэдээлэл хийж энэ хэргийн тухай нийтэд зарлав.

  • 13:54 цагт Туркийн CT-4010 дугаартай жижиг онгоц Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд зөвшөөрал авсан цагтаа газардав.

  • 15:30 цагийн орчимд В.Акчайг нисэх буудлын ойролцоо аваачив.

  • 16:00 цагийн орчимд Турк сургуулийн төгсөгчид онгоцны буудалд цугларч эхлэв. Мөн Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Лу. Болд зэрэг албаны хүмүүс онгоцны буудалд ирлээ.

  • 17:00 цагт Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Туркийн тусгай үүргийн онгоцыг асуудал тодорхой болтол нисгэхгүй байх санал тавьлаа.

  • 18:00 цагт Сөрөг хүчин болох АН эрх баригч МАН-ын Засгийн газрын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс энэ хэргийн тухай тайлбар өгөхийг бичгээр шаардав.

  • 20:00 цагийн орчимд В.Акчайг гарыг нь гавлан, толгойг нь битүүлэн, амыг нь скотчдон бүтэн өдөр хүчээр хорьж байсан этгээдүүд гэрийнх нь орчим машинаас буулгаж хаяв.

  • 21:00 цаг орчим В.Акчай Цагдаагийн ерөнхий газарт очиж юу болсон тухай мэдүүлэг өгч эхэлжээ.

  • 21:20 цагт дөрвөн хүнтэй ирсэн туркийн онгоц дөрвөн хүнтэйгээ, захиалсан цагаасаа 3 цаг 20 минут хоцорч Улаанбаатараас хөөрөв.

  • 01:40 цаг орчим Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны байрнаас В.Акчай гарч, цугларсан олонд товч мэдээлэл хийж, монголчуудад талархаад гэртээ харьсан.

Гурав хоногийн дараа 7-р сарын 30-нд Туркийн гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хами Аксой мэдээлэл хийж “…Өнгөрөгч Баасан гарагт Монгол улсад болсон үйл явдлыг хүн хулгайлах үйл ажиллагаа гэж нэрлэж байгаад БНТУ гүнээ харамсаж, энэхүү үндэслэлгүй мэдээллийг эрс няцааж байна” гэв.

Энэ бүх үйл явдлын гинжин холбоог хөөж үзээд БНТУ ба Монгол улсын тагнуулын байгууллагууд харилцан тохиролцож, хамтран хүн хулгайлахыг оролдсон гэж дүгнэж болох юм. Монгол улсын Тагнуулын Ерөнхий Газар Ерөнхий сайдын шууд удирдлага дор ажилладаг. Ерөнхий сайд өнөөг хүртэл тас дуугүй байгаа нь иргэдийн айдсыг төрүүлж эхэллээ.

Ард түмний эсрэг гэмт хэрэг

Хүн хулгайлах энэ оролдлогыг хөврүүлэн хөөвөл, монголын ард түмний эсрэг гэмт хэрэг гэж үзэж болох юм. Монголын Засгийн газар хоёр ноцтой зөрчил гаргалаа. Нэгдүгээрт, Монгол улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжууд, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ үл ойшоосон явдал. Хоёрдугаарт, гадаад улстай байгуулсан хоёр талын гэрээгээ биелүүлээгүй хэрэг юм. Тухайлбал, Турк улстай өөртэй нь 2000 онд байгуулсан “иргэн, аж ахуйн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” гэрээг зөрчсөн байна.

Монголын Тагнуулын Ерөнхий Газар өмнө нь ч хүн хулгайлж байсныг иргэд мартаагүй. 2003 оны 5-р сард Францын иргэн болсон, монгол залуу Д.Энхбатыг хулгайлан авчирсан бөгөөд төдөлгүй энэ хүн шоронд нас барсан.

Туркийн Засгийн газар хулгайлагдсан В.Акчайг Гүлэний бүлгийн гэмт хэрэгтэн гэж үзэж байгааг тэдний шүүхийн шийдвэргүйгээр монголын тал хүлээн зөвшөөрөх боломжгүй. Монгол бол ардчилсан улс учраас хүнийг барих, хорихийг зөвхөн шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх ёстой.

Эдүгээ Монгол улсын иргэд бидэнд Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрхээ эдлэх боломж байгаа эсэхэд эргэлзэх хангалттай шалтгаан үүсээд байна. БНТУ-ын тусгай үүргийн онгоц Монгол улсад газардсан гэдэг нь төрийн түвшинд зөвшилцсөн гэдгийн баталгаа юм. Ийнхүү монголын төр хүн хулгайлахыг зөвшөөрсөн нь айдас төрүүлж байна.

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох албаны хүмүүс энэ хэргийн тухай албан ёсны тайлбар хийхийг иргэд шаардаж байна. Хүн хулгайлан гадны оронд гаргахыг завдсан балмад үйлдлийг энэ удаа ард иргэд таслан зогсоов. Одоо монголын төр хүн хулгайлахгүй гэсэн баталгаа гаргаж өгөхийг Засгийн газраасаа шаардаж байна. Холбогдох олон улсын бүх байгууллага монголын иргэдийн шаардлагыг дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.

2018.08.15

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • mongol hyn (202.9.42.14)
    eronhiilogcid ner Devshigc,toriin tusgai hamgaalaltand baisan Sainhyygiin Ganbaatariin gert TEG tusgai tagnuuliin heregsel byhii Solongosiin irgeniig oruulj bicleg hiij cacsan onoogiin tor gemt heregtnyyd bolohiig notolj baina.turk uah ve,mongolcuudiig hulgai ah gytgeh,alahad belen olon u siin syljee bainaa.
    2018 оны 08 сарын 18 | Хариулах
  • Egii (66.181.161.66)
    FUCKİN FETO...giin hol garuudiig...mongoloos zailuulachee...
    2018 оны 08 сарын 18 | Хариулах
    • By the way FETO means " Fascist Erdogan Terrorist Organization "
      2018 оны 08 сарын 18
  • Ла (66.181.161.41)
    Хулгайч төр хүн хулгайлаад бүр гаршсан
    2018 оны 08 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 46 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 57 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2 цаг 49 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2 цаг 57 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 3 цаг 21 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 4 цаг 6 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 23 цаг 48 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top