Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзултай ярилцлаа.
-ХЭҮК-т ирж байгаа зөрчлийн дийлэнх нь ямар төрлийн гомдол, мэдээлэл байна вэ. Өөрөөр хэлбэл, хүний эрх хаана илүүтэй зөрчигдөж байна вэ?
-ХЭҮК нь олон улсын гэрээ болон Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авч шалгадаг. Жилд дунджаар хүний эрхтэй холбоотой 800 гаруй гомдпыг хүлээн авч, шийдвэрлэж байна. Комисст ирж буй гомдол, мэдээллийн дийлэнх нь хорих анги, цагдан хорих байгууллагад эрх нь хязгаарлагдсан хүмүүсээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхийг нь зөрчлөө, хилс хэрэгт гүтгэлээ, эрүү шүүлт тулгасан, өмгөөлөгчөөр хангахгүй байна, шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдөж байна гэх гомдлууд зонхилдог.
Мөн хөдөлмөрлөх эрхийн зөрчлүүд, үүн дотор ажлын байрны дарамтын асуудал, нас, хүйс ялангуяа намаар ялгаварлаж байна гэсэн гомдол их гарч байна.
-Нэр бүхий УИХ-ын гишүүн бусдад бэлгийн дарамт үзүүлсэн асуудлаар танайд гомдол ирсэн үү?
-Манайд иргэн С гомдол гаргаагүй. Үүнтэй холбоотой Комисс байр сууриа илэрхийлсэн.
Хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдлөө өгсөн байгаа. ХЭҮК энэ асуудлыг хууль хяналтын байгууллага хэрхэн шийдвэрлэхийг анхааралтай ажиглаж байгаа. Мөн хэргийг шалгах явцад хохирогчийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалж байна, хохирогч төвтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна уу, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн эрхийг хэрхэн хангаж ажиллаж байна гэдэгт хяналт тавьж ажиллана.
-Тэгвэл ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол мэдээлэл хэр ирдэг вэ?
-Энэ онд ХЭҮК, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын дунд хийсэн бэлгийн дарамтын талаарх ойлголт мэдлэг ямар байгааг тандах судалгааг хийсэн. Судалгаанд оролцсон гурван хүн тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтын ямар нэг хэлбэрт өртсөн гэдэг судалгаа гарсан.
Бэлгийн дарамт гэдэг нь бусдыг хүсээгүй байхад бэлгийн сэдлээ амаар, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлэх, бэлгийн харил цаанд орохоос өөр аргагүй байдалд хүргэж дарамлах, мөн хүч хэрэглэн бэлгийн харилцаанд орох зэрэг олон хэлбэрүүдтэй өргөн хүрээний ойлголт.
Гэтэл хүмүүс бэлгийн дарамтын хамгийн хүнд хэлбэр болох бэлгийн харилцаанд орох, хүчиндэхийг л зөвхөн бэлгийн дарамт гэж үздэг болох нь судалгаанаас харагддаг. Харин бэлгийн сэдэлтэй онигоо ярих, эрээ цээргүй ширтэх, бэлгийн нууцтай нь холбоотой асуулт тавих зэрэг үйлдлийг төдийлөн бэлгийн дарамт гэж үзэхгүй байна.
Ер нь бэлгийн дарамт учруулж буй хүмүүс ихэнхдээ эрх мэдэл бүхий хүмүүс байдаг бөгөөд надтай ойр дотно байвал чамайг гадаадад явуулна, албан тушаал дэвшүүлнэ гэх зэргээр хүсэл мөрөөдөл дээр нь дөрөөлөн тэгвэл ингэнэ гэсэн болзол тавих, ажлын ачааллаар дарах. дарамтлах зэргээр тэвчишгүй орчин үүсгэж, гарцаагүй байдалд оруулах арга тактикыг их хэрэглэдэг.
Тухайлбал, нэгэн Их сургуулийн багш нь оюутнаа шөнө оройн цагаар дуудаж бэлгийн харилцааны санал тавьдаг, зөвшөөрөхгүй болохоор өөрийн шалгалтан дээрээ гурван удаа унагааж, сургуулиас хөөгдөхөөс өөр аргагүй байдалд хүргэж, бэлгийн харилцаанд орсноос охин хүсээгүй жирэмсэлт болж насан туршийн сэтгэлийн шархтай үлдсэн.
