x

Хавдраас сэргийлэх энгийн алхамууд

Бидний бие махбод олон сая эсээс бүрэлддэг бөгөөд биднийг өсгөх, үхсэн эсийг орлуулах, гэмтлийн дараа гэмтсэн эсүүдийг нөхөх зэргээр эдгээр эсүүд тогтмол шинэ эсүүдийг үүсгэж байдаг. Эс бүрийн доторх генүүд нь эсүүд хэрхэн ургах, ажиллах, нөхөн төлжих, устах зэргийг удирддаг.

Ердийн үед эсүүд тодорхой хяналттай өсч үржиж байдаг боловч зарим тохиолдолд тодорхой эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр энэхүү үйл ажиллагаа алдагдан эсүүд хяналтгүй хуваагдан өсч эхэлдэг. Энэхүү эсийн хяналтгүй өсөлт хуваагдал нь хавдар үүсгэдэг аж.

2016 оны байдлаар хорт хавдрын бүртгэгдсэн шинэ тохиолдлын 50.3 хувь нь эрэгтэй, 49.7 хувь нь эмэгтэйчүүдийн өвчлөл эзэлж байжээ. Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги, улаан хоолой, нойр булчирхайн хорт хавдар зонхилж байсан бол эмэгтэйчүүдийн дунд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, улаанхоолойн хорт хавдар зонхилж байсан байна.

Ингээд та бүхэнд Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс гаргасан хавдраас сэргийлэх энгийн алхамуудын талаар зөвлөмжийг хүргэж байна.

Тамхинаас татгалзах

Тамхинаас татгалзах эсвэл тамхи татахаа болихоор шийдвэрлэх нь таны өөрийн эррүл мэндийнхээ төлөө хийж байгаа хамгийн ёухал шийдвэрүүдийн нэг юм.
Та өөрөө тамхи татдаггүй ч гэсэн тамхи татдаг хүмүүсийн ойр орчимд байх нь уушигны хорт хавдараар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг аж.

Эрүүл хоол хүнс хэрэглэх

Тослог ихтэй, хуурсан, шарсан, давсалсан хүнсийг хязгаарлаж ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэх нь чухал. Өдөрт тав эсвэл түүнээс дээш олон төрлийн жимс, хүнсний ногоо идэх нь эрүүл мэндэд ашигтай байна.

Идэвхитэй хөдөлгөөнтэй байж, хэвийн жингээ хадгалах

Өдөрт 30 минут эсвэл түүнээс дээш хугацаагаар, биеийн тамираар хичээллэх, хурдан алхах зэргээр идэвхитэй хөдөлгөөн хийх нь хорт хавдрын эрсдлийг бууруулна.

Дархлаажуулалтанд хамрагдах

Хепатит В вирус нь элэгний хорт хавдар үүсэх эрсдийг бий болгодог. Нярай хүүхэд бүрийг амаржих газарт байхад нь элэгний В вирусын халдварын эсрэг вазцинжуулалтанд хамруулах хэрэгтэй.
Мөн хүний папиллома вирус /HPV/ нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг бэлгийн халдварладаг вирус юм. HPV вирусээс болж үүсдэг хорт хавдраас сэргийлэх вакцин байдаг. үүнд 10-14 насны охидыг хамруулснаар ируудүйд умайн хүзүүний хорт хавдраас тэднийг хамгаална.

Эрсдэлтэй байдал гаргахаас зайлсхийх

HPV вирус нь умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан болдог бөгөөд олон бнлгийн хавьтагчтай байвал төдий хэмжээгээр HPV вирусын халдвар авах магадлалтай.

Түүнчлэн хепатит В ба С вирусын шалтгаант элэгний архаг үрэвслүүд нь элэгний хорт хавдартай болох эрсдлийг нэмэгдүүлдэг. В ба С вирусын халдвар нь уг вирусын халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орох эсвэл халдвартай хүн хэрэглэсэн ариутгаагүй бгаж, зүү тариураар дамжин халдварладаг.

Өөрийгөө нарнаас хамгаалах

Хэт нарны  ягаан туяаны тусах оргил цаг нь 10:00-16:00 цагийн хооронд байдаг. Энэ хугацаанд нарнаас аль болох зайлсхийж өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

Монгол Улсад зонхилон тохиолддог хавдрууд дундаас элэгний хавдар тэргүүлж байна.

Эх сурвалж: НЭМҮТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн саяхан Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top