x

С.Энхболд: Цаашид "дельта" мутацийн эзлэх хувь өсөх байх

Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой цаг үеийн нөхцөл байпдлын талаар ярилцлаа.

-Удахгүй хичээл сургууль эхэллээ. Үүнтэй холбогдуулан хөл хөдөлгөөн эрс нэмэгдэнэ, халдварын тохиолдол ч ихсэх байх. Танайхаас ямар чиглэл өгч байгаа вэ?

-Халдварын тохиолдол тогтворжсон гэдгийг өмнөх ярилцлагадаа хэлж байсан. Сүүлийн 14 хоног энэ байдал ажиглагдсан хэвээр байгаа. Гэхдээ дотор нь дэлгэрүүлээд харах юм бол нөхцөл байдал арай өөр харагдаж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын хувьд сүүлийн нэг сарын хугацаанд өвчлөл тогтвортой байна. Харин орон нутгийн хувьд өсөлт бий. Үүний шалтгаан нь зуны амралтаараа орон нутгийг зорьж аялж, амарч хөдөлгөөний эрчим хөдөө, орон нутгийг чиглэсэнтэй шууд холбоотой.

Жишээ нь, Баян-Өлгий, Ховд аймгуудад өвчлөл эрс нэмэгдлээ. Шалтгааныг хөөж үзэх юм бол Баян-Өлгий аймагт долдугаар сард 25 орчим мянган дотоодын аялагч очиж, 300 гаруй хурим, найр болжээ. Үүнээс улбаалж өвчлөл өссөн байдал ажиглагдаж байна. Эрүүл мэндийн яамны зүгээс сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ. Энэ үед ямар хариу арга хэмжээ авах, эрсдэлийг хэрхэн бууруулах тал дээр зохих арга хэмжээг авч, шат шатандаа чиглэлээ гарган ажиллаж байна.

Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн тарах цагт хэт бөөгнөрөл үүсгэхгүй байх, анги бүрийг ээлжлүүлэн тараах, халдварын тохиолдол гарах үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт гэх мэт арга хэмжээг авахаар БШУЯ-тай хамтран ажиллаж байна. Ер нь "ковид-19" өвчний дэгдэлтийг бууруулах үр дүнтэй арга бол маск зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих, олон хүн цугларсан газар очихгүй байх. Энэ дэглэмээ л бид мөрдөх ёстой

-Наадам хийсэнгүй. Наадмын маргаашнаас эхлээд иргэд хөдөө орон нутаг руу ихээр зорчсон. Наадам хийгээгүйгээсээ ч илүү хохирол учирчихав уу. Бүр цаашлаад ковидын халдварыг орон нутагтаа замбараагүй алдчихсан юм биш үү?

-Наадам хийгээгүй шалтгаан нь морь уралдах, бөх барилдах, та бид очиж үзэхдээ гол нь биш юм аа. Эрдэмтэн судлаачдын тооцоолж үзсэнээр бол наадмын дараа болох найр, баяр, ёслол нь халдварын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна гэдгийг л тооцож байсан юм. Сая орон нутагт хэд хэдэн наадам боллоо. Үүний дараа сум, аймагт наадмын дараахь найр их болов. Үүнээс л халдвар гарч ирээд байна.

Хамгийн гол нь битүү буюу агаар сэлгэлтгүй орчинд халдвар хамгийн ихээр тархаж байгаа учир эрсдэлээс хамгаалаад агаар салхинд гараад ирэхэд бидний зүгээс хориглох зүйлгүй шүү дээ.

-ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр“Орон нутагт өвчлөл буурахгүй байна. Нийтийг хамарсан арга хэмжээ болгоны дараа халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хичээл, сургууль эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Дельта хувилбар орон нутагт тархсан байна” гэсэн байна лээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Дээр хэлсэнчлэн орон нутагт өвчлөл нэмэгдсэн гол шалтгаан нь хөдөлгөөний эрчим хөдөө орон нутгийг чиглэсэн явдал. Нөгөө талдаа бид хотоос гараад л халдвар хамгааллын дэглэмээ мартчихаж байна.

Хөдөөг зорьж буй хүн бүр хотоос гараад түр амрах цэг, зарим нэг зам зуурын аяллын бүс, цайны газар зэрэгт огт маск зүүхгүй, хүн хоорондын зай барихгүй, гараа халдваргүйжүүлэхгүй байна шүү дээ. Энэ мэт энгийн мөртлөө үр дүнтэй аргыг огт тоохгүй байгаатай шууд холбоотой. Ер нь нийт өвчлөлийн 10-аас дээш хувь нь дельта хувилбар бүртгэгдэж байна.

Дельта хувилбарын эрсдэл өндөр гэдгийг бид байнга анхааруулж байгаа. Хот, хөдөө ялгаагүй дельта хувилбар эрсдэл үүсгэж байна. Цаашид ч халдвар дотор дельта мутацийн эзлэх хувь өсөх байх.

