x

Бид яагаад цаасаа хэмнэх ёстой вэ?

Сүүлийн жилүүдэд цаасаа хэмнэх, цаасны хэрэглээг танах талаар хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр багагүй ярьж бичиж уриалга гаргах болсон билээ. Гэхдээ бид чухам ямар учраас “цаасаа хэмнэх” шаардлагатай тулгараад байгаа талаар төдийлөн сайн ойлголттой байдаг уу гэвэл үгүй.

Бичгийн цаас, хуучин ном, сонин, бараа бүтээгдэхүүний баглаа боодол, тавилгын хайрцаг гээд ажил болон гэртээ өдөр тутамд маш их цаасыг өөрсдөө ч мэдэлгүй, тооцоололгүйгээр хог хаягдал болгож байдаг нь эргээд байгаль орчинд төдийгүй хүний эрүүл мэндэд ч асар хортой нөлөөг үзүүлдэг байна.

Дэлхий даяар, минут тутамд 190 тонн цаас үйлдвэрлэдэг бөгөөд нэг тонн цаас үйлдвэрлэхийн тулд 15-60 жил ургаж төлжсөн 24 модыг тайрч огтлох шаардлагатай болдог. Энэ нь Улаанбаатарчуудын ердөө нэг өдрийн хэрэглээнд зориулагдаад л хог хаягдал болдог нь харамсалтай.

Нэг ширхэг мод хоногт дунджаар гурван хүн амьсгалах хэмжээний хүчилтөрөгчийг агаарт ялгаруулдаг ч эсрэгээрээ хаягдал болсон цаас ялзарч, өвчин үүсгэгч нянг үржүүлдэг бөгөөд нүүрсхүчлийн хийнээс 23 дахин хүчтэй хорт хийг агаарт ялгаруулдаг нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг бид төдийлөн мэддэггүй.

Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа орнуудын тоонд ороод байгааг НҮБ-аас анхааруулсан нь байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад гол үүрэгтэй ой модыг огтлон хэрэглэж, их хэмжээний үргүй хаягдал болгож байгаатай холбоотойг тус байгууллагын албан ёсны хуудаст тэмдэглэсэн байна. Тиймээс хүний үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэж буй экологийн тэнцвэрт байдал алдагдсан эдгээр сөрөг үзэгдлийг бид өөрт тулгамдаж буй асуудал хэмээн ухамсартайгаар хандах цаг нэгэнт болжээ.

Цаасаа хэмнэж байгалиа хамгаалах энгийн аргууд

  • Ажилчдадаа мэдээлэл хүргэхдээ хүн бүрт цаасан дээр хэвлэж тараах бус мэдээллийн самбар ашиглах, эсвэл цаасан харилцааг цахим хэлбэрээр илгээх.
  • Компьютерт 12 гэсэн фонтоор бичсэн 57 хуудсыг 11-тийн фонтоор бичихэд 6 хуудас цаас хэмнэдэг байна.
  • Бичгийн цаасны хоёр талд хэвлэж, цаасыг бүрэн ашиглах.
  • Бичиг баримт, гарын авлага, заавар зэргийг интернэт, дотоод сүлжээндээ цахим хэлбэрээр хадгалан онцгой шаардлагагүй үед хэвлэхээс зайлсхийх
  • Хэвлэхээсээ өмнө сайтар шалгах
  • Олон хуудастай файлаас хэрэгтэй хэсгүүдээ түүж хэвлэх
  • Хаягдал цаасыг шууд хогийн саванд хийлгүй цуглуулж байгаад дахин боловсруултад өгөх

Сонирхуулахад, манай улсад “Төвшин сайхан төв” хоёрдогч түүхий эд авах цэг 1кг цагаан цаасыг 50 төгрөгөөр, бичгийн цаас, бор хатуу хайрцаг, хуучин номыг 20 төгрөгөөр авдаг байна. Цаасыг дахин боловсруулж ариутган өндөгний бор сав, хайрцаг, дахин боловсруулсан цаас, ариун цэврийн цаас, дэвтэр зэрэг олон бүтээгдэхүүнийг бий болгон зах зээлд дахин нийлүүлэх боломжтой. Тиймээс байгаль орчин, эрүүл мэндийнхээ төлөө өнөөдрөөс эхлэн цаасаа хэмнэн ашиглаж, хогийн саванд шууд хийхээсээ азнаж, ангилан ялгаж дахин боловсруулалтад өгөх зэрэг энгийн аргуудыг өдөр тутамдаа хэрэгжүүлж #ДэлхийгээХайрлая.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 12 цаг 14 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top