x

"Хаан чинь байна" гээд л хаан болдог газар

Өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө билүү, “Чингис хааны нутгаас Хаан төрлөө” гэсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр яваад байсан. Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэгчлэн үнэхээрийн Хэнтийн нутгаас хаан төрчихөв бололтой. Хааны төрөхийг угтаж улсын төсвөөс чамгүй их хөрөнгө цацаж байгаа ч юм байна. Ямар дүрэм журам, хараа хяналт байхгүй. 

Өнгөрөгч баасан гаригт /2021.04.09/ Хэнтийн аймгийн Дадал суманд “Дэлүүн болдог” нэртэй олон улсын онгоцны буудлын ажлыг эхлүүлжээ. Газар шорооны ажлыг эхлүүлж буй ганц нэг техник, шинэ нисэх буудлыг макет зурагтай хамт мэдээгээр нийтлэгдсэнийг уншигчид харсан болов уу. Нийслэлээс дарга нар очиж тууз энэ тэр хайчлаагүй харваас төдийлөн ач холбогдол өгөөгүй нь илт. Гэхдээ энэ бол Засгийн газрын ирэх дөрвөн жилийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан ажил огт биш.

2020 оны сонгуулийн дараа ЗТХ-ийн сайд Л.Халтар 2020-2024 онд хийх томоохон бүтээн байгуулалтын ажлыг танилцуулахдаа "Дорнод, Ховд, Хөвсгөлийн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгон өргөтгөнө” гэжээ. Монгол Улс агаарын 16 хаалгатай. Түүний хоёр гол зам нь Ховд, Чойбалсангийн дээгүүр өнгөрдөг. Агаарын хөдөлгөөний эрчим өндөртэй шугам дээрээ Монголын нутагт агаарын хөлгийн ямар нэг эрсдэл үүсэхэд буух нөөц талбайтай байх ёстой. Монгол Улсын нутаг дээгүүр өнгөрөх онгоцны тоогоор бид "навигацын орлого" гэж авдаг. Тэр мөнгийг нөөц буудлыг сайжруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, навигацын технологийг шинжлэхэд зарцуулах учиртай. Тиймээс ирэх дөрвөн жилд дээрх гурван аймгийн нисэх буудлыг олон улсын хэмжээний том онгоц буух нисэх зурвастай болгоно хэмээн тайлбарласан байна.

Харин өнгөрсөн хугацаанд эдгээр нисэх буудлуудыг шинэчлэх, өртгөтгөх ажилд ямар ч хөрөнгө мөнгө төсөвлөөгүй. 2018 онд Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан Өндөрхаан /Хэнтийн аймгийн төв/ нисэх буудлын өргөтгөлийн ажил ч гэсэн одоо болтол эхлээгүй байгаа. Шалтгаан нь барилгын ажлын тендерийн шалгаруулалтыг 4 удаа зарласан ч шаардлагад нийцсэн оролцогч гарч ирээгүй, тендерт оролцогчоос гомдол гарсан шалтгаанаар Сангийн, тендерийн нарын хооронд шүүхийн маргаан үүсээд явж байгаа тухай хамгийн сүүлд өнгөрөгч гуравдугаар сард Зам тээврийн яамны албан ёсны сайтаар мэдээлэгдсэн.

Гэтэл Засгийн газар өнгөрөгч баасан гаригт Хэнтий аймгийн Дадал суманд урьд өмнө төсөв төлөвлөгөөнд огт тусгагдаагүй цоо шинэ онгоцны буудлыг Хэнтий аймагт эхлүүлжээ. Шалтгаан нь зүгээр л Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сонгуулийн өмнө тахимынхаа зарим сайд, аймаг, орон нутгийн удирдлагуудтай Хэнтий аймагт ажиллахдаа Дадал сумын иргэдэд “Дэлүүн болдогт олон улсын онгоцны буудал барина. Энэ жил таван тэрбум төгрөгийг санхүүжилт хийнэ" гээд хэлчихсэн тухай МОНЦАМЭ нийтэлсэн.

Ингээд нэг аймагт хоёр тусдаа онгоцны буудал, өргөтгөл барихаар болов. Өндөрхаан нисэх буудлыг өртгөтгөхөд шаардлагатай 3,6 сая ам долларыг Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар барихаар болсон ч гүйцэтгэгч компани шалгараагүй шалтгаанаар ажлын хугацааг сунгуулахаар Сангийн яам Кувейтийн санд хүсэлт хүргүүлээд байгаа гэнэ. Харин “Дэлүүн болдог” онгоцны буудлын ажил өнгөрөгч баасан гаригт эхэлсэн тухай өмнө хэлсэн. Тендер, төсөл шалгаруулалт энэ тэр гэж сонсогдоогүйг тооцвол сонгууль өнгөртөл хэсэг шороо манаргаад л дуусах бололтой. Ядаж орон нутгийнхан хэдэн цаастай болох юм даа.

Хэнтийн Дадал бол Улаанбаатараас 600 км, аймгийн төвөөсөө 270 км зайтай хилийн сум. Тэнд олон улсын нисэх буудал барьж ямар үлийгээ хийх гэж байгаа юм бэ, У.Хүрэлсүх ээ? Хэрэв энд аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл хил орчмын аялал жуулчлал хамгийн тохиромжтой. Ядаж эхний удаадаа. Тэгээд өмнө төлөвлөсөн Ховд, Хөвсгөл, Дорнод аймгийн нисэх буудлуудыг өртгөтгөх, олон улсын чанартай нисэх зурвастай болгох нь улс орны эдийн засаг, чадавхитай  холбоотой эхний асуудал байв. Харамсалтай нь сүүлийн дөрөв, таван жил төсвийн хөрөнгө оруулалт, татвар төлөгчдийн мөнгө хаашаа урссан бэ? Хаадын нутаг руу... Эхлээд Баянхонгор, одоо Хэнтий рүү. 2020, 2021 оны төсвийн задаргаар аваад үзсэн чинь Хэнтий аймаг дангаараа 10 аймагтай тэнцэх хөрөнгө оруулалт татсан байжухуй.

Батноровт "Андлалын өргөө", Баян-Адаргад "Хатдын өргөө" гэхчлэн сум суманд нэг шавар босгож /нийт 9 суманд цогцолбор хэлбэрээр байгуулах юм гэсэн/ явсаар одоо "Дэлүүн болдог" дээр ирж байна. Андлалын өргөөг "2 тэрбумаар ийм шавар барьж гэнэ, пөөх, паах. Ингэж байгаар жуулчдынхаа явдаг зам дагуу жорлон ч болтугай барьчихгүй дээ" гэж хэмээн гасалж дуусаагүй байтал араас нь "Хоёр тэрбум чинь зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт юм байна, хандиваар дахиад гурван тэрбумыг босгожээ" гэх сонсогдсон. Ингэхэд "Хүүхдийн төлөө фонд"-оор босгосон хандивын мөнгө хаачсан бэ, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд аа?  

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Болормаа (23.250.93.46)
    Монголын заяа их муу муухай бүхэн хол байг
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
  • Ганзориг (45.57.200.118)
    Монгол минь яанадаа
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
  • Энхжаргал (45.72.90.173)
    Луйварчид
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
  • Мөнхжаргал (45.72.91.33)
    Юу л болох гээд байна даа
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
  • Оюунцэцэг (45.57.200.118)
    Монгол ялна
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
  • Энхбаяр (192.241.91.46)
    Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.25.207)
    Дадалын буряадууд онгоцны будалтай болохн
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 12 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 33 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 13 цаг 35 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 50 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 19 цаг 7 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 49 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 59 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top