x

“Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэрера болон Талес Аления Спейс компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд “Үндэсний хиймэл дагуул” төслийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг шинэчилж дууссан, ирэх 7 хоногт МАН-ын бүлгийн хуралд танилцуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Зээлийн хэлэлцээг Сангийн яамны зүгээс боловсруулж дуусаж байна. Зөвлөх үйлчилгээний компанитайгаа зөвшилцсөний үндсэн дээр тус төслийг УИХ-ын хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байна гэдгийг онцлов.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү

Түүнчлэн тэрбээр, УИХ-ын гишүүд “Үндэсний хиймэл дагуул” төслийн талаар олон талын байр суурийг илэрхийлж байгаа ч Монгол Улсын Засгийн газар тус төслийг урагшлуулах байр суурьтай байна. Иймд УИХ-ын гишүүд төдийгүй олон нийтэд зөв мэдээллийг өгөх тал дээр Франц улсын Элчин сайдын яамыг хамтран ажиллахыг хүсэв.

Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэрера

Элчин сайд, хатагтай Коринн Пэрера, Монгол Улсын төсвөөс “Үндэсний хиймэл дагуул” төслийн санхүүжилт хасагдсан гэж ойлгож байсан ч тус төслийн явц урагшлахаар болсонд талархал илэрхийлэв. Тэрбээр Францын Засгийн газар тус төслийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд Талес Аления Спейс компанитай хамтран олон нийтэд зөв мэдээлэл өгөх үйл ажиллагааг ирэх нэгдүгээр сард зохион байгуулахаар болсон. Иймд “Үндэсний хиймэл дагуул” төслийг урагшлуулахад Францын Засгийн газар, Элчин сайдын яам, Талес Аления Спейс компани бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд, ирэх хаврын чуулганаар “Үндэсний хиймэл дагуул” төслийг өргөн барих тул хоёр тал бэлтгэл ажлаа сайн хангаж ажиллахыг онцлов.

Эх сурвалж: ЦХИХХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"CU"-г дээрэмдсэн этгээдийг тогтоож, хэргийг шалгаж байна 39 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 1 цаг 4 мин "Офицеруудын ордон-Тэрэлж" том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчино 3 цаг 54 мин ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа 4 цаг 29 мин Шатрын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 4 цаг 34 мин Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 4 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 4 цаг 50 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 4 цаг 54 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 5 цаг 7 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 7 цаг 2 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав Өчигдөр 14 цаг 45 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ Уржигдар 13 цаг 29 мин ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? Уржигдар 13 цаг 17 мин Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана Уржигдар 11 цаг 54 мин Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Уржигдар 11 цаг 28 мин Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана Уржигдар 09 цаг 11 мин Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? Уржигдар 08 цаг 55 мин 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ Уржигдар 08 цаг 53 мин Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Уржигдар 08 цаг 43 мин Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна Уржигдар 08 цаг 36 мин
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top