x

Орхон аймгийн залуучууд бага чуулганаа хийлээ

Орхон аймгийн Залуучуудын холбооныхон энэ сарын 6-нд бага чуулганаа хийсэн байна. Орхон аймаг бидний нэрлэж заншсанаар Эрдэнэт хот залуучуудын хот гэдгээрээ алдартай, нийт 104,5 мянга гаруй хүн амын 60 орчим хувь нь залуучууд байдаг. Эрдэнэт хотын анхны шавыг өнөөгийн Монголын Залуучуудын Холбооны суурь буюу МХЗЭ-ийн илгээлтийн эзэд барьж байгуулсан. Тэр ч утгаараа тус аймгийн залууучуудын байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. МЗХ-ны удирдлага шинэчлэгдсэнээс хойш аймаг орон нутаг дахь, бага чуулганы салхийг Орхончууд хагалж, амжилттай зохион байгууллаа. Энэ талаар Орхон аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ч.Баярмагнайгаас тодрууллаа.

-Та бүхнийг анхдугаар чуулганаа хийсэнд баяр хүргэе. Чуулганаас ямар үр дүнд хүрэв? Гол хэлэлцсэн асуудал?

-Манай аймгийн Залуучуудын холбоо удирдлага шинэчлэгдсэнээс хойш анхны бага чуулганаа хийлээ. Та бүхэн мэдэж байгаа байх, цар тахлын нөхцөл байдлаас болж, аймгуудын хувьд одоо л бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлээ баталгаажуулж байна. Манай Орхон аймгуудаас хамгийн анхны бага чуулганаа хийж байгаа болов уу. Чуулган амжилттай болж, тэргүүн болон, дэд тэргүүн, тэргүүлэгчдээ баталгаажууллаа. Ингээд манай холбоо тэргүүнээр миний бие, дэд тэргүүнээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Майцэцэг, Г.Ганзориг нар болон нийт 17 тэргүүлэгчтэй, Ерөнхий нарийн бичгийн даргаар Чинзориг нар ажиллаж байна.

-Энэ жил Монголд залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож буй. Мэдээж энэ хүрээнд олон ажил хийхээр төлөвлөөд байгаа байх?

-Тийм ээ. Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой гэдэг бол үнэхээр бахархам түүхэн ой. Тэр ч утгаараа төв холбооны зүгээс ч бидний зүгээс ч олон ажил хийхээр төлөвлөөд байгаа. Эрдэнэт бол залуучуудын хот. Тэр ч утгаараа залуучууд бид сэтгэл, зүрхээрээ нэгдэж, нийгмээ манлайлан ажиллахаар урам зоригтой байгаа. Одоогийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн Залуучуудын холбоотой хамтраад баярын арга хэмжээгээ хийхээр ярилцаж байна. Мэдээж МХЗ-ныхоо үйл ажиллагаанд идэвхтэй хамтран ажиллана.

Энэ жилийн хувьд ирэх есдүгээр сараас Хүүхэд, залуучуудын боловсролын чиглэлээр томоохон ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Хүүхдүүдэд нийгмийн сэтгэл зүй болон нөхөн үржихүйн боловсрол олгох томоохон ажлууд хийнэ. Мөн биднийг маш их дэмжин ажиллаж байгаа, аймаг орон нутгийн удирдлагууддаа дахин талархлаа илэрхийлье. Ялангуяа Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал нартаа маш их баярладаг. Тэд маань өмнө өөрсдөө мөн Залуучуудын байгууллагад ажиллаж байсан учир бидний ажилд их элгэмсгээр хандаж тусладаг.

Өнгөрсөн хугацаанд залуучуудын дунд бас тодорхой ажлууд хийж, ахмадаа хүндлэн асрах, ахмад залуу үеийн эргэх холбоогоо сайжруулахаар 240 гаруй ахмадыг сувилалд амраасан. Энэ дашрамд бидний ажлыг дэмжиж, тусласан “Мөнхийн үйлс” сувилахуй ухааны эмнэлгийн үүсгэн байгуулагч, гавьяат эмч Батсайханд болон хамт олонд нь баярласан, талархсанаа илэрхийлмээр байна. Мөн нийт ахмадууддаа эрүүл энх урт удаан наслаарай гэж ерөөе. Мэдээж хэрэг Монгол Улсын хөгжлийн хүч болсон залуучууддаа эв сэтгэлээр нэгдэн ихийг бүтээж, хамтдаа хөгжицгөөе гэж уриалмаар байна.

-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. Залуучуудын байгууллага үүсч хөгжсөн 100 жилийн ойн жилдээ амжилт бүтээл дуурэн байх болтугай.  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно 1 цаг 26 мин Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна 1 цаг 54 мин ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг баталлаа 2 цаг 1 мин Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохируулъя 2 цаг 56 мин Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж гаргажээ 3 цаг 7 мин 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа 3 цаг 14 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 3 цаг 32 мин 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... 4 цаг 19 мин МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА 4 цаг 49 мин Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 17 цаг 47 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа 18 цаг 55 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ 20 цаг 53 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана 22 цаг 0 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ 22 цаг 45 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв 23 цаг 51 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов Өчигдөр 12 цаг 20 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ Өчигдөр 10 цаг 39 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна Өчигдөр 10 цаг 32 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна Өчигдөр 10 цаг 24 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Өчигдөр 09 цаг 23 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
Top