x

“Жижиг, дунд бизнесийг дэмжих зөвлөх үйлчилгээ” мэдээллийн цахим арга хэмжээ боллоо

Голомт банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банк хамтран “Жижиг, дунд бизнесийг дэмжих зөвлөх үйлчилгээ” хөтөлбөрийг танилцуулах цахим арга хэмжээг энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгч байгууллагуудын удирдлагууд оролцож, 20 гаруй ААН болон Голомт банкны харилцагчдад зориулан шинээр бий болж буй зөвлөх үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ. 

ЕСБХБ нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд зөвлөгөө болон санхүүжилт авахад дэмжлэг үзүүлэн, олон улсын зөвлөх, экспертүүдтэй холбож өгдөг бөгөөд шинээр танилцуулсан зөвлөх үйлчилгээний хүрээнд Ногоон эдийн засаг, Нийгмийн бүлгүүдийн оролцоо, Цахимжуулалт гэх гурван гол үзүүлэлтийн дагуу дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Арга хэмжээний үеэр дотоодын зөвлөх компанийн илтгэгчид “Европын сэргээн босголт хөгжлийн банкны ЖДБ-ийн зөвлөх үйлчилгээ” хөтөлбөр, “Ковид-19 цар тахлын дараа бизнесүүд дахин сэргэхэд санхүүгээ удирдах нь” практик зөвлөмж болон “Компанийн үйл ажиллагаанд үүлэн технологи ашиглах нь” зэрэг сэдвээр илтгэл тавин оролцлоо.

 

Голомт банкны хувьд хэрэгжүүлж эхлээд удаагүй байгаа “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл” шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Уг бүтээгдэхүүнээр дамжуулан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин санхүүгийн хэрэгцээг хангах, ажлын байрыг нэмэгдүүлэх, тогтвортой амжиргааг дэмжих, нийгэмд урт удаан хугацаанд нөлөө үзүүлэх бизнесийг санхүүжүүлэх зорилготой юм. Мөн тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бизнесийн онцлогт нь тохирсон, уян хатан нөхцөлтэй бүтээгдэхүүнийг санал болгоод зогсохгүй зөвлөх үйлчилгээг үзүүлдгээрээ давуу талтай.

Тус арга хэмжээг хааж Голомт банкны Иргэдийн банкны газрын захирал Ц.Байгалмаа “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжигч Голомт банк 2021 онд мөн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдний үйл ажиллагаанд мэдлэг, мэдээлэл болохуйц арга хэмжээ, сургалтын цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Цар тахлын хүнд хэцүү цаг үед эрсдэлд ороод байгаа бизнес болон аж ахуй эрхлэгчдэд туслах, тэднийг мэдээллээр бүрэн хангах зорилтоо биелүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо. Цаашид ЕСБХБ болон Голомт банкны хамтын ажиллагаа илүү хүртээмжтэй, үр бүтээлтэй байна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

Бизнес эрхлэгчдийг тууштай дэмжин ажилладаг Голомт банкны зүгээс зохион байгуулах дараа дараагийн үйл ажиллагаа, хөтөлбөрүүдтэй эрхэм харилцагч та бүхэн хамт байгаарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 11 цаг 48 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top