x

Б.Баяраа: Да.Ганболд дээр явуулсан нууц мөрдөн шалгах ажиллагаагаар гэм бурууг тогтоож чадаагүй  

"Дубайн гэрээний" буюу Да.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэргийг УДШ-ээр хянан хэлэлцэх шүүх хурал хоёр хоногийн дараа /2021.05.12/ болно. Тиймээс "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн захирал асан Да.Ганболдын өмгөөлөгч, хуульч Б.Баяраатай ярилцлаа.

-Ардчилсан намын зүгээс хорих ял эдэлж байгаа зарим улс төрчдийг “үзэл санааны хоригдол” хэмээн зарлаж, олон улсын хүний эрхийн байгууллагууд болон гадаадын элчин сайдын яамдад хандсан. Үүний нэг нь ардчиллын анхдагчдын нэг Да.Ганболд. Ямар шалгуураар “үзэл санааны хоригдол”-д тооцсон юм бэ?

-Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдээгүй, зөвхөн өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлынхоо дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэсний төлөө шүүхээр ялласан учраас “Үзэл санааны хоригдол”-оор зарласан. Тухайлбал, иргэн Д.Ганболдын хувьд УИХ, Засгийн газраас гаргасан удаа дараагийн шийдвэрийг хэрэгжүүлж, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэдгээр буруудсан. Албан үүргээ гүйцэтгэхдээ аливаа хэлбэрээр хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн, хууль зөрчиж хулгай хийсэн, хөрөнгө завшсан үйлдэл нэг ч гараагүй. Д.Ганболд гэдэг хүн Оюутолгойн мега төсөл нь Монгол Улсад үр ашигтай гэдэгт итгэл үнэмшилтэй байсан, төрийн шийдвэр ч бас төслийг үргэлжлүүлэх чиглэлээр гарсан. Тиймээс ажил үүргээ итгэл үнэмшилтэйгээр хийж гүйцэтгэснийхээ төлөө гэмт хэрэгтэн болоод байна.

-Үзэл санааны хоригдолд тооцсон энэ хүмүүсийн хэргийг шийдвэрлэсэн мөрдөгч, прокурор, шүүгчдийг “орчин цагийн ногоон малгайтнууд” гэж нэрлэж, гэр бүлээр нь гадаад улсад зорчих эрхийг хязгаарлах тухай их яригдах боллоо. Ингэх боломжтой гэж үү?

-Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хууль дээдлэх ёсны эсрэг шийдвэр гаргаж гэмгүй хүнийг хууль бусаар ялласан, хэлмэгдүүлсэн албан тушаалтнуудын эсрэг олон улсын хориг арга хэмжээ авах жишиг тогтоод удаж байна. ОХУ, Африкийн зарим улсын шүүх, прокурорын байгууллагын албан тушаалтнуудыг Европ, Авсртали, Америкийн газар нутагт зорчуулахгүй байх шийдвэрүүд гарч байна. Ардчилсан намаас хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэдэг хэд хэдэн улсын элчин сайдтай уулзаж манай улс дахь үзэл санааны хоригдлуудыг мөрдсөн, хянасан, шүүсэн албан тушаалтнуудад хориг тавиулах хүсэлт өгсөн гэж сонссон. Цар тахлын нөхцөл байдал намжихаар энэ асуудал илүү эрчимтэй яригдах байх. Хэрэв хориг арга хэмжээ авагдвал тухайн улс, бүс нутагт виз өгөхгүй байх, зорчих эрхийг хязгаарлах, эд хөрөнгийг царцаах зэрэг арга хэмжээг авдаг юм байна. Ажиллаж амьдрах, сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах, аялах зэрэг ямар ч төрлийн визийг зөвшөөрөхгүй гэсэн үг. Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг эрүүгийн хэрэг хэмээн шүүсэн шүүх хуралд Авсртали, Канад зэрэг улсын элчин сайдын яамнаас төлөөлөгчөө ажиглагчаар оролцуулсан нь санамсаргүй хэрэг биш байх.

