Монгол банк төлбөрийн картны хэмжээтэй “9496-1924-1991-2021” дугаар бүхий “₮-Карт” дурсгалын зоос худалдаанд гаргалаа.
Тус банкны Эрдэнэсийн сангаас 2021 онд тохиож буй Монгол улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүссэний 30 жилийн ой, Үндэсний төлбөрийн ₮ карт EMV чиптэй болсныг тэмдэглэж буй юм.
1990 онд "Аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрэм", 1991 онд "Банкны тухай хууль" батлагдсанаар Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцооны хөрс суурь тавигджээ.
Мөн Монгол банкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдан борлуулж байна.