x

Б.Сүхбаатар: Барилгын тусгай зөвшөөрлийг түр хугацаанд шинээр олгохгүй

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, Улаанбаатар хотын дүрэм, стандарт, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулахтай уялдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч барилга, байгууламж шинээр барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байхаар захирамжлаад буй.

Энэхүү захирамж шийдвэрийг яагаад гаргах болсон талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар дараах тайлбарыг өглөө.

-Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжтай холбоотойгоор барилга, бүтээн байгуулалтын ажлыг зогсоож, царцаах гэж буй мэт ташаа мэдээлэл хэвлэл болон цахим орчинд гараад байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Юун түрүүнд Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар одоо эхэлсэн, үргэлжилж буй барилга, бүтээн байгуулалтын ажил зогсохгүй гэдгийг тодотгон хэлье. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх,  Улаанбаатар хотын дүрэм, стандарт, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг  боловсруулан батлуулахтай уялдуулан дараах байршлуудад тодорхой хугацаанд шинээр барилга барих зөвшөөрлийг олгохгүй байхаар захирамжилсан. Тухайлбал, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Богд уулын дархан цаазат газар болон Улаанбаатар хотын төвийн бүсэд шинээр барилга, байгууламж барих, эхлүүлэхтэй холбоотой хотоос өгдөг зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй. Энэ нь Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлах хүртэлх хугацааг хэлж буй юм.

-Өмнө нь олгосон зөвшөөрөл бол хүчин төгөлдөр хэвээр гэсэн үг үү?

-Тийм ээ. Захирамж гарахаас өмнө олгосон тусгай зөвшөөрөл хүчинтэй хэвээр. Баригдаж эхэлсэн болон эхлүүлэх барилгын бүтээн байгуулалт үргэлжилнэ.

-Захирамжид байгалийн цогцолборт газар, дархан цаазат газрын сацуу Улаанбаатар төвийн бүсийг онцлон тодотгосон нь анхаарал татаж байна.

-Өнөөгийн Улаанбаатар хотын төвийн бүсэд дэд бүтцийн хүртээмж маш муу. Нийслэл хот гадагш тэлэлгүй, төвдөө хэт ачаалалтай хөгжиж байгаа нь дэд бүтэцтэйгээ шууд холбоотой. Нөгөөтээгүүр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2013 онд батлуулснаас хойш өнөөг хүртэл дахин шинэчлээгүй. Тиймээс юун түрүүн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулах, ийн батлагдах хүртэл барилгын зөвшөөрлийг түр зогсоох шаардлага амьдралаас урган гарч байгаа юм.

Одоо мөрдөж буй барилгажилтын журамд тухайн компани нийт талбайнхаа 70 хүртэл хувийг барилгажуулах бололцоог хангаад өгчихсөн байх жишээтэй. Цаашид одоогийнхоос эсрэгээрээ 30-40 хувьд  барилга барьж, үлдсэн хувьд нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол барьж байгуулахыг шаардахаас аргагүй.

-Улс, нийслэлийн төсвөөр барьж буй барилгын бүтээн байгуулалтыг  үргэлжлүүлнэ гэж ойлгосон. Зөв үү?

-Тэгэлгүй яах вэ. Улсын болон нийслэлийн төсвөөр барьж буй барилгын бүтээн байгуулалтыг цаашид ч зогсоохгүй. Мөн хотын төвийн бүсээс бусад газарт зөвшөөрөл олгох юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт болон ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинэчлэх төслийн дагуу баригдаж буй барилгын ажил саадгүй үргэлжилнэ. Энэхүү шийдвэр урт хугацааны хориг саад огтоос биш. Захирамжид дурдсан байршилд барилгын зөвшөөрөл олгохыг түр хугацаанд зогсоосноор бид Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулахын дээр Улаанбаатар хот дүрэмтэй болж, мэргэжлийн яамд барилгын норм, дүрэм, стандартыг мөн шинэчлэх юм.

Дахин сануулахад, энэ жил баригдаж буй барилга, бүтээн байгуулалтын зөвшөөрөл бол аль хэдийнээ олгогдоод, ажлаа эхэлчихсэн байгаа. Тиймээс эдгээр газарт хамаарахгүй. Харин ирэх онд барилга барих гэж буй компаниудын хувьд энэ оны арав, арваннэгдүгээр сараас холбогдох материалаа бүрдүүлж хөөцөлддөг. Тиймээс түүнээс урьтаж энэхүү захирамжийг гаргаж буй юм.

-Зөвшөөрөл олголтыг хэзээ хүртэл олгохгүй зогсоох вэ?

-Ирэх 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл байх болов уу гэсэн урьдчилсан тооцоо бий.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Rush Qin (108.162.219.138)
    Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
    2022 оны 01 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 11 цаг 40 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top