x

Б.Баяраа: Да.Ганболд төрийн шийдвэрийг хэрэгжүүлэхдээ хувьдаа нэг ч төгрөг завшаагүй

Өнгөрөгч пүрэв гариг буюу 16-ны өдөр УДШ-эд Дубайн гэрээний хэргээр шүүгдэж буй Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын гомдлыг хэлэлцэхээр товлосон байсан ч тус шүүхийн байранд коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн шалтгаанаар шүүхийн үйл ажиллагааг түр зогсоож, шүүх хуралдаануудыг хойшлуулсан билээ.

Хэргийн явц, шүүгдэгчдийн нөхцөл байдлын талаар "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраатай ярилцлаа.

-Сүүлийн үед үзэл санааны хоригдлуудын нэгээр Да.Ганболдыг нэрлэсэн. Ямар учраас эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдаад байгаа юм бэ?

-Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэх хэргээр иргэн Да.Ганболдыг эрүүгийн гэмт хэрэгт буруутгаж байгаа. Оюу толгой төсөл нь Монгол Улсад үр ашигтай мега төсөл гэх итгэл үнэмшлийн дагуу төр засгийн шийдвэрийг албан үүргийнхээ дагуу хэрэгжүүлсэний төлөө гэмт хэрэгтэн болоод байна.

-Гэхдээ ажил үүргээ биелүүлсний төлөө гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй юу?

-Ажил үүргээ биелүүлсэн хэнийг ч болов гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Гагцхүү албан үүргээ биелүүлэхдээ албан тушаалаа хэтрүүлсэн, урвуулсан буюу нэг үгээр хэлбэл хувийн ашиг сонирхлоо аливаа хэлбэрээр гүйцэлдүүлэх зорилгоор санаатай гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хуулиар ял шийтгэдэг. Да.Ганболдын хувьд төр засгийн шийдвэрийг биелүүлэхдээ нэг ч төгрөг хувьдаа завшаагүй, хувийн сонирхлоо өчүүхэн төдий ч гүйцэлдүүлээгүй. Үүнийг нууцаар болон ил мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаад хувийн ямар нэгэн сэдэлт, санаа зорилго байгаагүйг тогтоосон.

-Улс төрийн хэрэгт буруутгагдсан албан тушаалтнуудаас оффшорт мөнгө нуусан, гадаадад байшин авсан, дансандаа их хэмжээний мөнгөтэй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэт асуудал хэвлэлээр их яригддаг?

-Да.Ганболдын тухайд хувьдаа хөрөнгө завшсан, хулгай хийсэн, хувийн ашиг сонирхлоо аливаа хэлбэрээр гүйцэлдүүлсэн гэх асуудал огт байдаггүй. Тэр ч утгаараа үл хөдлөх эд хөрөнгө, байшин, машин, хөрөнгө мөнгө завшсан гэх асуудлаар буруутгаагүй.

-Сүүлийн үед улс төрийн хэрэгт хэлмэгдсэн иргэдийн хэргийг шийдвэрлэсэн мөрдөгч, прокурор, шүүгчдийг гэр бүлийн хамт олон улсад зорчих эрхийг хязгаарлах тухай их яригдах боллоо. Да.Ганболдыг хилсээр ялласан албан тушаалтнуудыг нэрлэчихэж болох уу?

-Тухайн хэргийг шийдвэрлсэн хууль шүүхийн байгууллагыг буруутгахаас илүүтэйгээр тэдэнд улс төрийн зорилгоор нөлөөлсөн шахалт, дарамт үзүүлсэн улс төрчдийг буруутгах нь илүү зөв болов уу. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад тухайлсан албан тушаалтныг шууд буруутгах нь зохисгүй байх. Гэхдээ хөндлөнгийн нөлөөлөл шахалт дарамтад автаж хууль шүүхийн байгууллага хараат бусаар, хуулиа дээдлэж ажиллаагүй бол хариуцлагын асуудал яригдах нь гарцаагүй. Нэгэнт олон нийтийн анхаарлын төвд орсон тул цаг хугацаа үнэн мөнийг ил болгоно гэж боддог.

-Да.Ганболд ямар хугацаанд хоригдчихов? Биеийн байдал нь ямархуу байгаа вэ?

-Анхан шатны шүүхээр ял шийтгэснээс хойш өнөөдрийг хүртэл 10 сарын хугацаанд хоригдож байна. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сунжирч байгаа нь хүний эрхийн талаасаа зөвтгөх аргагүй. Мөн сүүлийн үед хорих ангиудад ковид 19 цар тахал гарч байгаа нь хоригдогч, тэдгээрийн гэр бүлийн хувьд сэтгэл санааны хүнд дарамт үүсгэж байна.

-Өмгөөлөгчийн хувьд энэ хэргийн талаар ямар байр суурьтай байдаг вэ? 

-Иргэн Д.Ганболдыг гэмт хэрэг хийгээгүй гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс хилс хэрэгт ял шийтгүүлж хэлмэгдсэн талаар өөрийн байр суурийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр удаа дараа олон нийтэд илэрхийлж байсан. Энэ хэргийг шийдвэрлэхдээ илэрхий хууль зөрчсөн үйлдлийг хууль шүүхийн байгууллагаас олон удаа гаргаж байсан. Хэрэв Да.Ганболдыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл өнөөдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаа 300 мянган төрийн албан хаагчдын хэнд ч ирээдүйд гэмт хэрэгт буруутгагдахгүй гэх хуулийн баталгаа байхгүй болно. Үнэхээр албан тушаалаа урвуулан ашигласан хэнд ч болов ял шийтгэл гарцаагүй байх нь хуулийн зарчим талаасаа ч олон нийтийн хүлээлт талаасаа ч зөв. Харин төр засгийн ажлыг итгэл үнэмшлийнхээ дагуу нэр төртэй гүйцэтгэсний эцэст хожим эрх баригч өөрчлөгдөх үед хийсэн ажил үүргээ гэмт хэрэг гэж яллуулах нь хууль ёс, шударга ёсонд яавч нийцэхгүй.

-Хэргийг шүүхээр шийдвэрлэх явц ямархуу шатандаа байна вэ?

-Иргэн Да.Ганболд болон өмгөөлөгчийн зүгээс хэргээ цагаатгуулах гомдлыг Улсын дээд шүүхэд гаргасан. Улсын дээд шүүх хэргийг бүх талаас бүрэн бодитой шийдвэрлэж өгнө гэсэн хүлээлттэй байгаа.

Ярилцсан Т.Шинэбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 12 цаг 34 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top