-Та бүхэн олон улсын хүний эрхийн байгууллагуудад хандсан уу? Хандсан бол ямар үр дүн гарч байна?

-Үнэнийг хэлэхэд хөлөө хүрэх бүх газарт хандаж байна. НҮБ, Эмнести интернэшнл, Европын холбоо, Гаагийн шүүх, Олон улсын парламентын холбоо болон бусад хүний эрхийн олон улсын байгууллагуудад хандсан. Хэдийгээр зарим нь чиг үүргийн хувьд шууд хамааралгүй ч аль болох олон газарт гомдол мэдээлэл өгч байна. Удаан хугацаанд үргэлжилдэг процесс хэдий ч эхнээсээ үр дүнгээ өгч байгаа. Зөвхөн тухайн хэргийг шийдвэрлэсэн хууль шүүхийн байгууллагын албан тушаалтнаас гадна хууль бусаар хөндлөнгөөс нөлөөлсөн улстөрчдийн талаар гомдол, мэдээллийг хүргүүлж байгаа. Орчин үед хүний эрх, эрх чөлөө нь нэг улсын дотоод асуудал биш болсон.  

-Гэсэн хэдий ч олон нийтийн дунд “Дубайн төлөвлөгөө батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж хувьдаа ашиг хонжоо олсон” гэх ойлголт хэвээр үлдсэн шиг харагддаг?

-Төрийн бүх түвшинд гарсан шийдвэрийн дагуу ажил үүргээ биелүүлсэн хэнийг ч гэмт хэрэгт буруутгах үндэслэл байхгүй. Харин ажлаа хийх явцдаа албан тушаалаа хэтрүүлсэн, урвуулсан буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор санаатай гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хуулиар ял шийтгэдэг. Да.Ганболдын хувьд төр засгийн шийдвэрийг биелүүлэхдээ нэг ч төгрөг хувьдаа завшаагүй, хувийн сонирхлоо өчүүхэн төдий ч гүйцэлдүүлээгүй. Үүнийг нь нууц болон ил мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаад хувийн ямар нэг сэдэл, санаа зорилго байгаагүйг тогтоосон. Хэвлэлээр гардаг шиг элдэв байшин сав, машин тэрэг, мөнгө дансны асуудал байхгүй. Нууц мөрдөн шалгах ажиллагааг олон жил явуулсан ч хөрөнгө мөнгө завшсан гэх нэг ч нотлох баримт олдоогүй болохоор өмгөөлөгчийн хувьд ч сэтгэлд сэвгүй, ажлаа хийхэд амар байдаг. Хэрэг хийсэн хүнийг “хэлмэгдсэн” гэж зүтгээд байвал утгагүй шүү дээ.

-Да.Ганболд нарыг хорьсоноос хойш нэг жилийн хугацаа өнгөрлөө. Тийм ч залуу хүн биш, биеийн байдал ямар байна?

-Да.Ганболдыг цагдан хорьсоноос хойш 11 сарын хугацаа өнгөрсөн байна. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сунжирч байгаа нь хүний эрхийн хувьд зөвтгөх аргагүй. Хамгийн  их санаа зовоож байгаа нь хорих ангиудад ковид-19 цар тахлын маш олон тохиолдол гарч байна. Хоригдогч нар төдийгүй хорих ангийн удирдлага, ажилтнууд олноороо өвдөж байгаа нь санаа зовоож байна. Үүсээд байгаа нөхцөл байдал нь хоригдогч, тэдгээрийн гэр бүлийн хувьд сэтгэл санааны хүнд дарамт үүсгэж байна.

