x

Л.Галбаатар: Ковидын тухай хуулийг хэрэгжүүлэгчид цар тахалтай тэмцэх нэрийн дор хүний эрхийг зүй бусаар хязгаарласаар байна

Хуульч, судлаач Л.Галбаатартай “Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн талаар ярилцлаа.

-Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн зарим зохицуулалтууд Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа нь ихээхэн асуудал дагуулж байна шүү дээ. Үүнийг та хуульч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Энэ хуулийн хувьд цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд хүний эрхийг хамгийн бага хязгаарлана гэж заасан боловч бага хязгаарлах арга замаа орхигдуулсан. Хуульд хүний эрхийг хамгаалахад чиглэсэн зарчмын заалтууд байгаа хэдий ч түүнийг өдөр тутамдаа, шийдвэр гаргах бүрт хэрэгжүүлэх механизм нь орхигдсон.

Үүнтэй холбоотойгоор “Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг хэрэгжүүлэгчид цар тахалтай тэмцэх нэрийн дор хүний эрхийг зүй бусаар хязгаарлаж, бусад хуулиар хүлээсэн үүргээ төрийн албан тушаалтнууд умартаж байна. Тодруулбал, Ковидын хуулийг дагалдуулж Зөрчлийн тухай хуулийн холбогдох хэсгийг өөрчлөн найруулж, Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хорьсон.

Тухайлбал, “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай холбоотой дуу хоолойгоо хүргэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хорьж, эрх баригч, албан тушаалтнуудаас өөр саналтай хүнийг цензурдэж байна.

-Энэ хуулийн үйлчлэх хугацаа хэзээ дуусах вэ, цаашид сунгагдсаар байх уу?

-Энэ хууль 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр батлагдсан, 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэхээр байсныг 2021 оны зургадугаар сарын 30 хүртэл гэж, улмаар 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж хоёр удаа сунгасан. Хуулийн үйлчлэх хугацааг сунгахдаа ямар нэг үзүүлэлт, хэмжээс баримтлаагүй, Засгийн газрын үгээр сунгасан. Тэгэхээр Засгийн газраас дахиад хуулийн үйлчлэх хугацааг сунгая гэж санал тавибал мөн л сунгах магадлалтай.

-Манай улсад коронавирус гарснаас хойш Ковидын тухай хуулийн зохицуулалтаар нийт 17 удаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт, таван удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байна. Гэвч өнөөдрийн байдлаар 247 мянга гаруй хүн өвдөж 992 хүн нас бараад байна. Ер нь энэ хууль үнэхээр иргэн, ААН-д үзүүлэх нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулж чадаж байна уу?

-Цар тахлын нөхцөл байдал, хүний эрхийн зөрчил нь олон хүчин зүйлээс хамаарч байгаа хэдий ч тэдгээрийн нэг томоохон хүчин зүйл нь “Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль, түүнийг дагалдаж батлагдсан бусад хууль тогтоомж болон тэдгээрийг хэрэгжүүлж буй албан тушаалтнуудын мэдлэг, ур чадвар, хүсэл зориг мөн. Энэ хуулийг хэрэгжүүлж байгаа байдал нь хууль дээдлэх ёсыг алдагдуулсан, бусад 800 орчим хуулийн хэрэгжилтийг үл тоох үр дагаварт хүргэж байгаа нь гол асуудал болж байна.

-Та манай сонинд өмнө нь өгч байсан ярилцлагадаа “Энэ хууль цар тахлын үед хамгийн чадваргүй албан тушаалтнуудыг ажиллуулна гэдэг зохицуулалт оруулсан. Тодруулбал, тус хуулийн 3.2-т заасан зохицуулалт нь төрийн албан хаагчид тавигдах холбогдох шаардлагыг хангахгүй, төрийн байгууллагад ажиллаж үзээгүй хүмүүсийг цар тахалтай тэмцэх хариуцлагатай ажил, албан тушаалд томилох гарц болсон” гэж хэлж байсан. Таны хэлж байсанчлан ажлаа мэдэхгүй албан тушаалтнуудын буруу, ойлгомжгүй, иргэдээ туйлдуулсан шийдвэрүүдээс болж иргэд гэртээ, ажил дээрээ бүр гудамжинд нас барсаар байна?

