x

Б.Жавхлан: Нүүрсний экспорт багассанаар төсөвт эрсдэл учирч болзошгүй

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийн гүйцэтгэлийг танилцуулсан тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. 

Тус хөтөлбөр гуравдугаар сард эхэлснээс нийт гурван их наяд 183.4 тэрбум төгрөгийн зээл олгосон буюу 70 хувиийн гүйцэтгэлтэй байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар, дээрх зээлийн хүрээнд 204 290 ажлын байрыг хамгаалжээ. "Хөтөлбөрийг эхлүүлэхэдээ 120 мянган ажлын байрыг хамгаална гэж байсан ч хангалттай давуулсан. Энэ бол түүвэр судалгаа биш, зээлдэгч тус бүрийн и-баримтын мэдээллээр тогтоосон бодит статистик" хэмээн Сангийн сайд мэдээллийн эхэнд онцлов. 

Хөтөлбөрийн хүрээнд олгож байгаа гурван зээлийг задалбал, гурван хувийн хүүтэй, ажлын байрыг дэмжих зээлээр хоёр их наяд төгрөг гарах ёстойгоос, нэг их наяд 701.5 тэрбум төгрөгийг 22 661 зээлдэгчид олгосон байна. Үүгээр 91 582 ажлын байрыг дэмжжээ. Харин репо санхүүжилтээр 593 тэрбум төгрөгийн зээлийг 2645 зээлдэгчид олгож 26 069 ажлын байр хамгаалсан бйна. Ипотекийн зээлээр, 512 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 6917 өрхөд олгоод байна. Тус зээлийн хүрээнд 700-800 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөөд байсан бол гүйцэтгэл одоогоор 70 хувьтай байгааг Сангийн сайд тодотгов. Ипотекийн зээлийн хүрээнд, барилга угсралт, үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжийн 86.6 мянган ажлын байрыг хамгаалсан гэсэн судалгаа гарсан байна. 

Засгийн газрын 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд, 2020 онд уналттай байсан эдийн засаг энэ оны нэгдүгээр улирлын байдлаар, 15 хувиар өссөн байна. Харин цар тахалгүй байсан 2019 оны үеийнхээс 3 хувиар өсжээ. Энэ өсөлтийг хадгалж чадвар оны эцсээр 6.5 хувийн өсөлттэй байх зорилгодоо хүрэх тооцоо гарсныг салбарын сайд мэдээлэлдээ тэмдэглэв. 

Мөн хөтөлбөрийн үр дүнд, ААНОАТ, НӨАТ-ын орлого нэмэгдсэн гэдгийг дурдлаа. Тодруулбал, ААНОАТ нэгдүгээр улиралд 886 тэрбум төгрөг буюу 2019 оныхоос 12 хувь, 2020 оныхоос 57.6 хувиар нэмэгдэж эдийн засаг сайжирсан. Мөн НӨАТ-ын орлого 2020 онтой харьцуулахад 24.7 хувь, 2019 оныхоос 20.8 хувиар өсжээ. Мөн НӨАТ төлөгчийн тоо хоёр дахин нэмэгдсэн аж. 

АМНАТ-ын татвар өнгөрсөн оныхтой харьцуулбал, 135 хувиар өссөн, 2019 оныхооос 24.2 хувийн өсөлттэй байна. Гэхдээ АМНАТ-ын орлого бүгд төсвийн орлогод биш, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан руу орж ирээдүйн эрсдэлийг үүрэх бодлогыг хангадаг хэмээн тодотголоо.  

Эдийн засаг сайжирч байгаа ч нүүрсний экспорт удааширч байгаатай холбогдуулан төсөвт эрсдэл учирч болзошгүйг мэдээллийн үеэр тэмдэглэв. Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд боомтод ачаа бөөгнөрч саарсан, цар тахлын улмаас өмнөд хөрш манай ачааг хүлээн авахгүй байсаар хоёр сар болсон. Мөн долоодугаар сараас бага хэмжээгээр ачаа гарч байгаа ч энэ байдлаар үргэлжилбэл төсөвт хүнд цохилт амсана. Тиймээс ачаа хэвийн нэвтрэх чадварыг сайжруулахаар бүхий л арга хэмжээг авч ажиллана гэлээ. Тухайлбал, Гашуунсухайт боомтод ачаа тээврийн жолооч нарыг хил давахгүйгээр хилийн бүсэд чингэлэг, ачааны нүүрсээ буулгах шинэ терминал байгуулах бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгааг дуулгав. Баяр, наадмын амралтаар ч бүтээн байгуулалт үргэлжилсэн бөгөөд наймдугаар сар гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгааг хэллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 10 цаг 55 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top