x

ФОТО: Ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн шинэ барилга ашиглалтад оржээ

Нийслэлийн ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн 640 хүүхдийн хүчин чадал бүхий шинэ барилга ашиглалтад орж, хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Тус сургууль 1956 онд 320 хүүхдийн хүчин чадалтай байгуулагдсан бөгөөд барилгын насжилтын хугацаа дуусч, газар хөдлөлийн норм дүрмийн шаардлага хангахгүй болсон тул буулгаж, 2019 онд шинээр барих ажлыг эхлүүлсэн.

Улсын төсвийн хөрөнгөөр сургуулийн барилгыг 640 хүүхдийн суудалтай болгон өргөтгөж, бага ангийн сурагчдад зориулсан хичээлийн танхим, ариун цэврийн өрөө зэргийг тусад нь шийдвэрлэж, орчин үеийн стандартад нийцүүлэн барьж ашиглалтад орууллаа.

Барилгын гүйцэтгэгчээр “Гэрэлтжин” ХХК ажилласан бөгөөд орчин үеийн жишигт нийцсэн спорт болон урлаг заал, номын сан, хөлбөмбөг болон сагсан бөмбөгийн гадна талбай, эрчим хүчний хэмнэлттэй лед гэрэлтүүлэг зэргийг хийж гүйцэтгэжээ.

Сургуулийн барилга ашиглалтад орсноор хамран сургах тойргийн дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хорооны хүүхдүүд гэртээ ойр, шинэ хичээлийн байранд боловсрол эзэмших нөхцөл боломжоор хангагдаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов 36 мин Зул сарын баярын яармагт гарсан эмгэнэлт хэргийн газраас Шольцийг шүгэлдэн үджээ 41 мин Засгийн газрыг огцрохыг шаардаж иргэдээс мэдээлэл хийнэ 2 цаг 15 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана 2 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2 цаг 26 мин Алуурч хаан, Эх оронч баатар хоёрын үндэсний эвлэрэл 2 цаг 34 мин Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино 2 цаг 44 мин "CU"-г дээрэмдсэн этгээдийг тогтоож, хэргийг шалгаж байна 17 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 17 цаг 52 мин "Офицеруудын ордон-Тэрэлж" том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчино 20 цаг 41 мин ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа 21 цаг 16 мин Шатрын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 21 цаг 22 мин Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 21 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 21 цаг 37 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 21 цаг 42 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 21 цаг 54 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 23 цаг 50 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав Уржигдар 14 цаг 45 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ 2024-12-20 ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? 2024-12-20
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх... Урааныг аргалаар орлуулж болох уу? Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томилохыг дэмжлээ Сүлжээ үл харгалзан яаралтай тусламжийн дуудлага хийдэг болн... Шахмал түлшний түүхий эдийг солихгүйгээр агаарын бохирдлыг б...
Top