- Энгийн нэг жишээ хэлэхэд, коронавируст халдварын тохиолдлын тоо үнэн, зөв эсэх нь тодорхойгүй байна. Эрүүл мэндийн яамны мэдээлж байгаа тоо болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн тоо эрс зөрдөг болсон, тоон мэдээлэлд “Нас барсан хүмүүс амь орж байгаа”. Үүний шалтгааныг Засгийн газраас тайлбарлаж чадахгүй байна. Тоо тоолж чадахгүй болох хүртлээ цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа доголдсон байна.

-Засгийн газар, Улсын Онцгой комисс, түүний харьяа байгууллага, албан тушаалтнууд цар тахалтай тэмцэх нэрийн дор бараг хүн бүрийн эрхийг зөрчиж байна. Энэ хууль хэрэгжиж эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл хичнээн зөрчил, гомдол бүртгэгдсэн бол?

-Хүний эрхийн үндэсний комиссын тайланд тоон мэдээлэл бий. Харин Глоб интернэшнл төвөөс хэрэгжүүлж буй “Коронавируст цар тахал ба иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийн мониторинг”-ийн дүнгээс харахад Үндсэн хуульд баталгаажсан иргэний мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, тайван жагсаал, цуглаан хийх эрхийг зөрчих зөрчил өдөр бүр бүртгэгдэж байна. Эдгээр зөрчлийг төрийн байгууллагын албан тушаалтнууд ихэвчлэн гаргаж байна. Сүүлдээ Ерөнхий сайд нь хүртэл хүний үндсэн эрх, эрх чөлөөг үгүйсгэж мэдэгдэл хийсэн.

Тодруулбал, 2021 оны долдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд албан мэдээлэл өгөх үедээ эвлэлдэн нэгдэж тайван замаар цуглаан хийж цалин нэмэхийг шаардаж буй эмч нарыг эх орноосоо урвах гэмт хэрэгт буруутгасан. Тодруулбал, тэрээр эрүүл мэндийн салбарынхантай уулзаж, нээлттэй дамжуулсан мэдээллийн үеэр “Энгийн үед тангараг яриад, ийм үед зовлон ярьж болохгүй. Ийм үед бид эцсийн мөч хүртлээ иргэдээ хамгаалах ёстой. Үүнийг зохион байгуулалттайгаар хийж байгааг тусгай албаны шугамаар олж мэдсэн. Шаардлагатай бол улс эх орноосоо урвасан гэж үзэх болно" гэж хэлсэн нь тайван жагсаал, цуглаан хийх эрхээ эдэлж байгаа иргэдийг Эрүүгийн хуулийн ноцтой заалтаар сүрдүүлсэн явдал юм.

Түүнчлэн үндсэн эрх нь зөрчигдөж буй хүмүүсийн тоо сүүлийн үед буурах болсон нь сайшаалтай. Глоб Интернэшнл төвөөс коронавируст цар тахлын үед иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийг бүртгэж, түүнд дүн шинжилгээ хийж байна. Сүүлийн хоёр сарын буюу долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний өдрийг хамрах хугацаанд гарсан зөрчлийн тоон мэдээллийг авч үзэхэд, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д баталгаажуулсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн хоёр зөрчил, тайван жагсаал цуглаан хийх эрхийг зөрчсөн гурван зөрчил, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17-д баталгаажуулсан мэдэх эрхийг зөрчсөн долоон зөрчил, нийт 12 зөрчил байна. Эдгээр зөрчлийн зургааг албан тушаалтан гаргасан бол нэгийг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл гаргажээ. Харин хоёр зөрчлийг аж ахуйн нэгж, үлдсэн гурван зөрчлийг иргэн гаргасан байна. Зөрчлийн шууд хохирогчийн найм нь иргэн байгаа бол үлдсэн дөрөв нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага өртжээ.

