x

Ч.Өнөрбаяр: Монгол улсын Ерөнхийлөгч шүүгч нарыг томилох эрхээсээ татгалзана гэдэг бол үндсэн хуулиараа боломжгүй зүйл

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай ярилцлаа.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүхийн эрх мэдлээс татгалзлаа гэж Тамгын газраас нь мэдээлсэн. Энэ ер нь яг ямар учиртай шийдвэр болчихов оо. Монголд хэрэгтэй шийдвэр үү, эсвэл хор хохиролтой юу вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчдийг томилох эрхээсээ татгалзана гэдэг бол Үндсэн хуулиараа боломжгүй зүйл юм. 1992 оноос хойш Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч бүх шатны шүүгчдийг томилж ирсэн. Тэгэхээр энэхүү мэдэгдэл бол хэтэрхий улстөржсөн шинжтэй, сүржин болчихсон. Ер нь бол Ерөнхийлөгч улс төрийн намаас түдгэлзсэн цорын ганц Үндсэн хуулийн албан тушаалтан юм. Тиймээс шүүгчдийг томилох эрхийг Ерөнхийлөгч хэрэгжүүлдэг. Иймд цаашид Ерөнхийлөгчийн институт улстөржсэн мэдэгдлээ жаахан багасгасан нь дээр байх аа.

-Та сая Ерөнхийлөгчийн энэ шийдвэр Үндсэн хуульд нийцэхгүй гэлээ. Харин Б.Энхбаяр гишүүн арай өөрөөр тайлбарлаад байх шиг байсан. Хуульч хүний хувьд та анзаарсан байх. Таны бодлыг сонсмоор байна?

-Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, прокурор ч юм уу бусад байгууллага шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлэхгүй гэсэн үг.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүх эрх мэдлээс татгалзаж байна гэж мэдэгдэл хийж байгаа нь өөрөө шүүгчийг томилдог эрх мэдлээс татгалзаж байгаатай агуулгын хувьд нэг болчихож байгаа юм.

-Манай Ерөнхийлөгчийг шүдгүй арслантай адилтгадаг шүү дээ. Ганц эрх мэдэл нь шүүхийн эрх мэдэл байдаг. Гэтэл энэ эрхээсээ татгалзчихаар юу болох вэ. Шүүхийн томилгоог хэн хэрэгжүүлэх юм бол. Парламентын засаглалтай орнуудын жишиг ямар байдаг юм бэ?

-Парламентын засаглалтай дийлэнх улс орнуудад төрийн тэргүүн нь энэхүү бүрэн эрхийг эдэлдэг. Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгч энэ эрхээ УИХ-д өгөх гээд байх шиг байна л даа.

Дэлхий нийтэд парламентад яагаад шүүгчийг томилдог эрхийг өгдөггүй вэ гэхээр энэ бол улс төрийн байгууллага. Улс төрийн намууд, улстөрчид сууж байдаг. Тэгэхээр шүүх эрх мэдлийг улстөржүүлнэ гэж айдаг учраас дэлхийд шүүгчийг томилох эрхийг парламентад хэзээ ч өгдөггүй. Парламентын засаглалтай ч бай, Ерөнхийлөгчийн засаглалтай ч бай аль нь ч өгдөггүй. Ерөнхийлөгч гэдэг бол парламентын засаглалтай улсад намаасаа түдгэлздэг учраас төрийн тэргүүн томилдог. Ганцхүү шүүхийн томилгооны өмнөх сонгон шалгаруулалт нь ил тод, олон нийтийн хяналт байх ёстой.

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын Цэцэд гаргаж байсан хүсэлт шүүхийн шинэчлэлийг хийхэд гацаагаад байсан гэж тайлбарлаад байх юм. Үнэхээр тийм байсан юм уу?

-Миний санаж байгаагаар Шүүхийн тухай шинэ хуулийн холбогдох зүйл заалт Үндсэн хуультай зөрчилдсөн гэж үзээд хориг тавьж байсан. Болохгүй болохоор нь Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргаж, маргаан үүсгэсэн байсан. Тиймээс Х.Баттулга Ерөнхийлөгчийн гаргасан хүсэлтийг Цэцээс татаж авсан гэж ойлгосон. Ер нь бол Шүүхийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт Үндсэн хуультай зөрчилдсөн гэж Цэцийн дунд суудлын хуралдаанаар шийдчихсэн юм билээ. Уг нь бол Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар төрийн бусад байгууллага, албан тушаалтан хүндэтгэх үүрэгтэй байдаг. Цэц хэнээс ч хараат бусаар ажиллаж, Үндсэн хуулиа манах ёстой. Түүнчлэн өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын МАН-ыг тараасан захирамж хүчин төгөлдөр байгаа энэ асуудал хууль зүйн хувьд ямар үр дагавар авчрах бол гэсэн эргэлзээ хуульчдын дунд байна. Өөрөөр хэлбэл, одоогийн Ерөнхийлөгч энэхүү захирамжийг хүчин төгөлдөр болгоогүй. Тэгэхээр эс үйлдлээрээ энэхүү захирамжийг зөв гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм.

