Токиогийн олимпийн баярт ёслолоор өндөрлөж, ирэх долоо хоногт паралимп эхлэх гэж байгаа боловч Япон улсын иргэд өнөөг хүртэл Олимпийн эсрэг тэмцсээр байна. Япон улсад коронавирусийн халдвар өндөр байгаа бөгөөд оршин суугчдын дөнгөж 36 хувь нь бүрэн вакцинд хамрагдсан байна. Наадмын дараах сэтгэл хөдлөлийг мэдрэхийн тулд Нью-Ёорк таймсынхан Токиогийн товчооны дарга Мотоко Ричтэй ярилцжээ.
-Токио хотод яг одоо амьдрал ямар байна вэ?
-Танин мэдэхүйн диссонанс гэсэн мэдрэмж байдаг. Тухайн мөчид юу болж байгааг мэдрэхгүй ч болоод өнгөрснийх нь дараа “аан ийм зүйл байсан байна шдээ” гэж улам ойлгох тухай. Өглөө намайг мэдээ үзэхэд тоймчид хямралын мэдрэмж улам бүр нэмэгдсээр байгаа тухай ярьсан. Гэхдээ мэдээж гудамж, галт тэрэг хэвийнээрээ ачаалалтай байгаа. Бараг бүх хүмүүс маск зүүсэн ч хүмүүс оффис дээр ажиллаж, ресторанд үдийн хоол идэж, кафед кофе ууж, дэлгүүр хэссээр байна.
-Судалгаанаас харахад Японы олон нийт энэ олимпийг эхэндээ дэмжихгүй байсан. Эсэргүүцэгчид тэдэнд таатай хандсан уу?
-Наадам эхэлмэгц олон нийтийн сэтгэл санаа зөөлөрсөн. Гэхдээ олимпийн туршид эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байсан. Миний ажигласнаар олон хүмүүсийн хувьд олимпийн перформэнси хүмүүсийн анхаарлыг олимпийн өмнөх сэтгэл зовнилоос нь холдуулсан бололтой.
-Энэ жилийн наадмын өнгө төрх юу байх вэ?
-Олимпийн наадмыг зохион байгуулагч хотоор үйлчлэх зардал, золиослолын талаар тооцоо хийх болно гэж би бодож байна. Наадамд оролцох хүсэлтэй байгаа улс орнуудын тоо нэмэгдсээр байна. Тахал өвчин дэгдэх магадлал болон цаг уурын өөрчлөлтийн бодит байдал бидний хийж буй бүх зүйлд нөлөөлж байгаа тул эдгээр хүчнүүд ирээдүйн наадмыг тодорхойлох нь гарцаагүй.
www.nyt.com