x

“E-Mongolia” шинэчилсэн хувилбараас бид юу хүлээх вэ?

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” өнгөрсөн 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр олон нийтэд танилцуулагдаж, нэг жилийн хугацаанд 1.9 сая хэрэглэгчтэй, төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн.

Өнөөдрийн байдлаар “e-Mongolia” систем нь давхардсан тоогоор 4.9 сая гаруй үйлчилгээг цахимаар иргэдэд амжилттай үзүүлсэн бөгөөд 1 жилийн хугацаанд төрийн байгууллага руу ирж, буцах зардал, шаардагдах бичих баримт бүрдүүлэх зардал, цаг хугацаанаас үүдэлтэй зардал гээд нийт 46 тэрбум төгрөгийг иргэнээс хэмнэсэн гэсэн тооцоолол гарсан байна.

Тэгвэл тус систем нь нэг жилийн ой дээрээ шинэчлэгдсэн хувилбараа иргэд, олон нийтийн хэрэглээнд 10 дугаар  сарын 1-нд нэвтрүүлэх гэж байна.

“e-Mongolia” шинэчлэгдсэн хувилбарт иргэн бүрт Digital ID үүснэ. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг иргэний бичиг баримт цахим хэлбэрт шилжинэ. Ингэснээр жолооч e-mongolia гар утасны аппликейшн руугаа ороод цахим жолооны үнэмлэхээ цагдаад шалгуулан, замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Энэ тохиолдолд замын цагдаа таныг бичиг баримтаа биедээ авч яваагүй гэх үндэслэлээр торгохгүй гэсэн үг.

Харин цахим иргэний үнэмлэхийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тухайн цахим иргэний үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг дотоод журмаараа зохицуулсан байдаг ажээ.

Цахим бичиг баримттай болох түүнийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах механизмыг сайжруулах нь төрийн байгууллагууд, хувийн хэвшил мэдээж иргэн таны оролцоо хамгийн чухал юм.

Мөн иргэн та шинэчлэгдэж буй “e-Mongolia” системээс зээлийн мэдээлэл болон үнэт цаас, хувьцааны мэдээллээс харах боломж бүрдэж байгаа ажээ.

“e-Mongolia” нэвтрэхэд хялбар болно

“e-Mongolia” иргэдийн хэрэглээнд нэвтэрч эхэлснээс хойш иргэдээс санал хүсэлтийг авах лавлах утас буюу 11-11 төвийн 1 дугаар болон албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан авч буй. Иргэдээс ирж буй нийт дуудлагын 60 гаруй хувь нь “e-Mongolia” систем рүү нэвтрэх асуудал байдаг ажээ. Иймээс шинэчлэгдэж буй “e-Mongolia” системд иргэдийн танилт, нэвтрэлтийг хялбаршуулж байгаа юм. Тодруулбал, www.e-mongolia.mn сайт дээр QR байрших аж. Тус QR кодыг e-mongolia гар утасны аппликейшнээр уншуулмагц систем рүү хялбар нэвтрэх боломжтой болох юм. Мөн пин кодоор нэвтрэх хөгжүүлэлт хийгдсэн ажээ.

Танд хэрэгтэй үйлчилгээг “e-Mongolia” санал болгоно

Хиймэл оюун ухаанд суурилсан “e-Mongolia” систем нь иргэн танд ажлын байр, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, боловсролын тэтгэлэгт хөтөлбөр гэх мэт Монгол Улсын иргэн бүрд хэрэгтэй төрийн үйлчилгээ, хөтөлбөрүүдийг санал болгох юм.

Мөн цаашид иргэний гадаад паспорт, жолооны үнэмлэх зэрэг иргэний бичиг баримтын хугацааг дөхөж буйг сануулах хөгжүүлэлтийг хийж байна.

