x

Б.Билгүүн: 14-өөс доош настай хүүхэд гэмт хэрэг үйлдвэл шүүхээс ял оноох боломжгүй

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 13 настай охин Э, түүний дүү долоон настай Э нарыг төрөл садангийн холбоотой 11 настай хүү удаа дараа хутгалж амь насанд нь халдсан байж болзошгүй ноцтой хэрэг энэ сарын 7-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Улмаар 13 настай эмэгтэй Э шархаа даалгүй амиа алдаж, долоон настай хүү арав гаруй хутганы шархтай, маш хүнд байсныг ГССҮТ-д хүргэсэн талаарх мэдээлэл бий.

Гэмт хэргийг 11 настай эрэгтэй “Б” гэх бага насны хүүхэд үйлдсэн байж болзошгүй байгаа тул хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг тогтоохоор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Одоогийн байдлаар /өчигдөр/ хэрэгт холбогдогч 11 настай хүүг цагдаагийн байгууллагын түр хамгаалах байранд авчээ.


Энэхүү гэмт хэрэгтэй холбоотойгоор хуульч Б.Билгүүнтэй ярилцлаа.

-Бага насны хүүхэд бусдын биед ноцтой гэмтэл учруулж, улмаар амь насыг нь хохироосон хэрэг өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр гарсан байна. Энэ хэргийг 11 настай хүүхэд үйлдсэн гэдгийг албаныхан эцэслэн тогтоовол тухайн этгээдэд ямар хариуцлага оногдуулах вэ. Бага насны хүүхэд эрүүгийн чанартай гэмт хэрэг уйлдсэн бол хариуцлагын асуудал хэрхэн яригдах бол?

-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг тодорхой заасан байдаг.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 6.2.1-т "Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" хэмээн заасан.

Эрүүгийн эрх зүйн судлагдахуунд 16 нас хүрсэн байвал хэрэг хариуцах бүрэн чадвартай субъект болно гэж үздэг. Зарим тохиолдолд 14 насанд хүрсэн байхдаа тодорхой тооны гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага оногдуулдаг.

2015 онд батлагдаж, одоо шинээр хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд нэр бүхий 12 гэмт хэргийг үйлдсэн байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Тодруулбал, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах, хүчин, хулгай, эд хөрөнгийг устгах гэмтээх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, цахим мэдээллийн системд хууль бусаар халдах гэх мэтчилэн хэргүүд багтсан.

Эдгээр хуульд заасан нэр бүхий гэмт хэргийг үйлдсэн 14-16 насны этгээдэд хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт бий. Харин 14-өөс доош настай хүүхэд эрүүгийн болон бусад бүхий л төрлийн гэмт хэргийг үйлдсэн нөхцөлд ял оноодоггүй.

Хууль зүйн шинжлэх ухааны хүрээнд 14 нас хүрээгүй буюу бага насны хүүхэд нь өөрийн үйлдлийн хор уршгийг бүрэн ухамсарлах чадваргүй байдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, 14 насанд хүрээгүй бол тухайн хэргийг үйлдэгч эсвэл хохирогч ч бай бага насны хүүхэд л гэж үздэг учраас ял оноох эрх зүйн бололцоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлд хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгохыг заасан байдаг.

Дээрх зүйл ангийн 1.6 дугаар заалт дээр, Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй байх юм бол прокурор тухайн хэргийг хэрэгсэхгүй болгодог. Эрүүгийн чанартай гэмт хэргээс гадна, иргэний зөрчил буюу бусад мөнгө төлбөрийн асуудлыг тухайн бага насны хүүхдийн хууль ёсны төлөөлөгч болох эцэг эх нь хариуцдаг шүү дээ.

-Тэгвэл насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд засан хүмүүжүүлэх тал дээр анхаарах эрх зүйн зохицуулалт бий юү?

-Дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлагаас гадна өөр хариуцлага оногдуулах боломжтой юу гэх асуултыг нийгмийн зүгээс хөндөж байна лээ.

Манай улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйддэх үедээ 18 нас хүрээгүй бол ял оноохгүйгээр хүмүүнлэгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болдог. Энэ нь 14-18 насны хооронд гэмт хэрэг уйлдсэн хүүхдүүдэд хамаарна гэсэн үг.

Харин 14-өөс доош насны хүнийг яллагдагчаар татах боломжгүй, ялын оронд засан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ ч оноох боломжгүй юм. Тэгэхээр 14 нас хүрээгүй бол ямар нэгэн байдлаар эрүүгийн хариуцлага оногдуулахгүй гэсэн үг.