Дэлхий 89-өөс дээш хувь нь дельта хувилбар болчихлоо. Учир нь тархах хурд нь бусад мутациасаа 1.6 дахин өндөр буюу 60 хувиар их байна. Иймээс гагцхүү халдвар хамгааллын дэглэмээ л та бид чанд баримтлах шаардлагатай байна гэдгийг дахин дахин хэлмээр байна.

-R утга 1.1 болсон гэж байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Энэ бол нэг хүн хэдэн хүнд халдварыг тараах вэ гэдгийг илэрхийлдэг үзүүлэлт юм. Манай мэргэжлийн хүмүүсийн халдварын тархалтын нөлөөллийг тооцдог хэллэг. Энэ хэллэгээр авч үзэх юм бол халдварын тархалт буурч буй үзүүлэлтийг илэрхийлж байгаа юм. Тандалтын албаныхан маань өдөр бүр тоон мэдээлэлийг гаргаж, түүн дээр үндэслэн төлөвлөлтүүд хийгддэг гэсэн үг. Хичээлийн шинэ жил эхэлж хөдөлгөөний эрчим нэмэгдэхэд энэ үзүүлэлт нэмэгдэж болзошгүй гэсэн болгоомжлол байна.

Нэг жишээ хэлэхэд, хүүхдийн вакцинжуулалтыг эхлүүлэх үед 12-15 насны хүүхдийн өвчлөл дундаа 23.3 хувь байсан бол одоо 16.9 хувь, 16-17 насны хүүхдийн өвчлөлийн эзлэх хувь 10.6 хувь байгаад одоо таван хувь болж буурч байна. Ингэхлээр халдварын тохиолдлыг нэмэгдүүлэхгүйн тулд эрүүл мэндийн салбарынхан маань дахин дахин халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, вакцинд хамрагдахыг уриалсаар байгаа юм.

-Дельта хувилбар голомтлон тархвал ямар эрсдэл гарах талаар судалгаа хийсэн үү?

-ХӨСҮТ, Нэг болон хоёрдугаар төв эмнэлэг, АШУҮИС, УОК-ын дэргэдэх эрдэмтдийн баг судалгааг хийж буй. Хамгийн том бэрхшээл бол эмнэлгийн тусламж үйлчилгээ. Учир нь дельта хувилбар нь бусад хувилбараасаа илүү эмнэл зүйн шинж тэмдэг нь хүнд байгаа. Эмнэлэгт хэвтэлт нэмэгддэг. Бид өнгөрсөн хугацаанд дээд тал нь 14500 орыг "ковид-19" өвчний эмчилгээнд дэлгэж байлаа. Хэрэв өвчлөлийн том давлагаа үүсэх юм бол дээрхээс илүү ор дэлгэх боломжгүй.

Бид хэдий их ор дэлгэнэ төдий чинээгээр эмнэлгийн бусад тусламж үйлчилгээ боловсон хүчний нөөцөөс шалтгаалан доголдох эрсдэлүүд, олон төрлийн бэрхшээлүүд эрүүл мэндийн салбарт төдийгүй улс орны эдийн засаг, иргэдийн ахуй амьдралд ч үүсч эхэлнэ. Иргэн бүрт өвчлөхгүй байх боломж байгаа. Улс, эх орныхоо, хайртай хүмүүсийнхээ төлөө эрсдэлээс хамгаалахын тулд бид хамтдаа хичээх нь чухал байна.

-Хүүхдүүдийн хувьд 12-оос дээш насныхан вакциндаа хамрагдчихсан. Хичээл эхлэхэд 12-оос доош насны бага, дунд ангийнхан эрсдэлтэй байна уу. Энэ насныханд эрсдэлийн үнэлгээ хийсэн үү?

-Эрсдэл тодорхой хэмжээнд байгаа. Гэхдээ эрсдэлтэй гээд хичээлийг эхлүүлэхгүй байж болохгүй. Хүүхдийн сурах үндсэн эрх зөрчигдөж байна. Иймээс эрсдэлийг тооцож, аль болох өвчлөлийг үүсгэхгүй байхын тулд Боловсрол, шинжлэх ухааны сайдтай хамтран “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам” боловсруулж, уг журмаар дамжуулан халдварын эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна. Энэхүү журмаар халдварын тархалтын түвшинтэй уялдуулан ногоон, шар түвшинд хичээлийг халдвараас сэргийлэх дэглэмийн дор танхимаар явуулах, улбар шар, улаан түвшинд 4-5 настай хүүхдүүдийг танхимын болон зайн сургалтыг хослуулах байдлаар нягтралыг бууруулах арга хэмжээ авч байна.