-Цар тахалтай холбоотойгоор жилийн өмнө НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар, Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос улс орнуудад зөвлөмж гаргасан. Цагдан хоригдож байгаа хүмүүсийг суллаж гадуур байцаах, хөнгөн ялтай хоригдлуудыг суллах шаардлагатай тухай... Зөвлөмжийн биелэлт манайд ямар байна?

-Цар тахлын үед эрх чөлөөгөө хязгаарлуулсан иргэд хамгийн ихээр нэрвэгддэг тул тэднийг эрсдэлтэй бүлэгт хамааруулсан. Хоригдогч нар хэдийгээр эрх чөлөөгөө хасуулсан ч эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Орон зайн хязгаарлалт, агааржуулалт зэргээс шалтгаалж хорих ангид халдвар тархах эрсдэл өндөр байдаг. Сүүлийн мэдээгээр 400 гаруй хоригдогч ковид туссан гэж мэдэгдсэн. Цагдан хорих, албадан саатуулах, эмчлэх байр, хорих анги дахь хоригдогч нараас насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, суурь өвчтэй болон өндөр настай зэрэг өвчинд нэрвэмтгий, эрсдэлтэй бүлгийн иргэдийг аль болохоос хорихоос өөр төрлийн ял ногдуулах, чөлөөлөх арга хэмжээ авах зөвлөмж гарсан. Харамсалтай манай УИХ, Засгийн газар үүнд огт ач холбогдол өгөхгүй байна. 

-“Эрдэнэт” үйлдвэр, Улаанбаатар төмөр зам зэрэг төрийн өмчит компанийн захирлыг “Аж ахуйн нэгжийн албан тушаалтан” гэж шалгасан мөртлөө “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой” компаниудын захирлыг “Төрийн албан тушаалтан” гэж үзэж, ялгамжтайгаар ял оногдуулсан тухай шүүмжлэлийг сонсож байсан. Шүүх үнэхээр ингэж ялласан юмуу?

-Харамсалтай нь тийм. 2002 оны Эрүүгийн хуулиар төрийн албан хаагчийг 263, харин аж ахуйн нэгжийн албан тушаалтан буюу өмчийн хэлбэр үл харгалзан компани, ашгийн төлөө хуулийн этгээдийн удирдлагыг 265 гэсэн зүйл ангиар шалгадаг байсан. Адилхан төрийн өмчит компанийн захирлуудын нэг хуулийн үйлчлэлийн үед шалгагдсан хэргийг харилцан адилгүй зүйлчилсэн. Д.Ганболд бол төрийн албан хаагч биш. Төрийн албаны улс төрийн, захиргааны, тусгай болон үйлчилгээний аль ч ангилалд хамаардаггүй. Зөвхөн хөдөлмөрийн гэрээгээр ур чадвараа үнэлүүлэн ажиллаж байсан хүн.

-Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг санаатай гэмт хэрэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд зааснаар өөрийн хийж буй үйлдлийн үр дагавар хор уршгийг ухамсарлаж, түүндээ зориуд санаатай хүрсэн байхыг шаарддаг. Гэвч Да.Ганболдыг ялласан гэмт хэргийн бүрэлдэхүүнд тийм зүйл байсан уу?

-Энэ бол Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний зайлшгүй шинж болох субьектив шинж. Өөрөөр хэлбэл, “хувийн ашиг сонирхлоо аливаа хэлбэрээр гүйцэлдүүлэх зорилгоор эрх мэдэл, албан тушаалаа ашиглахыг урьдаас төлөвлөж үйлдсэн байх” гэсэн утгатай. Гэтэл иргэн Д.Ганболд бол төрийн шийдвэрийг биелүүлсэн гэрээт ажилтан шүү дээ. УИХ, Засгийн газрын шийдвэрийг биелүүлснийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн гэж үзэх боломжгүй. Иргэн Д.Ганболдын гэмт хэрэг үйлдсэн гэх хувийн сэдэл, санаа зорилго юу байсан бэ гэдгийг шүүх тогтоогоогүй. Улсын яллагч нь хүртэл аргаа барахдаа Д.Ганболдоос бусад бүх хүмүүсийг урьд өмнө эрхэлж байсан ажлаар нь буруутгасан. Таамаглал төсөөллөөр хэнийг ч гэмт хэрэгт буруутгаж болохгүй.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэрийг хэрэгжүүлсэн учраас бүлэглэсэн, хамтарсан гэмт хэрэг гэх мэт буруутгасан мэдээллүүд ч бас гарч байсан санагдаж байна...?