Түүнчлэн дээрх зөрчлүүдийн арав нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн бол хоёр нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, 12 зөрчлийн талаарх мэдээллийн тав нь иргэний мэдээлэл, тав нь сэтгүүлчийн мэдээлэл байсан бол хоёр нь албан мэдээллийн дагуу бүртгэгдсэн байна. Мөн зөрчлийн шалтгаан, сэдэлтийг авч үзвэл, 11 нь зориуд гаргасан зөрчил бол, нэг нь эрх зүйн зохицуулалт боловсронгуй бус байгаатай холбоотой байна. Зөрчлүүдийн хор уршгийг 1-3 оноогоор дүгнэхэд, арав нь гурван оноотой буюу хүнд зөрчилд хамаарч байна. Хоёр нь хүндэвтэр зөрчил байгаа бол, нэг оноотой буюу хөнгөн зөрчил энэ хугацаанд бүртгэгдээгүй байна.

-Тэгэхээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мэдээлэл хайх, олж авах, түгээх, эвлэлдэн нэгдэх, тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг үндэслэлгүйгээр буюу бодит бус шаардлагаар хязгаарлаж байгааг цаашид хэрхэх вэ?

-Ийм зөрчлийн талаар иргэд мэдээлэх, эсэргүүцэхгүй бол тухайн зөрчил нуугдмал үлдэх, цаашид хэвийн зүйл болох эрсдэлтэй байна. Зөрчил гарах болсон шалтгаан нь коронавируст цар тахлын үед үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдэх эрхийг хамгаалсан хууль зүйн баталгаа хангалтгүй бөгөөд энэ мэт зөрчигдөхөөс сэргийлсэн бодит механизм бүрдээгүй байгаатай холбоотой байна.

Цаашид коронавируст цар тахлын үед төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны явцад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мэдээлэл авах эрхийг зөрчихөөс сэргийлсэн хууль зүйн иж бүрэн баталгааг бий болгох, сайжруулах, байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хүний эрхийг зөрчихгүй байх нөхцөлийг заавал харгалзах, тийнхүү харгалзаагүй бол тухайн шийдвэр, үйл ажиллагааг шууд хүчингүйд тооцох, түүнд тавих төрийн болон иргэний нийгмийн хяналтыг сайжруулах зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх шаардлагатай байна.

Түүнчлэн төрийн байгууллагын албан тушаалтнуудыг цар тахлын үед хүний эрхийг хамгаалах олон талт сургалтад хамруулах, холбогдох шийдвэр гаргахын урьд иж бүрэн судалгаа хийх, шийдвэрийг зөвхөн бодит тооцоо, судалгаанд үндэслэхэд зориулсан зохих хугацааг олгох, дээд байгууллага, албан тушаалтнаас цар тахлын үед гарсан шийдвэрийг газар дээр нь хэрэгжүүлэх албан тушаалтнуудад зориулсан зөвлөмж, зааварчилгааг заавал гаргаж байх, холбогдох шийдвэрийг гаргасны дараа бус гаргахын өмнө Хүний эрхийн үндэсний комиссоор хянуулж байх механизм бүрдүүлэх нь зүйтэй байна.

-Бусад улс орнууд коронавируст цар тахалтай тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөгөө хэрхэн бууруулж байгаа бол. Энэ талаарх хууль эрх зүйн орчинг нь та судалж үзсэн үү?

-Бусад улс оронд цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа бол эцсийн дүндээ хүний эрхийг хамгаалахад чиглэсэн гэдгийг тодотгож, нэгдүгээрт хүний эрхийг хангах, цар тахалтай тэмцэх нэрийн дор албан тушаалтнууд хууль бус үйлдэл хийхээс сэргийлэхэд хууль зүйн зохицуулалт үйлчилж байна.

Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа нь зөвхөн эрүүл мэндийн арга хэмжээгээр хязгаарлагдахгүй, цар тахлыг далимдуулж буй авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаа юм гэж онцолсон.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 10 цаг 5 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 13 цаг 34 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 13 цаг 48 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 14 цаг 38 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 14 цаг 56 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 11 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1924 оны Үндсэн хууль Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top