Мөн нэг бүлэгт нэг хүүхэд өвчилсөн тохиолдолд зөвхөн тухайн ангийг, гурав хүртэл бүлэгт халдвар бүртгэгдсэн бол анги, бүлгийн байрлалаас хамаарч сургууль, цэцэрлэгийг хэсэгчлэн зайн сургалтад шилжүүлэх, өөр хоорондоо хамааралгүй, анги болон багш солигдоогүй гурав ба түүнээс дээш анги, бүлгийн дотор халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхэлд нь зайн сургалтын хэлбэрт шилжүүлэх зэрэг олон зохицуулалтыг журманд тусгасан байгаа.

Мөн сургууль дээр хичээлийн эхлэл, төгсгөлийн цагийг уян хатан болгосноор сургууль цуглах, тарах үе болон завсарлагаанаар хүүхдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх нөхцөлийг бий болгож байгаа. Цэцэрлэгийн хүүхдүүдийг өглөө ирэхэд нь халууныг хэмжиж, шинж тэмдгийн тандалт хийж, ам, хоолойг давс, сода, нимбэгийн уусмалаар зайлуулж байхаар тусгасан. Энэхүү журмыг боловсруулахдаа ДЭМБ болон Австрали, Япон, Өмнөд Солонгос, Европын улс орнуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, судалгааг үндэслэл болгосон бөгөөд сургууль, цэцэрлэгийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, гар угаах нөхцөлийг бүрдүүлэх төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх, эрүүл ахуйн бусад нөхцөлийг сайжруулах, багш, ажилчид, суралцагчдын эрүүл мэндэд тогтмол үзлэг, тандалтыг явуулснаар хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийг бууруулах болно.

-Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг хийх юм уу?

-Гурав дахь тунгийн талаарх яриа олон сар үргэлжилж байна. Бид олон улсын судалгаа, дотоодын судалгаа зэрэгт үндэслэн гурав дахь тунгийн асуудлыг шийдэж эхэллээ. Эхний ээлжинд хариу арга хэмжээний баг буюу эмч, цагдаа, онцгой зэрэг салбарын албан хаагчдад гурав дахь тунгийн асуудлыг эхлүүлэхээр болж байна. Эдгээр хүмүүст хавар АстраЗенека вакцин тарьсан. Олон улсын судалгаанд үндэслэж АстраЗеннекагийн хоёр тун авсан бол гурав дахь тунг хийж болж байна. Иймээс хариу арга хэмжээний багт сайн дурын үндсэн дээр гурав дахь тунд хамрагдах боломжийг нээж өгөөд байна. Харин нийтийг хамарсан гурав дахь тунгийн асуудлыг дотоод, гадаадын судалгааг харьцуулах хэлбэрээр үргэлжилж байна. Удахгүй шийдвэрээ гаргаад явна.

-Дэлхий нийт коронавирусийн эсрэг вакцинжуулалтаас гадна ямар арга хэмжээ авч байна вэ. Хүн төрөлхтөн ковидтой зэрэгцэж амьдрах гэж байгаа талаар яриад эхэллээ. Энэ үнэн үү?

-Ковид өвчнөөс хэзээ дэлхий нийт салах вэ гэдэг асуултыг бүх улс, бүх хүн тавьж байна. Гэхдээ хариулт нь өнөөдөр хэнд ч алга. Улс орон бүр л авч буй арга хэмжээгээ тогтмол өөрчилж байна. Нэг хэсэг нь хатуу хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалтыг үргэлжлүүлж байхад нөгөө хэсэг нь хөдөлгөөний хязгаарлалтаа сулруулж, буцаагаад чангаруулах зэргээр ажиллаж байна. Монгол Улс ч ялгаагүй өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хатуу хөл хорио бус хөдөлгөөний хязгаарлалтаа сулруулах арга хэмжээг авч байна. Мөн вакцинжуулалтаа хийж байна. Вакцинжуулалтын үр дүн сайн байгааг судалгаа бүр баталж байгаа. Тэр дундаа нас баралт өвчлөлтэйгөө харьцуулахад дэлхийн дунджаас дөрөв дахин бага байна. Үүний гол хүчин зүйлийн нэг нь нийт иргэдийн 60-аас дээш хувь нь вакцинжуулалтад хамрагдсан явдал юм.

Халдварыг өсгөх, бууруулах нь ганц Эрүүл мэндийн салбарын ажил биш болчихлоо. Хариу арга хэмжээнд оролцож буй бүх байгууллагын авч буй арга хэмжээг олон нийт дэмжиж, ягштал мөрдсөний үндсэн дээр үр дүн ажиглагдаж байна. Иймээс дахин дахин уриалъя. Хамтдаа хичээж, хамтдаа халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөж, цар тахлын ард эрсдэл багатай гарцгаая.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 11 цаг 16 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top