-Бүр тодруулбал, Засгийн газар, Ерөнхий сайдаас өгөгдсөн чиглэл, үүрэг даалгаврын хүрээнд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэж буруутгадаг. УИХ, Засгийн газрын шийдвэрийг биелүүлсэн ажлын хэсгийг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гээд буруутгачихсан. Үүнийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Зүгээр ажлаа хийж явсан хүнийг хувийн ямар нэг харилцаагүй, сайн мэдэхгүй хүмүүстэйгээ хамтарсан бүлэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж зарласан шүү дээ.

-Гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирол гэж бий юү?

-Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл нь материаллаг бүрэлдэхүүн буюу бодит хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг гэмт хэрэг. Гэтэл шүүх “Хохирлоо хожим нотлох баримтаар бүрдүүлээд жич нэхэмжлэх эрхтэй. Эхлээд ямартай ч ялаа өгчихье” гэдэг л шийдвэр гаргасан шүү дээ. Хохирол нь тогтоогдоогүй байхад ял өгч байсан шүүхийн практикийг би лав мэдэхгүй. Сонсож байгаагүй. Хожим гэдэг нь хэзээ юм, нэхэмжлэхгүй бол бас яах юм, магадгүй нэхэмжлэл гаргалаа гэхэд хохирол тогтоогдохгүй бол яах вэ? гэсэн олон асуултыг хариултгүй үлдээгээд, шүүх урьдчилаад ялаа өгчихлөө шүү дээ. Миний хувьд Засгийн газрыг ямар нэгэн хохирол нэхэмжилнэ гэж бодохгүй байна. Учир нь татварын байгууллагаас 2018, 2020 онд Оюутолгой ХХК-д татварын актаар нэг их наяд /1000.000.000.000/ төгрөгийн төлбөр тавихад “Дубайн төлөвлөгөөнөөс болж татварыг бууруулсан” гэх нэг үг үсэг, цэг таслал ч байгаагүй. Угаасаа ч хуулиар татварыг бий болгож, хөнгөлж чөлөөлдөг. Тэгэхээр Дубайн төлөвлөгөөнөөс болж татвар ногдох орлого буурсан гэдэг нь огт ор үндэсгүй. Энэ татварын маргаан Лондонгийн арбитр дээр шийдвэрлэгдэж байгаа. Татварын төлбөрийг урьдчилан байршуулсаныг Засгийн газар иргэддээ 300 мянган төгрөг болгоод дэмжлэг хэлбэрээр тараасныг та ч гэсэн мэдэж байгаа байх.

-Харамсалтай боловч шүүх энэ хэргийг нэгэнт шийдсэн. 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэр бүхий улстөрчидтэй холбоотой эрүүгийн хэргүүдийг шүүхээр шийдсэн нь нийгэмд маш их маргаан талцал үүсгэж байсан. Тэгэхээр эхнээсээ улс төрийн зорилготой байсан болов уу?

-Сонгуулийн үеэр Монгол Улсын маш олон хуулийг маш бүдүүлгээр зөрчсөн олон үйл явдал болсон. Манай үйлчлүүлэгчийг /Да.Ганболд/ “Гурав хоногийн дотор 10 тэрбум төгрөгийн барьцааг шүүхийн дансанд байршуулаагүй” гэдэг үндэслэлээр цагдан хорьсон. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж цагдан хорьсон. Тухайн үед зөвхөн нэр дэвшигчдийг сорчлон хорьж байсан шүү дээ. 2020 оны сонгуульд цагдан хорих 461 хорих ангиас зургаан нэр дэвшигч сонгуульд өрсөлдсөн. Шүүх СЕХ-нд нэг ч удаа хандаагүй. Уг нь бол СЕХ-ноос зөвшөөрөл авч байж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах ёстой.