Түрүүн хэлсэнчлэн Эрүүгийн хуулийн 6.2 дугаарт эааснаар өсвөр насанд (16-18 нас) хүрсэн хүнд ял оногдуулах төрлийг тодорхой заасан байдаг.

Гэмт хэргийг үйлдсэн өсвөр насны хүүхдэд гурван төрлийн ял оногдуулах зохицуулалт бий. Тодруулбал, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял онооно гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, хорих ангид биш сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорьдог зохицуулалттай.

-Бага насандаа эрүүгийн онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн бол ялыг нь насанд хүрсэн хойно нь оногдуулах талаарх ойлголт байдаг уу?

-Ийм боломж байхгүй.

Гэмт хэрэг үйлдэх үедээ хариуцлага оноох насанд хүрсэн бол ял онооно. Хэрвээ гэмт хэрэг хийх үедээ насанд хүрээгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Ийм л ойлголт. Түүнээс биш хүүхэд байхдаа гэмт хэрэг үйлдсэн гээд насанд хүрсэн хойно ялыг нь оногдуулна гэсэн зүйл хуульд байдаггүй.

-Бага насны хүүхэд хулгай дээрэм хийсэн бол иргэний хуулийн зохицуулалтын дагуу түүний асран хамгаалагч, эцэг эх нь хохирлыг барагдуулах зохицуулалт байдаг талаар та түрүүн дурдсан. Тэгвэл бага насны хүүхэд өөрийн хийсэн үйлдлийн хариуцлагыг хүлээх чадваргүй учраас эрүүгийн гэмт хэрэг хийвэл асран хамгаалагч нь хариуцлага хүлээнэ гэсэн зүйл байх уу?

-Энэ бол боломжгүй. Эрүүгийн хуульд маш тодорхой зарчим байдаг.

Бусдын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүлээлгэх ялыг өөр этгээдэд өмнөөс хүлээлгэхгүй гэсэн чухал зарчим байгаа. Хэдий гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй бол прокурор хэргийг хэрэгсэхгүй болгодог.

Гэхдээ зарим тохиолдолд шүүхээр орохыг ч үгүйсгэхгүй л дээ. Ингэсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-1.6 дугаар зүйлийн дагуу шүүгдэгч нь ял оногдуулах насанд хүрээгүй байвал уг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгодог.

-Энэхүү хууль эрх зүйн зохицуулалт бусад улс оронд ч ижилхэн байдаг уу?

-Хүүхэд үйлдлийн хор уршгийг бодолгүй, ямар үр дагаварт хүргэх вэ гэдгийг ухамсарлах боломжгүй байдаг гэж хууль зүйн шинжлэх ухаанд үздэг. Чухамдаа ганц манай улсад бус, дэлхийн ихэнх улс оронд эрх зүйн зохицлуулалт энэ жишгээр явдаг.

Бага насны хүүхэд үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдалтай байгаа тэрхүү гэмт хэрэг хөндөгдсөнөөс хойш хуульчдын дунд зарим төрлийн асуудал яригдаж байна л даа. Эрүүгийн эрх зүй талаасаа яг энэ тохиолдолд хариуцлага оногдуулах боломжгүй байна. Тэгэхээр энэ нь эрүүгийн эрх зүйн судлагдахуун асуудал биш, криминологийн судлагдахуун байна.

Яагаад гэвэл криминологи нь гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалдаг. Ерөнхийдөө 11 настай хүүхдэд Эрүүгийн хариуцлага оногдуулах боломжгүй байна, мөн албадлагын чанартай бусад хүмүүжлийн арга хэмжээг ч авах боломжгүй болчихоод байна шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөл байдал ямар хүчин зүйлийн улмаас үүссэнийг судалъя гэсэн асуудал хууль зүйн эрдэмтдийн дунд нэлээд яригдах болсон.

-Сэтгэцийн эрүүл мэндийн хувьд асуудалтай бол ял бууруулдаг гэсэн үү. Мэдээж бага насны хүүхэд эрүүл ухаанаар ийм ноцтой үйлдэл хийнэ гэж байхгүй болов уу?

-Тухайн 11 настай хүүхдийг яллагдагчаар татах үндэслэл байхгүй. Шүүгдэгчээр татсан ч бага насны хүүхэд учраас ял оноох боломжгүй. Нас, бие бялдрын хувьд хэрэг хариуцах чадвартай боловч сэтгэл санаа, сэтгэцийн эрүүл мэндийн хувьд хэрэг хариуцах чадваргүй хүмүүст энэ асуудал хамааралтай. Тэгэхээр бидний ярьж буй кейстэй хамааралгүй гэсэн үг.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 10 цаг 29 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top