“Монголын алт” (МАК) ХХК Шивээхүрэн боомтод чингэлэгт тээврийн зориулалт бүхий дөрвөн гарцыг барьж, Хил хамгаалах байгууллагад хүлээлгэн өглөө.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хамаарал бүхий эдийн засагтай манай улсын хувьд цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад нүүрсний экспортын хэмжээг нэмэх нь туйлын чухал байгаа. “Монголын Алт” (МАК) ХХК нь Шивээхүрэн боомт дээр 596.8 сая төгрөгийн өртөг бүхий чингэлэгтэй нүүрс тээврийн дөрвөн гарцыг барьж, хилийн шалган нэвтрүүлэх байрыг, холбогдох техник хэрэгслийн хамт ийнхүү хүлээлгэн өглөө.
Энэ онцлог дээр суурилсан экспортын үйл ажиллагааны үр дүнд Шивээхүрэн боомтоор жилд дунджаар 12 сая гаруй тонн нүүрс экспортлодог бол энэ хэмжээ 10 сая тонноор нэмэгдэн 22 сая гаруй тоннд хүрэх нөхцөл бүрдэж байна.
Чингэлэгт тээврийн терминалыг байгуулснаар хилийн боомтод үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хууль тогтоомжийн хүрээнд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, тээврийн урсгалын нягтралыг зөв оновчтой, аюулгүй байдлыг ханган зохион байгуулах, боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэх, халдвар хамгааллын дэглэм сахих зэрэг олон талын ач холбогдолтой аж.