-Дубайн төлөвлөгөөг батлах талаар УИХ-ын 2014, 2015 оны хоёр ч тогтоол гарсан байдаг. Гэтэл яагаад “Дубайн гэрээг УИХ-аас зөвшөөрөл авалгүй байгуулсан” гэж буруутгаад байдаг юм бэ?

-Оюутолгой төсөлтэй холбоотой УИХ-аас таван удаагийн тогтоол гаргасны хоёр нь далд уурхайн бүтээн байгуулалтад хамаардаг. “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тухай” УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоол, “Эдийн засгийн хүндрэлээс гарах” тухай 2015 оны 41 дүгээр тогтоолоор  Засгийн газарт “Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх” үүрэг өгсөн. Тогтоолыг батлахдаа “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд саад учруулсан албан тушаалтанд хуулийн хариуцлага тооцож, энэ талаар УИХ-д зургаан сар тутам тайлагнах” хугацаатай үүргийг Засгийн газарт өгсөн байдаг юм.

Ингээд Засгийн газрын 2015 оны 20, 21, 27 дугаар хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын 4 удаагийн захирамжийн дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нар албан үүргийнхээ дагуу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Үүнийхээ төлөө өнөөдөр гэмт хэрэгт буруутгагдаад явж байгаа. Харамсалтай нь, Засгийн газрын хуралдаан нууцын зэрэглэлтэй тул хэлэлцсэн асуудлын нарийн ширийнийг нийтэд ярих боломжгүй байна.

УИХ-ын тогтоолд хэлэлцээр хийх, далд уурхайн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, эргэж танилцуулахыг үүрэг болгосноос үзэхэд Засгийн газарт хэлэлцээр хийх эрх олгосон нь цагаан дээр хараар тодорхой байгаа юм. УИХ хэзээ ч “нэгдүгээр зүйл нийтлэг үндэслэл” гэх мэтээр гэрээний төслийг хэлэлцдэггүй. Гэтэл УИХ-ын хэлцэл хийх эрх олгосон шийдвэрийг улсын яллагч маань буруугааар ойлгож УИХ-аар төлөвлөгөөг батлуулаагүй гэж буруутгасан нь хууль хэрэглээний ур чадвартай нь холбоотой болов уу гэж харж байгаа. Зүй нь хэлэлцээр байгуулах, мөн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, тэр бүү хэл далд уурхайн төсөл хэрэгжсэний дараа явцыг тодорхой хугацаанд танилцуулж байхыг үүрэг болгосон байдаг. Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн газрын шийдвэр Ерөнхий сайдын захирамж, эсхүл Засгийн газрын тогтоол хэлбэрээр гардаг. Нэг удаагийн асуудлаар гарах шийдвэр нь Ерөнхий сайдын захирамж хэлбэрээр гардаг жишиг өнөөдөр ч хэвээрээ байгаа.

-Сүүлийн үед Засгийн газраас Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлана гэсэн байр сууриа хүчтэй илэрхийлэх болсон байна?

