x

Хог хаягдлаа багасгаж, ӨДӨР БҮР хэмнэх 10 туршлага

Шаардлагагүй худалдан авалтаас татгалзаж, хог хаягдлаа бууруулах шилдэг туршлагуудыг олон нийтэд түгээх зорилготой "Өдөр бүр хэмнэе" уралдаанд шалгарсан бүтээлүүдээс танилцуулж байна.

“Өдөр бүр хэмнэе” 

Манай улсын нийт хог хаягдлын 90.9 хувь нь ахуйн гаралтай хог хаягдал байдаг гэсэн судалгаа бий. Ахуйн болон өргөн хэрэглээний ихэнх бүтээгдэхүүн байгальд шингэдэггүй сав, баглаа, боодолтой байдаг билээ. Та бид харин ухаалаг худалдан авалт хийснээр мөнгөө хэмнэхийн сацуу хог хаягдлаа багасгах боломжтой юм. Ийнхүү өдөр бүр хэмнэх аргуудаас хуваалцаж байна.

Видео:

Өдөр тутмын ахуйн хог хаягдлаа багасгадаг Б.Эрдэнэсувд

Гэрийн нөхцөлд эко саван, даавуун уут, мөн кофены шаараар гуужуулагч, самраар үнэртүүлэгч хийх, хаягдал цаасыг дахин ашиглах аргаасаа дараах видеонд хуваалцжээ. Мөн хуванцар дахин ашиглах төхөөрөмж бүтээж, хаягдал хуванцраар таваг үйлдвэрлэсэн байна. Түүнчлэн олон дахин ашигладаг цэвэрлэгч хөвөн,  хулсан сойз, сарын тэмдгийн аяга, даавуун ариун цэврийн хэрэглэл зэрэг эко бүтээгдэхүүн ашиглаж хэвшжээ.

“Өдөр бүр хэмнэе” уралдаанд ирүүлсэн Б.Эрдэнэсувдын бүтээл:

“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” цуврал нэвтрүүлэгт Б.Эрдэнэсувдын өгсөн ярилцлага: 

Хашаандаа сайхан амьдарч буй бүтээлч гэр бүл

Ажилсаг хичээнгүй Д.Мөнхнастын гэр бүл ундааны сав, шил, хаягдал тоосго, яс, цаас зэрэг зүйлсийг дахин ашиглаж, гэр хашаагаа тохижуулснаар 8 сая гаруй төгрөг хэмнэж, төдий хэмжээний хог хаягдлыг бууруулж чаджээ. Видеонд мөн “Хашаандаа сайхан амьдаръя” төслийг санаачлагч Ц.Түмэнбаяр сайн туршлагаасаа хуваалцсан юм.

Видео:

“Айл бүр өдөр бүр хэмнэе” урианд нэгдсэн М.Маргад 

Тэрээр хүнсээ цуглуулахдаа ч хариуцлагатай хандаж даавуун тор, хүнсний ногооны зориулалтын уут хэрэглэдэг. Хог бага гардаг бүтээгдэхүүн сонгохоос гадна, зайлшгүй гардаг хог хаягдлыг ангилж, дахивар авдаг газарт нь сар бүр тушааж хэвшжээ. 

Видео:

“Эрүүл, эко амьдралын хэв маягтай Хэжи” комикийг бүтээгч Ц.Хэрлэн 

Эмх цэгцтэй, эко амьдралын хэв маягтай Хэжи болон хэтэрхий үрэлгэн Золбоо хоёрын тухай дараах комикоос нэг удаагийн хэрэглээнээс татгалзаж, байгальд ээлтэй амьдрах нь санхүүгийн зардлаа багасгахад нэмэртэйг харуулжээ. 

Видео:

Хогоо ангилах туршлагаа хуваалцсан С.Энхмандах 

Энхмандах 2 жилийн өмнөөс хогоо ангилан ялгадаг бүлэгт нэгдсэнээр энэ талын мэдлэгтэй болж, амьдралдаа хэвшүүлжээ. Хэрвээ бид хот даяараа эх үүсвэр дээр нь хогоо ангилж чадвал айл өрхөөс гарч буй хог хаягдлын 60-аас дээш хувийг дахин боловсруулах боломжтой аж. Үүнийг бодит ажил болгоход иргэд сайн дураараа оролцох нь маш чухал юм. Айл өрхүүд “Царцаа ногоон” дуудлагын дахивар тээвэрлэлтийн үйлчилгээг авч, үйлдвэрт хүргүүлэх боломжтой аж.

