x

Н.Сугар: Гэрээр дүүрэн хүүхдүүд бужигнаж, хөөцөлдөн гүйж байхыг харах хамгийн сайхан

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Эхийн алдар” I, II зэргийн одон хүртэж буй ээжүүдэд одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” I зэргийн одон гардан авсан Н.Сугартай цөөн хором ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” I зэргийн одон гардлаа. Танд баяр хүргэе.

-Үнэхээр их баяртай байна. Төрүүлж өсгөсөн аав ээж, хайрт хань, үр хүүхдүүддээ маш их баярлалаа. Би 6 хүүхэд төрүүлсэн. 3-8 насны 2 охин 2 хүүтэй. Багууд маань 1 ой гарантай 2 ихэр охин байна.

Манай хүүхдүүд ээжийгээ одон медалиар шагнуулахыг сонсоод их баяртай хүлээж авсан. “Ээж ёстой гоё. Ерөнхийлөгчөөс одонгоо авна” гээд хөөрөөд л, гүйгээд л маш гоё байсан. Би 1991 онд төрсөн залуу ээж. Өчигдөрхөн дөнгөж 30 нас хүрч байна./Инээв/ Өнөөдөр магадгүй Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” I одон авсан хамгийн залуу ээж болсон байх. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2 одонгоо хоёуланг нь авлаа. Их бэлгэшээж байна. Ерөнхийлөгчдөө маш их баярлалаа.

-Эх хүн байхын хамгийн сайхан зүйл юу вэ?

-Өөрийгөө эх хүн гэж мэдрэхийн хамгийн сайхан зүйл бол үр хүүхдээсээ үргэлж аз жаргалыг мэдэрдэгт орших байх. Үр хүүхдийнхээ баяртай, хөгжилдөж байхыг нь харах хамгийн сайхан байдаг. Харин хүүхдүүд минь өвдсөн байхыг харах хамгийн хэцүү байдаг даа. Эх хүн гэдэг дагаад өвддөг шүү дээ. Тийм болохоор хүүхдүүдээ аль болох эрүүл байлгахыг л хичээж явна. Хүүхдийг ээж хүн ганцаараа өсгөнө гэдэг хэцүү. Ямар нэгэн байдлаар тусламж, дэмжлэг, хүн хүч шаардагддаг. Ханьдаа маш их баярлалаа. Дандаа тусалж, дэмжиж арыг минь даадагт баярлалаа.

-Хүүхдүүдээ ирээдүйд ямар хүн болж төлөвшөөсэй гэж боддог вэ?

-Мэдлэг, боловсрол бол хүн болж төлөвшихөд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл байх. Тийм ч учраас хүүхдүүдээ эрдэм, мэдлэгтэй хүмүүс болгохыг хичээдэг. Үүний суурь нь хүмүүжил болох болов уу. Тэгэхээр хамгийн түрүүнд хүмүүжилтэй хүмүүс болгохыг эрмэлзэж байна.

-Ээжүүд бараг бүх мэргэжлийг эзэмшсэн хэмжээний байдаг шүү дээ.

-Тийм шүү. Тэр тусмаа ихэр хүүхдийг өсгөх их онцлогтой, хэцүү байдаг юм аа. Их арчилгаа шаардагддаг. Хамгийн чухал нь эрүүл өсгөж, торниулах.

-Аз жаргалтай гэр бүлийг та юу гэж тодорхойлох вэ?

-Ер нь хүүхдүүд эрүүл байхад гэр бүл аз жаргалтай байдаг юм даа. Гэрээр дүүрэн хүүхдүүд бужигнаж, хөөцөлдөн гүйж байхыг нь харах хамгийн сайхан. Инээд хөөр дүүрэн байх нь гэр бүлийг аз жаргалтай байлгах гол түлхүүр нь болдог гэдгийг хүүхдүүдээсээ мэдэрдэг. Хүүхэд эрүүл байх нь гэр бүлийн аз жаргал.

-Баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 12 цаг 20 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top