-Энэ төлөвлөгөөг анх байгуулахад УИХ-аас Засгийн газарт хэлэлцээр хийх эрх олгосны дагуу Засгийн газар, хөрөнгө оруулагч талууд байгуулсан. Тиймээс УИХ-ын шийдвэргүй цуцлана гэсэн ойлголт байхгүй. Засгийн газар УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бол уг тогтоолд далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулахыг чиглэл болгосон. Харин цуцлах гэсэн шийдвэр байхгүй. Гэтэл Засгийн газрын ажлын хэсэг “цуцална” мэдэгдээд байгаа. Нэгэнт хэрэгжсэн төслийг араас нь хөөж цуцлана гэсэн хуулийн ойлголт байхгүй. Зүйрлэвэл, та өглөө ажил төлөвлөж гараад, өдөр нь төлөвлөгөөний дагуу бүх ажлаа бүтээчихээд үдэш нь гэртээ ирээд “ажлын төлөвлөгөөгөө цуцаллаа” гэвэл эрүүл сонсогдохгүй биз дээ. Ер нь хийсэн ажлаа цуцалж болдог юм уу. Энэ бол хууль эрх зүйн наад захын мэдлэггүй үйлдэл. Эсхүл улс төрийн зорилготой “пропаганда” /тархи угаалт/ байж болох юм. Хуульч хүний хувьд ингэж л харж байна.

Миний хувьд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт 2012-2015 оны үеийнх шиг гацсан бол өнөөдөр Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замын алдагдсан боломж шиг шүүмжлэлтэй тулгарах байсан гэж үздэг. Далд ууррайн төлөвлөлтийг баталсан нь төслийн үр өгөөжийг наашлуулж, өнгөрсөн зургаан жилийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн түүхэн шийдвэр байсан.

-Яриагаа буцаад шүүхийн хариуцлагын асуудал руу эргүүлье. Шүүгч нар хууль зөрчсөн гэх гомдол болж байгаа вэ?

-Шүүхэд улс төрийн нөлөөлөл орсон гэж үзэх хангалттай олон үндэслэл байгаа. Бидний зүгээс шүүгчийн хариуцлагын асуудлаар Шүүхийн Ёс зүйн хороонд гомдол гаргасан боловч харамсалтай нь энэ хороо ажлаа хийхгүй байсаар Шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдлаа. Нэгэнт хугацаандаа гомдлоо гаргасан тул шинээр эмхлэн байгуулагдах Шүүхийн сахилгын хороо гомдлыг шийдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байна. Шүүгчийн илэрхий ноцтой хууль зөрчсөн үйлдлийг Шүүхийн сахилгын хороо хуулиараа хэлэлцэх эрхтэй.

-Ингэхэд та Да.Ганболд гуайг хүнийх нь хувьд хэр сайн мэдэх вэ? Бидний мэдэхээр 1990 оны ардчилсан хувьсгалыг үндэслэгч, анхны “алтан хараацай”-нуудын нэг. Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байхдаа өмч хувьчлал, түүний дотор орон сууц хувьчлал, мал хувьчлал, гадаад пасспорт, зах зээлийн үнэ чөлөөлөлт зэрэг томоохон ажлуудыг санаачилж, хэрэгжүүлсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн хүн. Гэтэл өнөөдөр гэмт хэрэгтэн гэгдэх болчихлоо?

-Та “Эрдэнэт” үйлдвэрийн Монгол улсын хувь эзэмшлийг 51 болгосон ажлыг нь орхигдуулчихлаа. Миний мэдэхээр Да.Ганбалд гуай бол баруун төвийн үзлийг баримталдаг, хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан үзэлтэй улстөрч. Шадар сайд Да.Ганболдын 1990-ээд онд хэрэгжүүлж байсан ажлууд тухайн үедээ ойлголтын зөрүүгээс шалтгаалж өнөөдрийн Дубайгаас хэд дахин ширүүн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарч байсан юм билээ. Өнөөдөр эргээд харахад буруутгах хүн байхгүй нь лав. Өөрийн итгэл үнэмшил, зарчмаасаа ухрахгүй гэж гэдийсээр Ерөнхий сайдаас 7 удаа буцаагдаж байсан, хатуу зарчимтай улстөрч шүү дээ. 2015 онд ч мөн Оюутолгой төслийг явуулах нь зөв гэсэн итгэл үнэмшилтэй байсан, үүнээсээ ухарч няцаж байгаагүй гэдгээ ч шүүх дээр ил тод хэлдэг. Хувь хүний хувьд АН-ын оюун санааны лидерүүдийн нэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Үүнтэй хэн ч маргахгүй бас барьцахгүй байх.

