x

"Сүхбаатар" хөлөг онгоцны байрлал, татан гаргах зам, маршрутыг судалжээ

Хөвсгөл нуурт 1985 онд живсэн "Сүхбаатар" хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ахалж, дэд даргаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар ажиллаж байна.

Мөн “Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах, суурь судалгаа хийх дэд ажлын хэсгийг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн ахлан ажиллаж байна.

Тус ажлын хэсэг эрдэмтэн, судлаачдыг оролцуулан “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны үеийн инженерийн тооцоо, ажиллагаанд шаардагдах төсөв хөрөнгө, шаардлагатай хүч, хэрэгсэл техникийн судалгааг гаргаад байгаа юм.

Дэд ажлын хэсэг өчигдөр хуралдан, судалгааны ажлын явц болон татан гаргах ажиллагааны бодлого, төлөвлөгөөг танилцуулж хэлэлцүүллээ.

Аврагчид "Сүхбаатар" хөлөг онгоцны байрлал, онцлогыг судалж, шумбалт хийж дүрсжүүлэн, татан гаргах зам, маршрутыг судлан ажиллаж байна.

Судалгаа хийх явцад аврагчид онгоцны байрлал, татан гаргах бэхэлгээ хийх газрыг урьдчилсан байдлаар тогтоосон. Мөн хөлөг онгоцноос төмрийн дээж, гүний уснаас шорооны дээж, замагны дээж авчээ.

"Сүхбаатар" хөлөг онгоц нуурын эргээс 110-120 метр зайтай усны гүнд 12-16 метрийн гүнд нуур тал руугаа хазайсан, баруун бөөрөөрөө, зүүн тийшээ харсан байдалтай байгаа юм байна.

Уг живсэн хөлөг онгоц нь 1956 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн “Бор-500” загварын ачаа, зорчигч тээвэр, чирэх зориулалтын ган төмөр материалаар хийгдсэн, урт 43,52, өргөн 8-9, өндөр 11,40 метр, жин 400 тн, уурын илчит хөдөлгүүртэй, 400 морины хүчтэй, дизель, мөс зүсэгчтэй аж.          

ОХУ-ын Онц байдлын яамны Эрхүү хот дахь Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах, нуурт живсэн машин техник хэрэгслийг илрүүлэх, судалгаа хийх ажлыг  Есдүгээр сарын 19-27-ны өдрүүдэд зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан.

"Сүхбаатар" хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг дээрх сургалтад хамрагдан дадлагажсан төв, орон нутгийн онцгой байдлын анги байгууллагын 20 гаруй мэргэжлийн усчин аврагч бие даан гүйцэтгэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид ч бахархана 13 цаг 47 мин МАН-ын бүлэг: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хэрэгжилтийг танилцуулав 13 цаг 55 мин АН-ын бүлэг: Жагсаал цуглаан хийхийн тулд зөвшөөрөл авахгүй 14 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн, ялимгүй цас орно 14 цаг 25 мин Голомт банк “Great Place to Work-Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа 15 цаг 13 мин Нийслэлийн хэмжээнд томуу томуу төст өвчнөөр 2730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 18 цаг 14 мин “Нярайн тархи хөргөх” эмчилгээг Өргөө амаржих газарт эхлүүллээ 18 цаг 24 мин Х.Нямбаатар: Нийслэлийн төсөвт 2025 онд 3.8 их наяд төгрөгийг орлого төвлөрүүлнэ 18 цаг 34 мин Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? 19 цаг 9 мин Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав 19 цаг 28 мин А.Амарсайхан: Марзганалыг шүтнэ гэдэг улс уруудсаны дохио 19 цаг 33 мин Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан 20 цаг 1 мин Элвис Преслийн эд зүйлийг инээдэмтэй хямд үнээр арилжжээ 21 цаг 16 мин Хичнээн тооны пэтроит төхөөрөмжийг устгаснаа Орос мэдээлэв 21 цаг 21 мин ТРАМП: Панамын сувгаар өнгөрөх транзитын төлбөр их байна, сувгийг буцаан авна 21 цаг 25 мин Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов 22 цаг 32 мин Зул сарын баярын яармагт гарсан эмгэнэлт хэргийн газраас Шольцийг шүгэлдэн үджээ 22 цаг 37 мин Засгийн газрыг огцрохыг шаардаж иргэдээс мэдээлэл хийнэ Өчигдөр 08 цаг 29 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана Өчигдөр 08 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Өчигдөр 08 цаг 19 мин
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх... Урааныг аргалаар орлуулж болох уу? Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху...
Top