x

О.Сэлэнгэ: Гурван ихэр охин төрүүлээд эрүүл саруул өсгөж байгаагаа эмэгтэй хүн болж төрсний гавьяа, аз завшаан гэж боддог

Ерөнхийлөгч Х.Баттулга “Эхийн алдар” I,II одон хүртэж буй ээжүүдийн төлөөлөл болгон өнөөдөр зарим ээжид Төрийн ордны “Есөн хөлт, цагаан тугт” танхимд одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

“Эхийн алдар” II одон гардан авсан Отгонбаатарын Сэлэнгэтэй ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” одон гардан авсан Танд баяр хүргэе. Та сэтгэгдлээ хуваалцахгүй юу.

-Өнөөдөр төрийн тэргүүнээсээ “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одон гардсан авсандаа маш их баярлаж, сэтгэл их догдолж байна.  Энэ хүртэл надад тусалж, дэмжиж ирсэн аав, ээж нар, хайрт хань, гурван ихэр охин бас сайхан  хүү нартаа бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Намайг Отгонбаатарын Сэлэнгэ гэдэг. Энэ жил 30 настай. Би дөрвөн хүүхэдтэй. Гурван ихэр охин, нэг хүүтэй. Хүү маань найман настай.

-Төрийн тэргүүнээсээ “Эхийн алдар” одон гардан авах мөчид юу бодогдож байсан бол.

-Сэтгэгдэл маш өндөр байлаа. Одонгоо гардан авч байхад Ерөнхийлөгч маань  сайхан үг хэлэхэд өөрийн эрхгүй огшиж нулимс цийлгэнээд ирсэн. Хүн болж төрснийх үнэхээр мартагдашгүй дурсамжтай  өдөр болж байна .

-Мэдээж гурван ихэр хүүхэд өсгөх нь  нэг хүүхэд өсгөхөөс их ялгаатай. Гурван ихэр хүүхэд өсгөх амаргүй байх.  

-Нэг хүүхэд өсгөхөд ямар их ачаалалтай байдаг билээ. Тэгэхээр гурван ихэр хүүхэд өсгөхөд хоёр гурав дахин ачаалал нэмэгддэг. Хүүхдүүдээ өсгөхөд хань маань маш их тусалсан. Нэг жил ажил хийлгүй надтай хамтдаа хүүхдүүдээ өсгөлцсөн. Мэдээж ээж, аав нар маань, хайртай хүмүүс маань байсан учраас энэ их  ачааллын ард гарч чадсан. Одоо гурван ихэр маань  ой гарантай эрүүл энх,  сайн сайхан өсөн торниж байна.

-Гурван ихэр хүүхэд төрөх нь ховор тохиолдол. Анх гурван ихэр охинтой боллоо гэж сонсоод ямар сэтгэгдэл төрж байв.

-Гурван ихэр охиноо би өөрөөрөө төрүүлсэн. Мэдээж хэрэг маш их аз жаргалтай байсан. Гурвын гурван хүн өөрөөсөө төрүүлээд эрүүл саруул өсгөж бойжуулж байгаа маань  эмэгтэй хүн болж төрсний гавьяа, аз завшаан гэж боддог.

-Ханийнхаа талаар та юу хэлэхсэн бол?

-Миний хань бид хоёр хүүхэд ахуй цагаасаа найзалж нөхөрлөж ирсэн. Гэр бүл болоод 11 жил болж байна. Энэ хугацаанд хамтдаа бие биенээ түшиж аз жаргалтай амьдарч байна.  Бүх зүйлд тусалж дэмждэг  ханьдаа их баярлаж явдаг. Хань маань хажууд байгаагүй  бол гурван  ихэр охиноо өсгөхөд  чанга байсан. Төрөөс ийнхүү хүндэтгэн шагнаж байгаад талархаж, хүүхдүүдээ улс эх орондоо хэрэгтэй сайн хүн болгон хүмүүжүүлэхийн төлөө хичээж зүтгэнэ.

-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал хүсье. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Нийт одон авсан ээжүүддээ баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хүүхдүүдээ өсгөхөд байнга тусалж дэмждэг ханьдаа, аав, ээж нар, хайртай бүх хүмүүстээ баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 12 цаг 3 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top