Ганц дутагдал нь өөрийгөө өмөөрч ярьдаггүй. Хийсэн ажлын үр дүн, зөв бурууг цаг хугацаа харуулна, хууль зөрчиж хулгай хийгээгүй тул аяндаа учир нь олдоно гэсэн хэт өөдрөг, бодь сэтгэлтэй хүн. Өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хувьд энэ тал дээр санал нийлдэггүй. Миний хувьд үйлчлүүлэгчээ хэлмэгдэж байхыг дуугүй хараад, шүүхэд найдаад явахгүй. Шулуухан хэлэхэд улс төржилт, олон нийтийн буруу ойлголтоос үүдэлтэй нийгмийн сэтгэл зүй нь их бага хэмжээгээр шүүхийн ажилд нөлөөлөөд байдаг.

-Таны хувьд сүүлийн үед маш эрчтэй гарч ирж, энэ сэдвээр олон ч нийтлэл бичсэн. Үйлчлүүлэгчээ хамгаалах, үнэн бодит мэдээлэл өгөх тал дээр огт залхуурдаггүй, олон ч удаа ярилцлага өгч байсан? Өмгөөлөгч болгон ингэж ажилладаггүй шүү дээ...

-Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчээ хэлмэгдсэн гэсэн итгэл үнэмшилтэй бол түүнийхээ төлөө тууштай явах ёстой. Эмч хүн өвчтөнөө оношилчихоод эдгээхийн төлөө чадах бүхнээ хийдэгтэй л адилхан. Хууль шүүхийн байгууллага маань хуулиа дээдлэхгүйн дээр олон нийтэд улс төрийн зорилгоор буруу ойлголт өгч байгаа үед өмгөөлөгч нар үнэнийг ярихгүй бол өөр хэн ярих вэ. Би бол дуугүй сууж байгаад хэлмэгдэхийг нь харж чадахгүй.

Ганц Д.Ганболд дээр ч биш өнгөрсөн 30 жилд болоогүй хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр, 2020 оны шүүхийн үйл явдлууд цаашид олон жил яригдаж, судлагдах сэдэв болно. Хууль хүний хувьд энэ талаар дуугарсаар л байх болно. Хэргийг шийдвэрлэхдээ илэрхий хууль зөрчсөн үйлдлийг хууль, шүүхийн байгууллагаас маш олон удаа гаргасан шүү дээ. Хэрэв Да.Ганболдыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл өнөөдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаа 200 мянган төрийн албан хаагчид хэнд, юунд итгэж ажил үүргээ гүйцэтгэх вэ. Хэн нь ч ирээдүйд гэмт хэрэгт буруутгагдахгүй гэх хуулийн баталгаа байхгүй болно шүү дээ.

Үнэхээр албан тушаалаа урвуулан ашигласан нөхцөлд бол хэнд ч болов ял шийтгэл гарцаагүй байх ёстой. Харин төрийн шийдвэрийг хэрэгжүүлсэн, ажил үүргээ итгэл үнэмшилтэй, нэр төртэй гүйцэтгэсний эцэст “эрх баригчид өөрчлөгдсөн” шалтгаанаар гэмт хэрэгтэн болж, яллуулах нь хууль, шударга ёсонд яавч нийцэхгүй.

-Одоо эцсийн шийдвэрийг УДШ гаргана. Энэ шийдвэр ач холбогдлын хувьд түүхэн шинжтэй шийдвэр болж үлдэх байх. Шүүх үнэн зөв шийдвэр гаргана гэсэн итгэл үнэмшил танд байна уу?

