x

Нэг үхэл, хоёр үхэл... Хүү хэд үлдсэн бэ?

Муу бүхэн миний хүүгээр дуусаасай...”!

Гэрийнхээ гадаа тоглож яваад санамсаргүйгээр эмийн сангийн цахилгаан гүйсэн төмөр хаалганд хүрч амь насаа алдсан 9 настай хүүгийн ээж уйлан байж энэ үгийг хэлэв. Тэр хүү тоглож яваад “тохиолдлоор” амь насаа алдсан. Ердөө долоохон хоногийн өмнө бас нэг хүү хөлбөмбөгийн талбайд зүгээр л тоглож яваад бэхэлгээгүй хаалганд даруулж мөн л тохиолдлоор амиа алдсан. Энэ золгүй явдлаас бас долоо хоногийн өмнө Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Сансрын хөлөг” тоглоомонд сууж явсан дөрвөн хүүхэд бэртэж гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн билээ. Бас нэг харамсалтай тохиолдол!

Тоглож яваа хүүхдүүд тохиолдлоор үхсээр л байх юм уу?

“Миний хүү зүгээр л тоглож явсан. Бяцхан хүүд битгий буруу өгөөрэй...” хэмээн ээж хэлж байна. Тоглож явсан тэд буруугүй. Хэрвээ тэр хөлбөмбөгийн хаалгыг томчууд анхнаасаа бэхэлгээтэй хийсэн бол, хэрвээ хоёр хоногийн турш цахилгаан гүйж байсан эмийн сангийн хаалгыг томчууд анзаарч арга хэмжээ авсан бол, хэрвээ сажилж эхэлсэн төмөр тоглоомыг ажиллуулж байсан том хүн анхаарч зассан байсан бол тоглож явсан хүүхдүүд бэртэхгүй, бас амь насаа алдахгүй байлаа.

Хүүхдүүд амиа алдсаар л... Гэвч манай хот юу ч хийхгүй хэвээрээ л байна. Эмгэнэлт мэдээ олны сонорт хүрэхэд бид бүгд л харамсан гашуудаж буйгаа цахим орчинд илэрхийлж байна. Хожимдсон харуусал гэвч юуг өөрчлөх билээ дээ. Өнгөрсөн жил манай улсад 19 нас хүртэлх 1642 хүүхэд ямар нэг шалтгаанаар энджээ. Тэдний дунд хурдан морин дээрээс унаж, ганцаараа гэртээ шатаж, халуун тогоонд түлэгдэж, усанд живж, савтай аарцанд унаж, малын хашаан дээрээс үсэрч, машинд дайруулж, цонхны тагтнаас унасан тохиолдлууд бий. Зөвхөн энэ он гарснаас хойших эхний таван сарын дотор 127 хүүхэд золгүй байдлаар амь насаа алдсан байна. 127 гэр бүл хорвоо дээрх хамгийн аймшигт мэдээг хүлээн авч “Энэ бүхэн миний хүүхдээр л дуусаасай...” хэмээн сэтгэлдээ бодож, залбирсан байх. Маргааш биднийг ямар муу мэдээ хүлээж байгаа бол, тоглохоор гарсан хүүхэд минь юу хийж яваа бол хэмээн мянга мянган эцэг эх сэтгэлийн зовиур, түгшүүр дунд сууна.

“Улаанбаатар хотын хамгийн үнэт баялаг, юугаар ч сольшгүй нандин эрдэнэ нь монгол хүүхдийн эрүүл мэнд, амьдралын аюулгүй орчин билээ” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд өнгөрсөн арванхоёрдугаар сард “Хүүхэд гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулж, шагнал гардуулж байхдаа хэлж байв.

Хотын дарга Су.Батболд өнөөдөр Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх тухай арга хэмжээ авах даалгавар өгсөн байна. Тэр өрөөнөөсөө гарсангүй, амиа алдсан хүүгийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэнгүй. Нэг л замаа жил бүр засахдаа, гэрлийн шон босгож тавихдаа хүртэл хэдэн арвуулаа очоод сүү өргөн инээмсэглэн зогсдог тэр болоод мэргэжилтнүүдийнх нь хэн ч тохиолдлын үхэл болсон газарт очиж ажилласангүй. “Хүүхэд тоглоомын талбай дээр эндэж байна аа гэдэг бол, бид нар хэнэггүйдээ л байж байгаа болохоос байж боломгүй зүйл ш дээ...” гэж гараа салаавчлан суугаад хотын дарга маань тоомжиргүй хэлж сууна. Үнэндээ болсон явдалд эмгнэсэндээ биш, юу ч хийсэнгүй гэх олны шүүмжлэлээс эмээсэндээ камерын өмнө тийнхүү суугаа нь бичлэгээс илэрхий.

Бэхэлгээгүй хаалт, цахилгаан гүйсэн төмөр, санжигнаж эхэлсэн тоглоом зүй ёсоор бол хүүхэд эрсдэх, эндэхээс өмнө засагдсан, шийдэгдсэн байх ёстой. Гэтэл одоо хүүхдүүдийн маань үхэл Хотын дарга, Боловсролын сайдын хийх ажлыг сануулах сануулга болоод байна. Тэд ниргэсэн хойно нь л “Нээрэн энийг зас, нээрэн тэрийг шалга...” хэмээж байгаа нь харамсалтай. 

Хоёр жилийн өмнө тэд Улаанбаатарын байшин бүрийн гадна аз жаргалтай хот байгуулна гээд амлалт өгөн зогсч байв. Харин өнөөдөр Та бүхнээс асууя. Аз жаргал гэж эрхэм удирдлагууд та бүхний хувьд юу хэлдэг юм бэ? Элэг бүтэн, эрүүл саруул амьдрал гэж иргэд бид хариулах байна. Гэвч сонгуулийн халуун өдрүүдэд бүтээнэ гэж амласан “Аз жаргалтай” Улаанбаатарт зүгээр л тоглож яваа хүүхдүүд - үнэт баялаг, юугаар ч сольшгүй нандин эрдэнүүд маань золгүй тохиолдлоор үхсээр л байх юм уу?       

ub.life

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 1 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 22 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 3 цаг 14 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 3 цаг 23 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 3 цаг 46 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 4 цаг 31 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top