x

Цагаан нөмрөгт баатрууддаа Олон улсын эмч нарын баярын мэнд дэвшүүлье!

Хотын дарга Д.Сумъяабазар Олон улсын эмч нарын баярын мэнд дэвшүүллээ.

Эрхэм хүндэт эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид аа!

Та бүхэндээ олон улсын эмч нарын баярын өдрийн мэндийг хүргэж, монгол хүн бүрийн эрүүл мэнд, энх амгалан амьдралын төлөө хичээнгүйлэн зүтгэж буй их үйлсэд тань талархал илэрхийлж, мэхийн хүндэтгэе.

Энэ удаагийн олон улсын эмч нарын баярын өдөр дэлхий даяар коронавирусийн цар тахлын эсрэг тэмцэж буй цаг үед тохиож байна. Нийслэлийн иргэдэд өнөөдрийн байдлаар харьяа эрүүл мэндийн 29 байгууллага, өрхийн эрүүл мэндийн 142 төв, хувийн хэвшлийн 1267 эмнэлэг, сувилал, клиник, 1200 эмийн сангийн нийт 15 мянга гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

“Ковид 19” аюулт цар тахлын энэ хүнд үед галын шугаманд өдөр, шөнөгүй үүрэг гүйцэтгэж, улс эх орноо, хүн ардаа хамгаалан ажиллаж байгаа Та бүгдийн маань ур чадвар, тэсвэр хатуужил, эрдэм мэдлэг, чин сэтгэл бол яах аргагүй эрүүл мэндийн салбарын төдийгүй Монгол Улсын баялаг юм. Тиймээс ч тэртээ 1933 оноос тэмдэглэж ирсэн олон улсын эмч нарын баярын өдөр бол хүн төрөлхтний эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан эрхэм хүндэтгэлийн ёсолгоо бөгөөд монгол түмний хувьд ч “ЦАГААН НӨМРӨГТ БААТАР”-ууд хэмээн хүндэтгэн өргөмжилдөг учиртай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч миний бие 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлж, чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах” асуудлыг тусгаж, эмч нарынхаа нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулж, гадаад, дотоодод сургах, эрүүл, аюулгүй, шаардлага хангасан орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, эмч нарынхаа эрүүл мэндийг хамгаалах, урамшуулах зэрэг цогц ажлыг хэрэгжүүлж эхэлснийг дуулгахад таатай байна. Энэ хүрээнд эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх, техник хэрэгслээр хангах, хүний нөөцийн бодлогыг сайжруулахын зэрэгцээ хууль бусаар олгогдсон эмнэлгийн газрыг чөлөөлж, сургууль, цэцэрлэг барих зэрэг олон зорилт бий бөгөөд Та бидний хамтын хичээл зүтгэлийн үр шим сайн цагийг авчирна гэдэгт итгэж байна. Энхийн манаанд хоёргүй зүрх сэтгэлээр ажиллаж байгаа болон ажиллаж байсан алтан гартай эмч, эмнэлгийн ажилтнууд та бүхний санал, санаачилгыг бид үргэлжилж сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байгаа болно.

Мянган жаргалангийн үүдийг нээгч эрхэм хүндэт эмч, эмнэлгийн ажилтан, ажиллагсад аа, цагаан нөмрөгт баатрууд аа, Та бүхэндээ баярлалаа.

Та бүхэндээ эрүүлийг хүсье. Энхийг хүсье. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 15 цаг 43 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 16 цаг 47 мин Монголын хөгжлийг гацаасан нь 17 цаг 18 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 17 цаг 35 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top