Видео:

Ковидын үед хэрэглээгээ танаж, хог хаягдлаа багасгасан Б.Намар 

Тэрээр саван, ванны бөмбөлөг, аяга угаагчийг гэрийн нөхцөлд үйлдвэрлэснээр жилд 800,000 төгрөг хэмнэдэг аж. Мөн хаягдал сонингоор сагс сүлжих, модон багс, модон сам, олон удаагийн төмөр соруул, хатуу шампунь сонгох, өөрийн аягаа авч явж үйлчилгээний газраар үйлчлүүлснээр хог хаягдлыг бодитойгоор бууруулахаас гадна мөнгөө ч хэмнэх боломжтой ажээ.

Видео: https://www.facebook.com/watch/?v=442078703780392 

Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар сургуулийн багш нар 

Ховд аймгийн Жаргалант 2 дугаар сургуулийн багш нар өндөгний сагсаар суухад эвтэйхэн сандал хийсэн туршлагаасаа хуваалцжээ. 

Видео: 

Зөв хэрэглээг хэвшүүлсэн сурагч Б.Алтангэрэл 

Баянхонгор аймгийн сурагч Б.Алтангэрэл 6-8 дугаар ангид сурах үедээ ундаа, амттанд зарцуулсан мөнгөө тооцож үзэхэд 4.8 сая төгрөг болсон аж. Харин ахлах ангид орсноосоо хойш нэг удаагийн савтай ус ундаа авахаа больж, гэрээсээ эрүүл хоол хийж авч явдаг болсноор мөнгөө ч хэмнэж, эрүүл мэндээ ч хамгаалдаг болжээ. Ийнхүү хэмнэсэн мөнгөөрөө өөрийгөө хөгжүүлэх, давтлага дугуйланд хамрагдах боломжтойг ойлгосон аж. 

Видео:

Худалдан авахаасаа өмнө ахин нэг асуугаарай - Д.Уянга 

Уянга аяга угаагч шингэн, арьс арчилгааны бүтээгдэхүүн, шүдний оогоо өөрийн гараар хийж хэрэглэдэг. Тэрээр аливаа худалдан авалт хийхийн өмнө “Энэ бүтээгдэхүүн байгальд хэр удаан задардаг вэ?”, “Үүнийг худалдан авалгүйгээр өөр юугаар орлуулж болох вэ?” гэдгийг гол шалгуур болгодог байна.

Видео: 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид ч бахархана 8 цаг 40 мин МАН-ын бүлэг: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хэрэгжилтийг танилцуулав 8 цаг 48 мин АН-ын бүлэг: Жагсаал цуглаан хийхийн тулд зөвшөөрөл авахгүй 9 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн, ялимгүй цас орно 9 цаг 18 мин Голомт банк “Great Place to Work-Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа 10 цаг 6 мин Нийслэлийн хэмжээнд томуу томуу төст өвчнөөр 2730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 13 цаг 7 мин “Нярайн тархи хөргөх” эмчилгээг Өргөө амаржих газарт эхлүүллээ 13 цаг 17 мин Х.Нямбаатар: Нийслэлийн төсөвт 2025 онд 3.8 их наяд төгрөгийг орлого төвлөрүүлнэ 13 цаг 27 мин Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? 14 цаг 2 мин Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав 14 цаг 21 мин А.Амарсайхан: Марзганалыг шүтнэ гэдэг улс уруудсаны дохио 14 цаг 26 мин Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан 14 цаг 54 мин Элвис Преслийн эд зүйлийг инээдэмтэй хямд үнээр арилжжээ 16 цаг 9 мин Хичнээн тооны пэтроит төхөөрөмжийг устгаснаа Орос мэдээлэв 16 цаг 14 мин ТРАМП: Панамын сувгаар өнгөрөх транзитын төлбөр их байна, сувгийг буцаан авна 16 цаг 18 мин Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов 17 цаг 25 мин Зул сарын баярын яармагт гарсан эмгэнэлт хэргийн газраас Шольцийг шүгэлдэн үджээ 17 цаг 30 мин Засгийн газрыг огцрохыг шаардаж иргэдээс мэдээлэл хийнэ 19 цаг 4 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана 19 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 19 цаг 15 мин
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх... Урааныг аргалаар орлуулж болох уу? Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху...
Top