“Өдөр бүр уншъя” уриатайгаар 30 дахь удаагийн номын баяр Сүхбаатарын талбайд эхэллээ.
Хавар, намар уламжлал болгон зохиогдож буй уг номын баярт зохиолч, яруу найрагчид, хэвлэн нийтлэгчид, ном эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг олон байгууллага, уншигчид нэгэн дор цугладаг билээ.
Номын баяр Есдүгээр сарын 17-19-ны хооронд үргэлжилнэ.
УИХ-аас Номын баяр зохион байгуулах арга хэмжээг албан ёсоор хуульчилж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Хуульд зааснаар “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг 5, 9-р сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт зохион байгуулж байхаар болсон юм.
Сэтгэгдэл (1)