БНСУ-ын “Doosan Engineering and Construction” ХХК-ийн төлөөлөл “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн удирдлагуудтай уулзаж, шинээр хэрэгжүүлэх төслүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
“ТОСК” ТӨХХК нь “Эко Яармаг-1”, “Солонго 1, 2”, “Залуус-1” төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны наймдугаар сарын 6-нд “Doosan Engineering and Construction” ХХК-ийн төлөөлөгчдөд төслийн талбай, төлөвлөлтийн талаар танилцуулсан юм. Энэ үеэр “Doosan Engineering and Construction” ХХК-ийн төлөөлөгчид “ТОСК” ТӨХХК-тай цаашид хамтран ажиллаж, хөрөнгө оруулах нөхцөлүүдийн талаар санал бодлоо солилцлоо.
“ТОСК” ТӨХХК нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих орон сууцны төсөлд хөрөнгө оруулах саналыг тавьсан бөгөөд цаашид холбогдох мэдээллээ солилцож, үр ашгийн тооцоо хийхээр болов.
Уулзалтад БНСУ-ын “Doosan Engineering and Construction” ХХК-ийн Олон улсын бизнесийн багийн захирал Wonjin Jang, тус компанийн туслан гүйцэтгэгч “V World Korea” ХХК-ийн гүйцэтгэх захирал Moon Jae Hwa, “ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал, Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга С.Ерөөлт, Орон сууц ашиглалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Сайнжаргал, Төслийн хяналт, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Тэмүлэн нар оролцлоо.