Ажил бүтээхэд тань “e-Mongolia”  тусална

Шинэчлэгдсэн “e-Mongolia” системд улсын бүртгэлийн 60 гаруй үйлчилгээнүүд нэмэгдэж орж байна. Тодруулбал, “e-Mongolia” системээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын 24 төрлийн лавлагаа, иргэний бүртгэлийн 3 үйлчилгээг иргэд авах боломжтой бол энэ 2021 онд хуулийн этгээдийн 10 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүллээ. Үүнд,

  • Хуулийн этгээдийн оноосон нэр баталгаажуулах

  • Хязгаарлагдмал хариуцлагатай компани шинээр үүсгэн байгуулах

  • Нөхөрлөл шинээр үүсгэн байгуулах

  • Холбоо шинээр үүсгэн байгуулах

  • Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага өөрчлөх

  • Хуулийн этгээдийн хаяг өөрчлөх

  • Хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл өөрчлөх

  • Хуулийн этгээдийн оноосон нэр өөрчлөх

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгох

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим гэрчилгээ зэрэг үйлчилгээг e-Mongolia.mn сайтаас цахимаар авах боломжтой.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 20 гаруй үйлчилгээ шинэчлэгдэж буй “e-Mongolia” системд орно.

Үүний зэрэгцээ тус системээс 100 орчим тусгай зөвшөөрлийг авах, сунгуулах зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжтой ажээ.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан Авилга хүнд суртлын эсрэг  11-11 төвөөр дамжуулан иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг үндэслэн хүнд сурталтай, шат дамжлага ихтэй үйлчилгээг цахимжуулж байна. Хамгийн их гомдол бүртгэгддэг ачаа тээвэрлэлтийн С зөвшөөрлийг цахимжуулаад байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жүдочид “Токио-2024” их дуулгад өрсөлдөхөөр Япон улсыг зорилоо 8 цаг 21 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байна 8 цаг 26 мин Л.Энх-Амгалан: Эцэг эхтэй хүүхдүүд асрамжийн газарт ирэх нь нэмэгдэж байна 8 цаг 34 мин Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллахад Монгол Улс бэлэн гэв 8 цаг 39 мин Б.Энхбаяр гишүүн ээ, нүүрсний машинтай 50 сэтгүүлчээ нэр ус, нотлох баримттай нь нийтэд зарла 9 цаг 34 мин 2025 оны төсвийг хэлэлцэх нэг удаагийн дэгийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулна 10 цаг 1 мин SIPRI: Дэлхий даяар зэвсгийн наймаа эрс өслөө, нэн ялангуяа Орост 10 цаг 13 мин Ерөнхий сайдыг Араб руу нистэл “минажуулсны” нууц: Хятадын талаас баримтууд олдож эхэллээ! 10 цаг 30 мин АНУ өөрсдийгөө коронавирус дэгдсэний нэг шалтгаан болгон нэрлэв 10 цаг 51 мин Урсула фон дер Ляйен: Еврокомиссийн даргын тухай 5 баримт 11 цаг 8 мин Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанд цахимаар оролцоно 11 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнийн “баас”-ыг Д.Амарбаясгалан цэвэрлэлээ 11 цаг 34 мин Эрт илрүүлэгт хамрагдсан нэгдүгээр ангийн сурагчдын 78,5 хувь нь шүдний өвчлөлтэй гарчээ 11 цаг 44 мин БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийн анхааралд! 12 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн 12 цаг 50 мин Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Өчигдөр 15 цаг 05 мин Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна Өчигдөр 12 цаг 17 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 0.7 хувиар буурчээ Өчигдөр 09 цаг 44 мин Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Өчигдөр 09 цаг 34 мин Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа Өчигдөр 09 цаг 09 мин
iИх уншсан
"Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Л.Оюун-Эрдэнийн “баас”-ыг Д.Амарбаясгалан цэвэрлэлээ Урсула фон дер Ляйен: Еврокомиссийн даргын тухай 5 баримт SIPRI: Дэлхий даяар зэвсгийн наймаа эрс өслөө, нэн ялангуяа... Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн ами... Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажилла... 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар ца... Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжэ... Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025 оны Төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай горимоор... Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Гео... Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Top