-Шүүхээс түүхэн шийдвэр гарна гэдэгтэй санал нэг байна.  Цаашид улс орны эдийн засгийг хөдөлгөх томоохон мега төслийг эхлүүлсэн, гацаанаас гаргасан улстөрчид, мэргэжилтнүүдээ эрүүгийн шүүхээр шүүдэггүй л баймаар байна. Улс төрийн талаасаа хэлэлцэх, мэтгэлцэх, бодлогын өрсөлдөөн өрнүүлэх бол эрүүл үзэгдэл. Эдийн засгийн төсөл, хөтөлбөрийг зориглоод хэрэгжүүлсэн төрийн албан хаагчид, мэргэжилтнүүдийнхээ нурууг авч болохгүй. Төрийн ажиллах чадамж, залгамж чанарт ч халгаатай.

Харамсалтай нь манай эрүүгийн шүүх эдийн засгийн гэрээг зөвхөн яллах талыг бариад гэмт хэрэг гэж шүүсэн. Хөрөнгө оруулагч талаа 100 хувь хохироож, Монголын эрх ашгийг 100 хувь хангасан, төгс гэгээрсэн хэлцэл хийгээгүй гэж буруутгаад байгаа юм. Гэтэл Засгийн газар, хөрөнгө оруулагч хоёр харилцан ашигтай хамтран ажиллахын тулд гэрээ хэлцэл байгуулдаг. Эдийн засгийн гэрээг шүүмээр бол ядаж бүхэлд нь дүгнэж Монгол Улсын эрх ашигт нийцсэн нөхцлүүдэд дүгнэлт өгөх нь шударга баймаар. Олон улсын хэмжээнд бизнесийн гэрээ хэлцлийг хэзээ ч гэмт хэрэг гэж шүүдэггүй.

Тиймээс Да.Ганболд болон өмгөөлөгчийн зүгээс хэргээ цагаатгуулах гомдлыг Улсын дээд шүүхэд гаргасан. Улсын дээд шүүх хэргийг бүх талаас нь бодитой харж, шийдвэрээ гаргана гэсэн хүлээлттэй байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Танд болон таны өмгөөлүүлэгчид амжилт хүсье.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.126.88.53)
    Халзан ганболд бол нийгмийн дайсан
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • батый (150.129.142.88)
    илэрхий юмыг нотлоно гэж юу гэж бган.эрдэнэтийг 49 хувийг сингапур гаргах гэж байхад 24 цагийн өмнө л амжиж болиуллаа гэж улсын прөнхий сайд хэлээд байна.
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.89.241)
    ЭНэ хужаа алт дилерээс эхлээд гадныханд тэр дундаа хятадад үйлчилж ирсэн. Үнэн хэрэгтээ Дубайн гэрээний гол зөвлөх нь байсан нүү дээ. Буёдыгээ хамгийн ихээр хатгаж байсан этгээд шүү дээ. Шүүгч дотоод итгэлээрээ түүнийг олж харсан байна. Би нхятадын эрлийз гэдгээрээ бахархаж байна ухааны юм АН-ын индер дээрээс орилж байсан нөхөр шүү дээ.
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.89.241)
    ЭНэ хужаа алт дилерээс эхлээд гадныханд тэр дундаа хятадад үйлчилж ирсэн. Үнэн хэрэгтээ Дубайн гэрээний гол зөвлөх нь байсан нүү дээ. Буёдыгээ хамгийн ихээр хатгаж байсан этгээд шүү дээ. Шүүгч дотоод итгэлээрээ түүнийг олж харсан байна. Би нхятадын эрлийз гэдгээрээ бахархаж байна ухааны юм АН-ын индер дээрээс орилж байсан нөхөр шүү дээ.
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • DR. PRADHAN (37.120.137.71)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com WhatsApp: 157444437443
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.190.247)
    хууль хэрэгждэг оронд нямдорж хүрэлсүх баттулга нар шоронд байх ёстой
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 12 цаг 18 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top