x

Эрчим хүчний хуримтлууртай Монголын анхны нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтад Голомт банк баталгаа гаргалаа

Японы JGC Holdings, NGK Insulators Ltd болон M Си Эс Интернэйшнл  ХХК-иудын түншлэл 5 МВт-ын хүчин чадал бүхий Монголын анхны эрчим хүчний хуримтлууртай (3.6 МВт.цаг) нарны цахилгаан станцын төсөлд шалгаран бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болсон билээ. Үүнтэй холбоотойгоор томоохон дэд бүтцийн төслүүдэд тавигддаг шаардлагын дагуу Голомт банк Японы Mizuho банктай хамтран төсөлд шаардагдах банкны баталгааг гаргалаа. Томоохон банкнуудтай өрсөлдөн, эх орондоо баригдах нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтад баталгаа гаргаж буй нь Голомт банкны зүгээс баримталсаар ирсэн байгаль орчинд ээлтэй, тогтвортой санхүүжилтийн нэгээхэн чухал хэсэг болж байна.

Уг нарны цахилгаан станцыг байгуулах ажил Улаанбаатар хотоос баруун зүгт 1100 км зайд буюу Завхан аймгийн Улиастай суманд энэ сараас эхлэх бөгөөд станцын үйл ажиллагааг 2022 оны хавраас эхлүүлэхээр төлөвлөжээ. Монголын анхны гэх тодотголтой уг томоохон бүтээн байгуулалт нь Улиастай сумын 20 мянга орчим оршин суугчийн эрчим хүчний хэрэгцээг хангахаараа өндөр ач холбогдолтой төсөлд тооцогдоод байна.

Монгол Улс 2030 он гэхэд дотоодын сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нийт хэрэглээний 30 хувьд хүргэх зорилтын хүрээнд ахиц дэвшил гарч байгаа ч өнөөг хүртэл сэргээгдэх эрчим хүчийг хадгалах хуримтлуур байдаггүй нь тулгамдсан асуудлуудын нэг байсаар ирсэн билээ. Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэж, анх удаагаа эрчим хүчний хуримтлууртай нарны цахилгаан станцыг байгуулах болсон нь нүүрсний цахилгаан станцаас эрчим хүчний эх үүсвэрээ бүрдүүлдэг, агаарын бохирдол тулгамдсан асуудал болоод байгаа Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, нүүрсхүчлийн давхар ислийн ялгаруулалтыг багасгах зэрэг томоохон ач холбогдолтой тухай төслийн гүйцэтгэгч JGC Holdings онцолжээ.

Энэхүү төслийг хамтран гүйцэтгэгч NGK Insulators Ltd-ийн зүгээс өвөлдөө цельсийн -40 хэмд хүрч хүйтэрдэг Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон цэнэг хуримтлуурыг үйлдвэрлэх бол дотоодын “М Си Эс  Интернэйшнл ” компанийн хувьд станцын барилга угсралтын ажлыг хийх ба станц байгуулагдсаны дараах ашиглалтын үйл ажиллагаанд нь тодорхой хугацаанд дэмжлэг үзүүлэх юм.

Төслийн ач холбогдлын талаар төслийн хамтран гүйцэтгэгч Японы JGC Holdings цахим хуудаснаа мэдээлсэнтэй танилцана уу.

https://www.jgc.com/en/news/2021/20210322.html

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 13 цаг 22 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top