x

Испаниас Монгол руу гашиш зөөдөг байсан Монгол иргэнийг биечлэн авчирчээ

Монгол Улсын гаалиар хоёр жилийн өмнө каннабисийн төрлийн их хэмжээний мансууруулах бодисыг оруулж ирэхийг завдсан хэрэг гарсныг Гаалийн байгууллагын ажилтнууд илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн талаарх мэдээлэл тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан боловч холбогдох байгууллагууд тодорхой мэдээлэл өгөхгүй байсан билээ. Гэвч дээрх байгууллагууд энэхүү мансууруулах бодисын “цаад эзэн”-ийг эрж хайх, илрүүлэх ажиллагаагаа үргэлжлүүлж шалгасаар үр дүнд хүрчээ.

Тухайлбал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтан Францын Парис хот дахь Монгол Улсын ЭСЯ-ны Консулын газрын нэг ажилтны хамт Испани улсаас Монгол Улс руу гашиш хууль бусаар илгээдэг байсан Монгол Улсын иргэн А-г эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээрийн хүрээнд биечлэн авчирчээ. Энэ ажиллагаа 2021 оны гуравдугаар сарын 17-24-ний өдрүүдэд Барселон-Парис-Сөүл-Улаанбаатар чиглэлийн дагуу тусгай үүргийн нислэгээр явагдсан байна. Шалгалтын дүнд Испани улсад оршин суудаг Монгол Улсын иргэн А их хэмжээний мансууруулах бодисыг илгээсэн “эзэн” байсан бөгөөд олон улсын шуудан илгээмжийн зүйлд нууж хил давуулан оруулж ирдэг байсныг тогтоожээ.

Ингээд Испанийн Цагдаагийн газартай хамтран ажиллаж уг этгээдийг Франкфуртаас авчрах гэсэн боловч Германы Засгийн газар “Монгол Улс урьд нь манай улсаар дамжуулж хүн хулгайлсан хэрэг гарч байсан тул зөвшөөрөхгүй” гэсэн аж. Тиймээс Испанийн цагдаагийн байгууллага, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага ИНТЕРПОЛ-той хамтран Францын чиглэлд ниссэн каргогоор авчрахаар зохион байгуулснаар Монгол Улсын ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд Испани улсаас Монгол Улс руу их хэмжээний мансууруулах бодис гашишийг удаа дараа шуудан илгээмжийн зүйлд нууж оруулж ирдэг байсан иргэн А-г биечлэн баривчилж эх орондоо авчирчээ.

Мөн 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр хууль сахиулах байгууллагын ажилтнууд DHL дэх хяналтын бүсээр иргэн Б-ийн нэр дээр Сьерра Леоне улсаас илгээгдсэн илгээмжид нууж 160 мг метафины агууламжтай “мөс” гэх нэршил бүхий сэтгэцэд нөлөөт бодис илгээснийг илрүүлсэн бөгөөд одоогоор хэргийг шалгаж байгаа юм байна.

Түүнчлэн “Испани улсад бүртгэлтэй Монгол Улсын далбаа тээгч хөлөг онгоц газар дундын тэнгист тээвэр хийхдээ их хэмжээний марихуан тээвэрлэсэн хэрэг тус улсад илэрч шалгагдаж байна. Энэ талаар манай интерполын албанаас “Манай далбааг албан ёсоор мандуулах эрхтэй байсан эсэх талаар” олон улсын шугамаар асуулга явуулсан” гэв.

Харин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба болон интерполын шугамаар манай улс руу Францаас хар тамхи нэвтрүүлэхийг завдсан үйлдэл илрүүлж шалгаж байгаа зүйл байхгүй” хэмээн албан бусаар мэдэгдсэн юм.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 5 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 26 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 13 цаг 28 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 43 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 19 цаг 0 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 42 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 52 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top