x

Армиас хүүгээ харамлах цаг ирлээ гэж үү!

…“Харамчийнхний дууль”...”Хошуу нутагтаа алдартай харамч эцэг нь

Хоёр хүүгээ амьтнаас түрүүн цэрэгт өгсөн юм.

Цурам хийлгүй хүлээн ээж нь хоёр хүүгээ харамласангүй

Цурхиртал уйлах гэргий нь ханиа харамласангүй ээ

Цуутай Харамчийнхан юугаа ч харамласангүй”

Харин одоо харамлах цаг ирлээ. Илүүдээ гарсан амь биш. Эрийн цээнд хүргэхийн тулд амиа өгөхөөс буцахгүй өсгөж эх оронч иргэн болгон хүмүүжүүлсэн хүүг нь аагаа багтаасан нэг дарга зодсоор байгаад алчихдаг боллоо. Цэргийн дарга нарын гарт энхийн цагт амиа алдаж байгаа тухайд тэсвэр хатуужил, ёс журам ярих шаардлагагүй. Хүний амины хэрэг ярьж байна гэдгийг энэ салбарынхан огт анхаарахгүй байна.

Салааны захирагчид зодуулаад амиа алдсан цэргийн төлөө салааны захирагч гэгчээс өөр хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Уучлал гуйсан мэдээ түгээж “пиар” хийж эхэллээ. Тэр ч байтугай дүүгийнхээ араас эмгэнэн гашуудаж хариуцлага нэхсэн ахынх нь эрхийг зөрчиж хүчний байгууллага аваад явчихлаа. Энэ эрх чөлөөт орон мөн үү?

“Сүүлийн гурван жилийн байдлаар энх цагт цэргийн албанд мордсон ч цаг бусаар тэнгэрт одсон цэргийн тоо ийнхүү зургаа боллоо” гэж хэвлэлүүд бичиж байна. Энэ жирийн тоо мөн үү? Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч байсан Б-ийн талийгаач болсон оношийг хар! Тархины цус харвалт, зүрх судасны архаг дутагдал, эцэст нь үхэл! Үүний дараа 326 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр юу өөрчлөгдөх юм бэ?

Олон нийтийн зүгээс Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Дотоодын цэргийн ерөнхий командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд нарт хариуцлага тооцохыг шаардаж байна!

Яг энэ муу мэдээтэй зэрэгцэн монгол цэргүүд Афганистан цэргүүдийн амь насыг алан хядагч бүлгийн халдлагаас аврахад онцгой үүрэг гүйцэтгэсэн тухай мэдээ 2021оны гуравдугаар сарын 30-ны өдөр дэлхий дахинд цацагдаж Кабулын аюулгүй байдлыг хангах хүчний удирдлагаас Монгол Улсыг Зэвсэгт хүчний цэргийн багт талархал илэрхийлжээ.

Тэгэхээр нэг цэргийн даргын зэрлэг балмад танхайрлаас болж бүхэл бүтэн улс орны Зэвсэгт хүчний нэр хүнд аагаа багтаасан нэг даргын авирт нэр хүндээ алдаж байна. Уг нь Монгол Улсын зэвсэгт хүчний хөгжлийн чиг баримжаа, бодлого, төрийн цэргийн байгууллаа хөгжүүлэх, орчин үеийн шинж чанартай цэрэг, арми бүхий батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх, түүний дотор, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчинтэй байх, үүрэг гүйцэтгэх чадавх, боломжийг нэмэгдүүлэхгээд олон ажил энэ салбарт бий.

Яагаад дэлхийн 20гаруй орны 300гаруй цэргийн албан хаагчид оролцсон “Данкон” маршийн тэмцээний эхний40байрыг Монгол цэргүүд дангаараа эзэлсэн байх вэ?

Тиймээс алдаа дутагдал гаргасан нэг салааны захирагчаас болж Зэвсэгт хүчний нэр хүнд унах ёсгүй юм. Тэглээ гээд Монголын ардын арми муу муухай болчихгүй. Одоо иргэд, олон нийт юуг хүлээж байна вэ гэвэл энхийн цагт даргадаа зодуулж нас барсан цэрэг эрийн халуун амины төлөө Монголын төр яаж хариуцлага хүлээхийг л харахыг хүсч байна!

“Цэрэгт явуулна” гэж хүүгээ “айлгах” ээж тэнд хүмүүжил, төлөвшлийн “их сургууль” бий гэж найдсандаа хэлдэг болохоос “алуурчин, жандаармууд” бий гэсэндээ хэлдэггүй юм. Тэнд хүмүүждэг, ажил хөдөлмөрийн дөртэй, мэргэжлийн чиг баримжаатай болдог гээд олон эрдмийг эзэмшээд ирж болдог. Харамсалтай нь бас эрэмдэг болоод, эсвэл амьгүй болоод “ирдэг” боллоо. Туйлын эмгэнэлтэй!

Ердөө ганцхан сарын өмнө Хүндэт харуулын тусгай ротын 032 дугаар ангийн цэргүүд шинэ цэргийг дэглэж байгаа бичлэг нийтэд цацагдахад л Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Дотоодын цэргийн ерөнхий командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд нарт хариуцлага тооцохыг шаардаж байсан. Хэн ч тоогоогүй!

Хамгийн сүүлд гэхэд л 2021 оны гуравдугаар сарын 31-нд Зэвсэгт хүчний 015 дугаар зэвсгийн ангийн хашаанд хээрийн буудлага хийж байсан Хүндэт харуулын 032 дугаар ангийн алба хаагчийн буу гацсаны улмаас сум алдаж хөл рүүгээ буудчихаад одоо Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байна.

Хариуцлагагүй байдлыг арилгаж чадах хүний нөөц, эх орноо хамгаалах албанаас хайртай үрээ харамлалгүй илгээх тэр итгэлийг дахин сэргээх сүр хүч Монголын төрд байна уу?

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (139.5.218.34)
    Harah tsarainii eozgui saidiig ogtsruul
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 3 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 24 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 13 цаг 26 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 41 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 58 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 40 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 50 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top