Энэ мэт олон шалтгаанаар олон ч эмэгтэйчүүд ажлаасаа арга буюу гарч ажилгүйчүүдийн эгнээнд орох, амиа хорлох, бэлгийн замын хапдварт өвчин тусах, гэр бүл салалт гээд үүний цаана нийгмийн асуудлууд бий болж байна.
Бэлгийн дарамтыг зөвхөн хоёр хүний асуудал хэмээн үзэж тоохгүй орхисноор энэ нь нийгмийн олон асуудлуудыг дагуулж, бэлгийн дарамт хавтгайрах хөрс суурь нь болж байна. Төрийн захиргааны албан хаагчдын гурван хүний нэг нь бэлгийн дарамтад өртдөг талаар дээр дурдсан. Гэтэл тэдгээр дарамтад өртсөн иргэдийн ердөө 10 хүрэхгүй хувь нь холбогдох байгууллагад хандсан байна.
-Хүчирхийлэлд ортсон иргэд гомдол гаргахгүй байгаа нь юутай холбоотой вэ?
-Маш олон шалтгаан бий. Юуг бэлгийн дарамт гэж үзэх талаарх ойлголт мэдлэг хангалтгүй байна. Судалгаанд оролцсон төрийн албан хаагчдын долоон хүн тутмын нэг нь л бэлгийн дарамт гэдэг ойлголтыг мэдэж байна. Бусад зургаа нь ойлголтгүй байх жишээтэй.
Нөгөө талаар бэлгийн дарамт нь хохирогчийн нэр төр, алдар хүндтэй холбоотой маш эмзэг асуудал байдаг.
Гэтэл манайд хохирогчийн талаарх нууцлалыг хадгалдаггүй, мөн хохирогчийг буруутгадаг хандлага дийлэнхдээ зонхилж байна. Хохирогч ямар ч хүн байж болно, биеэ үнэлэгч, богино банзал өмсөж, өөрөө өдсөн ч байж болно, хамгийн гол нь хэн ч хүсээгүй бэлгийн дарамтад өртөх ёсгүй. Түүнчлэн хохирогчийн аюулгүй байдлыг хангах асуудал манайд сул байдаг.
Гэрч хохирогчийн аюулгуй байдлыг хамгаалдаг Тахарын албыг татан буулгасан нь хүний эрхийн ухралт болсон. Нөгөө талаар бэлгийн дарамтад өртсөн хохирогч сэтгэл санааны маш хүнд шоконд ордог. Үүнээс болж амиа хорлосон ч хүмүүс байгаа. Гэтэл сэтгэл санааны хохирлыг үнэлэх аргачлал өнөөг хүртэл байхгүй.
Мөн манайд хохирогчийг нөхөн сэргээх үйлчилгээ төдийлөн сайн хөгжөөгүй байна. Түүнчлэн энэ төрлийн зөрчил нотлогдохгүй гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болох нь элбэг. Энэ нь Дулмаа, Дондог хоёр хүний хооронд, нууц дапд үйлдэгддэг тул нотлоход хүндрэлтэй байдаг. Манайд хохирогчоос л илүүтэй нотолгоо баримтыг шаардаад байгаагаас харин хүчирхийлэл үйлдэгмээс төдийлөн шаарддаггүй.
Олон улсын туршлагаар хүчирхийлэл үйлдсэн этгээд бэлгийн дарамт үзүүлээгүй гэдгээ өөрөө нотлох эрх зүйн орчинг бий болгох нь чухал бөгөөд энэ зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан. Хэрвээ мөн энэ заалт батлагдвал хохирогчид ээлтэй зохицуулалт болох юм.
Судалгаагаар олон охид эмэгтэйчүүд бэлгийн дарамтад өртсөн гээд гараад байдаг хэрнээ дээрх шалтгаануудын улбаатайгаар холбогдох байгууллагад хандсан хүний тоо бага гараад байгаа юм. Энэ бүх бэрхшээлүүдийг даван туулаад цагдаа, хуулийн байгууллагад хандаж буй хохирогчдыг ойлгож дэмжих, буруутгахгүй байх нь та бидний том дэмжлэг. Цаашид иймэрхүү бэлгийн дарамтыг үл тэвчих, хязгаарлах нийгмийг бид бүтээх ёстой.
