x

Сонгуулийн дараа АН хоёр хуваагдах нь тодорхой болов

Өнөөдөр АН-ын даргын сунгаанд оролцож буй нэр дэвшигчдийн сурталчилгааг өчигдөр хаасан. Маргааш АН-ын гишүүд тус намын даргыг сонгох сонгуульд саналаа өгөх ёстой.

Хоёр тусдаа зарлагдсан, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн хоёр сонгуулийн нэг нь цаасаар, нөгөө нь цахимаар явах ёстой. Ц.Тувааны талд дөрөв /О.Амартүвшин. О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа/, С.Эрдэнийн зарласан сонгуульд таван нэр дэвшигч /М.Тулгат, Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, Ц.Уртнасан, Ч.Өнөрбаяр/ нар өрсөлдөж байгаа.

Сануулахад эхний дөрвөн нэр дэвшигч энэ сарын 4,5-нд бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан. Хорь гаруй хоног сурталчилгаагаа хийчихсэн. Харин сүүлийн таван нэр дэвшигчийн хувьд 19-нд нэр дэвшигчээр бүртгүүлж, 20-нд нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад 21-нээс сурталчилгаагаа эхлүүлсэн. Сурталчилгааны хугацаа ердөө зургаа хоног байсан гэсэн үг.

Сүүлд бүртгүүлсэн нэр дэвшигчдийн хувьд сурталчилгааны хугацаа богино байгаа нь сул тал болж байсан бол маргааш болох санал хураалтад сонгуулийн систем буюу цахим санал хураалт тэдний давуу тал болж эхэллээ.

УОК-ийн шийдвэрээр маргааш өглөө 06.00 цагаас эхлэн халдварын тархалт өндөртэй аймгуудад /Өмнөговь, Дорноговь, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Увс/ бэлэн байдлын зэргийг ахиулж “улаан” түвшинд шилжүүлэхээр болсон. Энэ шалтгаанаар дээрх аймгуудад цаасаар авах сонгуулийн урьдчилсан санал хураалт явуулж эхэлснийг АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга асан И.Мөнхжаргал /Ц.Тувааны тал/ мэдээлжээ. Товчхондоо цаасаар авах санал хураалт хоёр өдөр үргэлжилнэ гэсэн үг. Энэ нь намын гишүүдийн дунд эргэлзээ үүсгээд байна.

Харин С.Эрдэнийн талаас зарласан цахим сонгуулийн хувьд орон зайн хязгаарлалт байхгүй тул гишүүд өөрсдөө хүсвэл хөндлөнгийн ямар нэг нөлөөгүйгээр 100 хувь саналаа өгөх боломжтой. Саналыг гар утасны аппликейшн, вэбээр болон гар утаснаасаа шууд буюу мессежээр өгөх гурван хувилбартай. Гишүүд өөрт боломжтой нөхцлөөр байгаа газраасаа саналаа өгнө гэсэн үг.

Харин аль сонгуулийн дүнг Дээд шүүх бүртгэж авах нь дараачийн буюу шүүхийн асуудал болж хувирна. Хэдийгээр намын тамга С.Эрдэнэд бий боловч сонгуулийн дүнгээ албажуулж, шүүхэд бүртгүүлж чадаагүй тал нь заавал гомдол гаргаж таарна. Шүүхийн маргаан даамжирвал АН ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй байх магадлалтай. Тэр нь ч бараг дээр болж байх шиг.

Сануулахад, өнгөрсөн пүрэв гаригт /2021.03.25/ АН-ын дарга С.Эрдэнэ нэгэн цочмог мэдэгдлийг хийсэн нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамаатай байв. Ерөнхийлөгчийн шахалтаар хуулийн байгууллага өөрийг нь жил тойрон шалгаж, эргэн тойрных нь хүмүүсийг барьж хорьсон, хийгээгүй хэрэгт гүтгэж яллагдагчаар татсан тухай. Мөн энэ сарын 1-ний өдөр ЕТГ-ын дарга асан З.Энхболд дуудаж, прокурорт өргөдөл гаргуулсан, гурван цагийн дараа Ерөнхийлөгчийн шадар туслах түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон бичгийг өмгөөлөгчид нь гардуулсан. Сая гурав хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 22-нд дээд шатных нь прокурор хэргийг дахин сэргээсэн, энэ хооронд ДСХ-ны дарга асан И.Мөнхжаргал нарын хооронд ямар яриа хөөрөө болсон тухай.  

Өөрт нь тохоод байгаа хоёр хэрэгт С.Эрдэнэ хамаатай эсэх нь хуулийн асуудал боловч харин тэр хэргүүдийг Ерөнхийлөгчийн даалгавраар хааж, нээж байгаа нь бол факт. Энэ ажил бүр өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн гэхээр С.Эрдэнийн АН-ын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцорч, Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр томилсон үетэй давхцаж байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сард товлогдсон байсан АН-ын дараачийн даргыг сонгох сонгууль өнөөдрийг хүртэл хойшилсон нь ийм шалтгаантай байж ч болох юм.

Ямартай ч С.Эрдэнийн хувьд АН-ыг хуваах гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ц.Туваан нартай эвлэрэхгүй гэдгээ энэ мэдэгдлээр зарлачихлаа. Сонгуулийн дараа АН хоёр хуваагдах нь тодорхой болов. Х.Баттулга ба Анти Баттулга гэдэг хоёр нам үүсэх юм байна. АН ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх нь бүр хоёр, гуравдугаар асуудал боллоо.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 12 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 33 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 13 цаг 35 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 49 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 19 цаг 6 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 49 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 59 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top