-Шүүх эрх мэдлийг төрийн тэргүүн томилдог байсныг одоогийн Ерөнхийлөгч маань тайлбарлахдаа шударга ёсны засаглал нэг эзэнтэй явж ирсэн мэтээр нийгэмд тайлбарлаад байна л даа. Тиймээс үе үеийн Ерөнхийлөгч нарын энэ эрх мэдлээс улбаалж шударга бусын хонгил гэгч нь үүссэн гэсэн үг үү?

-Шударга бусын хонгил гэж яг юуг хэлээд байгаа юм бэ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүхийн шинэтгэлийн багц хуулиудыг хэлээд байгаа юм уу. Тэгж ярих юм бол тэр ад үзээд байгаа Шүүхийн шинэтгэлийн багц таван хуулийг шинэ эрх баригч МАН 45 суудалтай УИХ-д олонх байхдаа баталсан юм шүү дээ. Тэр үед Хууль зүйн сайд нь одоогийн Засгийн газрын ХЭГ-ын дарга Ц.Нямдорж байсан. Хуульд нь асуудал байсан юм бол засч залруулахгүй яасан юм бэ. Тэр үед ам уралдуулан магтаж байгаад л баталсан биз дээ. Ер нь бол Шүүхийн шинэтгэлийн багц хуулийг Ц.Элбэгдорж гэж хүн хийгээгүй юм. Монголын нэрт эрдэмтэд, судлаачид хуульчид оролцож хийсэн. Шүүхийн шинэтгэл гээд Үндэсний хэмжээний форум хүртэл хийж байлаа. Одоогийн эрх баригчдын баталсан Шүүхийн хууль өндөг шиг өөгүй гэж хэн хэлээд байгаа юм бэ. Цаасан дээр сайн хууль бичиж, шинэтгэлийг эхлүүлж болно, гэхдээ түүнийг хэрэгжүүлэх гэдэг тийм амар зүйл биш шүү. Бид тэр зовлон дундуур чинь бас явсан юм.

-Тамгын газар болон Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх нь мэдээлэхдээ Монголд сайн жишиг тогтоож байна, Ерөнхийлөгч тангараг өргөхдөө “Хүнийг биш хуулийг засагладаг” төртэй болно гэж хэлснийг нь онцлоод байх шиг байсан. Ерөнхийлөгчийн энэ шийдвэр сайн засаглал тогтоход нөлөөлж чадах уу?

-Ямар ч мундаг улстөрч гарч ирээд шидэт дохиуртай юм шиг нэг өдөр Шүүх эрх мэдлийг сайхан болгочихгүй ээ. Ер нь тогтолцоо нь зөв байх ёстой. Бид байхдаа Нийтийн сонсголын хуулийг батлуулж байсан. Энэ хуулиар УИХ-д тодорхой албан тушаалтнууд дээр томилгооны сонсгол хийдэг болсон. Цаашид энэ хуулийг улам чамбайруулах ёстой. Ер нь бодлогын алдааг бодлогоор нь засаж явахгүй бол цөөн хэдхэн хүнийг зориудаар харлуулаад шоронгоор бодлогын алдааг залруулдаг буруу жишиг Монгол Улсад тогтсон. Харин одоогийн Ерөнхийлөгчийн цаашид Монгол Улсад хууль засаглал бүхий, парламентын ардчиллыг тууштай дэмжинэ гэсэн байр суурийг нь бол дэмжиж байгаа.

-Улс төрийн өнгө аясаас нь түүний энэ шийдвэрийг харахад ямар дүгнэлт хийж болохоор байна вэ?

-Үндсэн хуулийн Цэцийн хараат бусаар ажиллах чадамж, Ерөнхийлөгчийн төвийг сахисан байр суурь, ардчилсан үндсэн хуульт тогтолцоонд хэр зэрэг үнэнч байхаас их зүйл хамаарах байх. Ер нь “Уул үзээгүй байж хормой шууна” гэдэг шиг хөлөрсөн улстөрчид их байна шүү. Шүүх эрх мэдлийг тогтолцоог дэндүү их улстөржүүлэх дэмий зүйл юм. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихвол шударга ёс, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хэн манах билээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 10 цаг 22 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 13 цаг 51 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 14 цаг 5 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 14 цаг 55 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 15 цаг 13 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 28 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1924 оны Үндсэн хууль Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top