x

Голомт банк Тогтвортой хөгжлийн тайлангаа танилцууллаа

Зөвхөн эдийн засгийг хөгжүүлэхээс гадна хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шийдвэр гаргахдаа тухайн төсөл нь байгальд ээлтэй эсэх, хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй эсэх, нийгмийн сайн сайханд чиглэсэн зэргийг анхаарснаар санхүүгийн байгууллага төдийгүй харилцагчийн эрсдэл багасаж, байгаль орчин, нийгэмдээ ээлтэй амьдрах үндэс суурь болоход бодит үр дүнг авчирдаг билээ.

Голомт банк “Тогтвортой санхүүжилтийн бодлого”-ыг 2015 оноос хойш хэрэгжүүлэн ажиллаж байсан бөгөөд 2019 онд уг бодлогыг “Тогтвортой хөгжлийн бодлого” болгон өөрчилснөөр зөвхөн санхүүжилт бус банкны бүх шатны үйл ажиллагааг хамруулан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд бид өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан уур амьсгалын тэнцвэрт хүрэхэд шаардагдаж буй эдийн засгийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхээс гадна дотоод үйл ажиллагаагаа байгаль, нийгэмд ээлтэй болгохоор зорин ажиллаж байгаа бөгөөд бидний баримталж буй стратегийн үндсэн чиглэл нь тогтвортой бизнесийн үйл ажиллагааг явуулах, нийгэм, байгаль орчны асуудлуудад анхаарал хандуулах, тогтвортой, сэтгэл ханамжтай ажлын байрыг бий болгох явдал юм.

2020 онд бид тогтвортой хөгжлийн хүрээнд бизнесийн болон дотоод үйл ажиллагаагаа шинэчилж, хэрэгжүүлсэн чухал ажлуудын үр дүнг багтаасан Тогтвортой хөгжлийн тайлангаа танилцуулж байна.

Уг тайлангаас та Голомт банкны зүгээс дэмжин хэрэгжүүлж буй байгальд ээлтэй бизнес, нийгмийн хариуцлага, боловсрол болон эрүүл мэнд, соёлын өвийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа, Ногоон зээл, Жендерийн тэгш байдал, харилцагчид, тэдний аюулгүй байдал болон ажилтнуудынхаа сэтгэл ханамжтай ажлын байрыг хадгалахын төлөө оруулж буй хөрөнгө оруулалт зэрэг өргөн хүрээний мэдээллийг хүлээн авах боломжтой.

Тайланд тусгасан зарим онцлох тоон үзүүлэлтүүдээс дурдвал:

Тогтвортой санхүүжилтийн хүрээнд:

  • 2020 онд нийт 57.5 тэрбум төгрөгийн тогтвортой санхүүжилтийн зээлийг 55 аж ахуйн нэгжид олгосон ба нийт 400 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, 706 ажлын байрыг хадгалсан байна. 2020 оны турш үргэлжилсэн Ковид-19 цар тахлын үед Голомт банк жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гарааны бизнес эрхлэгч компаниуд болон хувиараа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин хөнгөлөлттэй төслийн зээл олгон дотоодын эдийн засгийг дэмжин ажиллалаа.
  • “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах” 2 үе шаттай зээлийн төслийн хүрээнд бүс нутгийн хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарт 800 сая төгрөгийн санхүүжилтийг хийсэн ба уг төслөөр дараах нийгмийн эерэг нөлөөг бий болгосон. Үүнд:
    • Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх;
    • Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах;
    • Зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчний эрсдэлийг бууруулах;
    • Эмчилгээ, үйлчилгээ нийгмийн суурь үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах;
    • Орон нутагт жишиг үйлчилгээ, эмчилгээ үзүүлэх зорилгоор Олон улсын стандартад нийцсэн орчин үеийн 5 давхар эмнэлгийн барилга ашиглалтад оруулах;
    • Ажлын байрыг нэмэгдүүлэх.

Ногоон зээл:

2020 оны 3-р улирлын байдлаар Голомт банкны ногоон зээлийн багцын нийт дүн нь 192,685.9 сая төгрөг байсан нь нийт багцын 6.4%-ийг эзэлж байна. Өнгөрсөн 2018 оны 3-р улирлын байдлаархи ногоон зээлийн багц нь нийт зээлийн багцын 1.74%-ийг эзэлж байсан бол 2019, 2020 онуудад банк харилцагчдын ногоон төсөл хөтөлбөрийг дэмжин ажиллаж багцын хэмжээг 5%-аар нэмэгдүүлж чадлаа.

Жендерийн тэгш байдал:

Голомт банк нь 2018 оноос эхлэн “Жендерийн тэгш байдлын бодлого”-ыг хэрэгжүүлэн, ажлын байранд жендерийн эрх тэгш байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлснээр ажилтан бүр банкны үйл ажиллагаанд тэгш эрхтэй оролцох, байгууллагын үр ашиг болон хөгжлийн бодлогод тэнцүү ашиг хүртэх боломж улам нээлттэй болсон. Ингэснээр ажлын байран дээрх ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, мэдээллийн хүртээмж, хариуцлагын тогтолцоог тэгш эрхийн хүрээнд бүрэн хэрэгжүүлж, байгууллагын соёлыг эерэг, тэгш хандлагатайгаар төлөвшүүлэх, ажилтнуудын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон чухал ач холбогдлыг нэмэгдүүлээд байна.

Түүнчлэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалтад нэгдэн хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээн дэх зээлийн бодлого, байгальд ээлтэй бизнес, тогтвортой ажлын байр, байгалийн нөөцийг дотооддоо зохистой хэрэгжүүлж буй жишээ зэрэг Голомт банкны бодлого чиглэл, үйл ажиллагаатай энэхүү тайлангаар дамжуулан дэлгэрэнгүй танилцах боломжтой.

Голомт банкны “Тогтвортой хөгжлийн тайлан-2020”-той танилцах бол ЭНД дарна уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 12 цаг 25 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top