-Бэлгийн дарамт үзүүлсэн буруутай этгээдэд ямар хариуцлага хэрхэн тооцдог вэ. Энэ талаарх эрх зүйн орчин нь хангалттай байна уу?
-Бэлгийн дарамт үзүүлсэн этгээдэд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг байсныг 2017 онд уг хуулиас хасаж, Зөрчлийн хууль руу шилжүүлж хариуцлагыг сулруулсан нь хүний эрхийн ухралт болсон тул Комиссоос 2019 онд бэлгийн дарамтын тухай нэлээн өргөн хүрээний судалгаа хийж, ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэргээр зүйлчлэх ёстой гэдэг саналын томъёолол боловсруулж УИХ-д хүргүүлсэн.
Мөн Жендерийн тэгш эрхийн тухай хуульд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлж сургалт явуулах, хөдөлмөрийн дотоод журамдаа бэлгийн дарамтыг хориглох, энэ талаар гомдлыг барагдуулах механизмыг бүрдүүлэх үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн боловч уг хуулийн хэрэгжилт ялангуяа хувийн хэвшилд хангалтгүй байна гэсэн судалгаа гарсан тул уг заалтуудыг хөдөмлөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулж өгсөн байгаа.
Мөн төрийн албаны тухай хуульд төрийн захиргааны апбан хаагч бэлгийн дарамт учруулахыг хориглож ийм үйлдэл гаргасан бол ажпаас чөлөөлөх хүртэлх зохицуулалтыг оруулж өгсөн хэрнээ улс төрийн болон төрийн үйлчилгээний албан хаагчыг орхигдуулсан байгаа. Иимд хуулийн энэхүү ялгамжтай эохицуулалтыг анхаарч өөрчлөх хэрэгтэй.
-Бэлгийн дарамтад ортдог хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Гэхдээ эрчүүд ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг гэж сонсож байсан юм байна?
-Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогчдын 70-80 хувь нь охид, эмэггэйчүүд байдаг. Энэ төрлийн гэмт хэргийг ихэнхдээ эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгөтэй, эсхүл хүйсийн хувьд давуу байдлаа ашиглаж үйлддэг тул эрх мэдлийн шинжтэй гэм үйлдэл гэж үздэг.
Тэр хүмүүс ихэнхдээ охид, эмэгтэйчүүдийг өөрийн бэлгийн дур хүслээ хангах, сул дорой хүйстэн гэдэг нүдээр хардаг учраас жендерт суурилсан хүчирхийлэл ч гэж үздэг. Эрэгтэйчүүд бэлгийн дарамтад өртөх нь ховор. Гэхдээ энэ төрлийн гэмт хэрэг байхгүй биш байдаг. Эмэгтэй удирдлагын зүгээс бэлгийн харилцааны шинжтэй санал тавих, залуу эрчүүдийг мөнгөөр, мөн эрх мэдлээрээ сүрдүүлж эрхшээлдээ оруулах байдпаар ихэнхдээ үйлдэгддэг.
Гэхдээ эрчүүд өргөдөл гомдол гаргах нь ховор. Эмэгтэйчүүдтэй адилхан нэр хүндээ хамгаална. Нөгөөтэйгүүр эрэгтэй хүн байж эмэгтэй хүний бэлгийн дарамтад орсон нь ичгэвтэр юм гэж үзэх нийгмийн буруу хандлага, соёл нөлөөлдөг байх. Энэ буруутгах хандлага, хэвшмэл ойлголтыг л халах хэрэгтэй.
-Засгийн газар, УИХ-ын санаачилсан хуулийн төсөлд хүний эрхийг хамгаалахтай холбоотой санал, зөвлөмжөө хэр хүргүүлж ажилладаг вэ?
-Комисс жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эх чөлөөний нөхцөл байдлыг судалж үкэлгээ хийж ийм асуудлуудыг өөрчлөх. ийм хуулийг шинээр батлах, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэсэн санапаа УИХ-д жил б үр хүргүүлж ирсэн. Үүний зэрэгцээ шинэ гишүүд томилогдсоноос хойш 10 гаруй хуулийн төсөлд санал өгсөн байна. Цаашид бид хууль тогтоомж олон улсын гэрээ конвенцын зарчимд нийцэж буй эсэхэд хүний эрхийн үүднээс үнэлгээ хийх, үүнтэй холбоотой аргачпапыг боловсруулах ажлыг хийхээр төлөвлөж байна.
