x

Хилийн боомтууд дахь чингэлэг тээврийн терминалыг ирэх сард ашиглалтад оруулна

Монгол Улсын нүүрсний экспортын 95 хувь гардаг Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах ажлыг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж байна.

Коронавируст /КОВИД-19/ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тогтоосон хязгаарлалтаас шалтгаалан хилийн боомтоор экспортод гарах нүүрсний хэмжээ бууралттай байгаа. Иймд экспортын хэмжээг нэмэх зорилгоор Засгийн газрын 2021 оны долоодугаар сарын 2-ны 185 дугаар тогтоолоор хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан. Энэ хүрээнд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод нэмэлт терминал байгуулах ажлыг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж байна.

Гашуунсухайт боомтод чингэлэгт тээврийн терминалын зураг төсөл, холбогдох тооцоо, судалгааны ажлыг хийж, улмаар зам талбай, барилга байгууламжийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Өнөөдрийн байдлаар тус боомтод талбайн шимт хөрс хуулах, тээвэрлэх, талбайн улны тэгшилгээний ажлуудыг хийж бөгөөд ажлын гүйцэтгэл 70 орчим хувьтай байна. “Энержи ресурс” ХХК,“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хөрөнгөөр байгуулж буй уг терминалыг ирэх сард ашиглалтад оруулна.

Харин Шивээхүрэн боомтод баригдах чингэлэгт тээврийн терминалын холбогдох тооцоо, судалгаа, зураг төслийг боловсруулах ажлыг аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс бүрдсэн Ажлын баг гүйцэтгэж байгаа ба гаалийн хяналтын нэмэлт гарцыг “Монголын Алт” (МАК) ХХК барьж, Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгөөд байна. Хилийн боомтуудад нэмэлтээр чингэлэгт тээврийн терминал байгуулагдсанаар байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөлөл буурахын зэрэгцээ нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 11 цаг 25 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top