x

Монголбанк, Сангийн яамнаас зээл олголт, зээлийн зарцуулалтад тогтмол шалгалт хийнэ

Монголбанк нь банк, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хамтран хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг шаардлага хангасан хуулийн этгээд, иргэдэд банкны чөлөөт эх үүсвэрээр хүүгийн дэмжлэгтэй олгох үйл ажиллагаанд Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд заасан Засгийн газрын санхүүгийн зуучлагч, банкинд хяналт тавих чиг үүрэгтэйгээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

Эдийн засгийг сэргээх, ажлын байрыг хадгалахад чухал үүрэгтэй үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчийн үйл ажиллагааг эргэлтийн хөрөнгө, зээлийн дахин санхүүжилтийн эх үүсвэрээр дэмжих зорилготой тус хөнгөлөлттэй санхүүжилтийн ашиглалт, зарцуулалтад тавих хяналт, тайлагналын тогтолцоог банкны дотоод хяналт, Сангийн яам, Монголбанкны хамтарсан шалгалт болон хууль сахиулах эрх бүхий байгууллагын оролцоотойгоор бүрдүүлж байна.

Тухайлбал, “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн зориулалт бусаар ашиглах, ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, зээлдэгч болон зээл олгож байгаа банкны үйл ажиллагаанд хянах зорилгоор Ажлын байрыг дэмжих зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг банкуудтай байгуулснаас гадна 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сангийн яам, Монголбанк хамтран “Ажлын байрыг дэмжих зээлийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих журам”-ыг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, эдийн засгийн тодорхой салбаруудын төлөөлөл болох төрийн бус байгууллага, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн хөндлөнгийн, хараат бус хяналтын зөвлөлийг Сангийн яамнаас байгуулна. Түүнчлэн, Монголбанк, Сангийн яамнаас зээл олголт, зээлийн зарцуулалтад газар дээрх шалгалтыг тогтмол хийх болно.

“Ажлын байрыг дэмжих зээл”-ийг зориулалт бусаар ашиглаж зөрчил гаргасан тохиолдолд зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцлах, хүүгийн дэмжлэггүй зээлд шилжүүлэн, зээлийг нэн даруй буцаан төлүүлэх, төрд учруулсан хохирлыг шаардах бөгөөд холбогдох хууль сахиулах эрх бүхий байгууллагаар шалгуулж, хуульд заасан хариуцлага хүлээлгэх болно.

Зээл олгохтой холбоотой аливаа санал, гомдол, хүсэлт мэдээллийг доорх утсаар хүлээн авах болно.

Монголбанк:                          +976-11-310081

Хаан банк:                             +976-18001917

Төрийн банк:                         +976-18001881

Голомт банк:                          +976-18001646          

Худалдаа хөгжлийн банк:    +976-19001977

Хас банк:                                +976-18001888

Капитрон банк:                     +976-18002020          

Тээвэр хөгжлийн банк:        +976-77169999          

Кредит банк:                          +976-18001808

Богд банк:                              +976-75771199

МОНГОЛБАНК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 12 цаг 56 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top