-ХЭҮК нь заавал гомдол ирвэл шалгах уу. Хэвлэл мэдээлэл, сошиал орчинд гарсан зөрчлийг шалгадаг уу?
-Шинээр гишүүд ажилд томилогдоод, бид зөвхөн Комисст ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авахаас гадна сошиал орчинд, олон нийтийн дунд хүний эрхийн анхаарал татсан асуудал дээр мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийж ажиллаж байгаа.
-Цаашид хүний эрхийн зорчлийг бууруулах, ялангуяа бэлгийн хүчирхийлэл дарамтын эсрэг юу хийх шаардлагатай вэ?
-Хүчирхийллийн асуудлыг үл тэвчих үзэл санааг дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх, олон нийтийн ухамсрыг бий болгох нь чухап байна. Соён гэгээрүүлэх үүрэгтэй байгууллагууд ажлаа хиймээр байна. Тэд бэлгийн хүчирхийллийн асуудлыг байх ёстой мэтээр онигоо болгож ярьж, хүний эрхийн мэдрэмжгүй байдлаар хандаж байгаа нь харамсалтай.
Хүн болгон хүчирхийлэл, дарамтыг үл тэвчдэг, эрхээ мэддэг, эрхээ шаарддаг нийгмийн соёл, ухамсар бүрдвэл цаашид хүний эрхийн зөрчил буурах боломжтой. ХЭҮК нь олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх ажлыг дэмжиж ажилладаг.
Тухайлбал, Комисс хууль хяналтын болон төрийн захиргааны байгууллагуудад "жендер ба хүний эрх" чиглэлээр 400 гаруй сургагч багшийг үндэсний хэмжээнд бэлтгэж өгсөн. Энэ хүмүүс өөрийн салбар бүрдээ хүний эрхийн сургалт соён гэрээрүүлэх ажлыг хийх ёстой.
Энэ хүмүүсийг байгууллагууд нь дэмжиж, ажлыг нь хийлгэмээр байна. Нийгмийг бүхэлд нь өөрчилнө гэдэг амаргүй. Гэхдээ залуучуудын ухамсар сүүлийн үед өөрчлөгдөж байна. Хүчирхийллийн эсрэг дуугарч, хүчтэй шүгэл үлээгч нарыг дэмжиж буй байдал ажиглагдаж байгаа. Эрхийнхээ төлөө шударгаар зөв арга замаар, хүчирхийллийн бус аргаар тэмцэж буй хүн бүр хүний эрхийг хамгаалагч шүү.
Тийм учраас хүний эрхийг хамгаалагч нар айдастай байж болохгүй. Айдасгүйгээр үгээ хэлэх орчныг бүрдүүлбэл Монгол Улсад хүний эрх хангагдана. Монгол Улс хүний эрхийн холбогдох 50 гаруй олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсон. Гол нь хэрэгжилтийн асуудалд анхаарвал дэвшил гарна. Мөн ХЭҮК нь нийт 20 удаагийн илтгэлийг УИХ-д өргөн барьсан. Эдгээр илтгэлийн зөвхөн нэгийг нь л УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцсэн байдаг. Бусад илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хүрээнд хэлэлцсэн байдаг.
2020 оны нэгдүгээр сард Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль шинэчлэгдэж, хуульд ХЭҮК- ын илтгэлийг заавал УИХ-ын чуул ганаар хэлэл цэж байх чу хал эохицуулалт ороон. Энэ жил бид “Ковид ба хүний эрх" сэдвээр илтгэлээ УИХ-д хүргүүлж, цар тахалтай холбоотойгоор хүний эрхийг хамгаалах чиглэлд авч хэрэгжүүлэх саналуудаа хүргүүлээд байна. Удахгүй Чуулганаар Комиссын илтгэлийг хэлэлцэнэ.
Гагцхүү Комиссоос илтгэлээрээ дамжуулж дэвшүүлсэн жил бүрийн санал зөвлөмжийг Засгийн газар хэрэгжүүлж. түүнийгээ УИХ -д жил бүр тайлагнаад явбал Комиссын илтгэлийн үр нөлөө ч сайжирна. нөгөө талаар Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдал ч сайжирна гэж хардаг.
Эх сурвалж: Өдрийн сонин