Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 35 цэгт 56 багийн 284 эмч, ажилтан ажиллаж, 4,896 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Дархлаажуулалтын цэгүүд 10:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр
- I тунд 105,
- II тунд 417,
- нэмэлт сэргээх тунд 1,769 буюу нийт 2,291 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 14 хувь байна.
Мөн 2,875 жирэмсэн эх, 12-15 насны 65,941, 16-17 насны 25,981 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байна.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөж байна.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.