MFC холбооны холимог тулааны тэмцээн АНУ-ын Сан Франциско хотноо зохион байгуулагдаж байна.
Энэхүү өдөрлөгт Монгол Улсаа төлөөлөн MFC холбооны аваргын бүсээ хамгаалахаар М.Нандин-Эрдэнэ, “Ангууч” хочит Б.Баттөр, чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, залуу тамирчин Ө.Тэмүүжин нар оролцлоо.
Б.Баттөр эхний үед 24 секунтэд Америк тулаанч Нэйтан Монтаног хүнд цохилтоор яллаа. Мөн Гавьяат тамирчин П.Өнөрбат тулааны хоёрдугаар үед Америк тулаанч Деннис Агуйларыг нокаутаар ялжээ.
Дашррамд дурдахад, MFC холбооны сүүлийн тулаан 2019 оны зургадугаар сард болж, М.Нандин-Эрдэнэ уг холбооны хөнгөн жингийн аварга болж байсан билээ.