x

С.Ганбаяр: Зээл нь нэг удаагийн зөрчилтэй, бүрэн төлөгдсөн бол Зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тусгахгүй

Монголбанк Зээлийн мэдээллийн сантай холбоотой цаг үеийн асуудлаар Монголбанкны Зээлийн мэдээллийн албаны дарга С.Ганбаяр мэдээлэл өглөө. 

Монголбанкны Зээлийн мэдээллийн сан 25 жил үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд ойролцоогоор 600 гаруй банк, санхүүгийн байгууллага мэдээллээ нийлүүлдэг. Тус санд одоогийн байдлаар Монгол Улсын 1.7 сая иргэн, 40 мянган ААН-ийн мэдээлэл нийлүүлэгджээ. Үүний 10 орчим хувь нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй байна.

Монголбанкны Зээлийн мэдээллийн албаны дарга С.Ганбаяр “2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр зөвхөн нэг удаагийн зээлийн зөрчилтэй, тухайн зээл нь бүрэн төлөгдсөн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байх арга хэмжээг авсан. Тус арга хэмжээнд бүх иргэн, ААН хамрагдах боломжтой бөгөөд хугацаа болон зээлийн дүн хамаарахгүй юм. Энэ нь дэлхий нийтээр тархаад буй цар тахлын үед нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх, банкны салбарт хуримтлагдсан эрсдлийг бууруулах ач холбогдолтой.

Энэхүү арга хэмжээ нь 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Иймд иргэн, ААН-үүд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2021 оны зургаадугаар сард багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд тус арга хэмжээнд хамрагдах боломжтой.

Урьдчилсан байдлаарх статистик үзүүлэлтийг дурдвал 65,100 орчим иргэн, 2,428 ААН энэхүү арга хэмжээнд хамрагдах боломжтой гэж гарсан. Гэхдээ энэ тоо өсөн нэмэгдэх боломжтой. Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсний дараа энэ тоог эргэн мэдэгдэх болно" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 12 цаг 27 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top