The Times-ийн хүнсний тоймч Ж.Кенжи Лопез гэрийн хоол хийхдээ эрдэмтэн хүн шиг аашилдаг нэгэн. Түүний лаборатори гал тогоонд Times Insider-тэй хийсэн ярилцлагыг товчлон хүргэж байна.
-Та хоол хийх арга барилаа хэрхэн тодорхойлох вэ?
-Би гэрийн хоол хийх шинжлэх ухаан, техникийг тайлбарлахыг хичээдэг. Шинжлэх ухааныг ойлгох нь таныг аливаа зүйлд илүү сайн болоход тусалдаг гэж би боддог.
-Та ийм үзэл бодолд хэрхэн хүрсэн бэ?
-Би үргэлж шинжлэх ухаанд хайртай байсан. Миний аав эрдэмтэн хүн. Өвөө маань эрдэмтэн хүн тул өсч том болсон миний боловсролын нэг хэсэг байсан. Коллежийн дараа би ресторанд хоол хийж байсан бөгөөд яагаад зарим зүйл иймэрхүү байдлаар ажилладаг талаар надад маш олон асуулт байсан. Эцэст нь би Cook's Illustrated-д жор боловсруулах ажилд шилжсэн.
-Та ямар төрлийн хоол эсвэл жороор дагнадаг вэ?
-Миний бичсэн зүйл, гэртээ хоол хийх хоёрын хооронд маш том ялгаа бий. Би хичнээн их цаг, үлдсэн үлдэгдэлдээ үндэслэн хоол хийж, яаралтай тохируулга хийдэг.
-Тэгэхээр та хоолны төлөвлөгч эсвэл ням гаригийн хоол бэлтгэгч биш юм уу?
-Үгүй ээ, өнөө орой бид юу идэх гэж байгаагаа мэдэхгүй байна.
А.Долгор
www.nytimes.com